ОЛОН ӨНГӨ: Тоглоом тоглоод л ам.долларын саятан

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 05

Хүн төрөлхтний баяр наадам олимп хүртэл хойшилж буй энэ хүнд үед цахим спортын төрлүүд улам бүр цар хүрээгээ тэлсээр байгаа. Яагаад гэвэл, хил хязгааргүй интернэтийн орчин, дэлхийг хамарсан сая сая тоглогч, сонирхогч энэ салбарт байна. Хэдийнэ кино, хөгжмийн зах зээлийг ардаа орхиж, сагс, хөлбөмбөгийн оддын фэнүүдээс ч олон хүнийг байлдан дагуулсан энэ спортын төрлүүдэд суурилсан бизнесийн шинэ өрсөлдөөн бий болсон. Орлогын боломж нь тэрбум битгий хэл их наядаар хэмжигдэх хязгааргүй. Зөвхөн DOTA2 гэх багийн спортын төрлөөр жишээ авахад, дэлхийд хаа сайгүй болдог томоохон тэмцээний аваргын төлөөх тоглолтыг NBA-ийн финалаас олон хүн үздэг болсон. Үүнийг дагаад мэргэжлийн баг, тамирчдад суурилсан компаниуд үүсэж, дэлхийн топ брэндүүд тэдэнтэй ивээн тэтгэгчийн гэрээ хийхээр уралдаж байгаа. 

Магадгүй гар утсаараа тоглоом тоглодог хүн бүрийн тоглож үзсэн PUBG гэхэд ирэх 2021 онд зохион байгуулах цуврал тэмцээнүүдийнхээ шагналын санг 14 сая (14,000,000) ам.доллар буюу төгрөгөөр 40 орчим тэрбум (40,000,000,000) хэмээн зарласан байх юм. Тэгэхээр гар утасны тоглоомыг мэргэжлийн түвшинд тоглоод л ам.долларын саятан болох боломж хэн бүхэнд байна гэсэн үг. Мөн танхимын спортын төрөлд шатар, даамын адил зүй ёсоор нэрлэгдэх болсон хөзрийн төрлүүд ч цар тахалд хөл алдаагүй спорт юм аа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болд(192.82.72.194) 2020 оны 12 сарын 17

МОНГОЛД МУРИТАЙ ТОГЛООМ ГЭЖ ҮЗЭЖ ШОРОНД СУУЛГАНА БИЗ. ЯАЯ ДАА БАЙЗ. МӨНГӨ ОЛМООР БАЙХ ЮМ.

1  |  0
Top