СУДАЛГАА: Шинээр бизнес эхлэхэд АВЛИГА хүндрэл учруулдаг гэж 60 хувь нь хариулжээ

2020 оны 12 сарын 04

"Монголын Бизнесийн Орчин-2020" судалгааг   МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран хийжээ.  2020 оны 4-10 дугаар сарыг хамарсан уг судалгаанд 4075 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд мэдээлэл цуглуулалтыг 5-6 дугаар сард голлон хийсэн байна. Судалгааны дүнг өнөөдөр танилцуулсан юм. /2020.12.04/ 

 

Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийг салбараар нь тодотговол:

 

  • Боловсруулах үйлдвэрлэл - 16 хувь
  • Худалдаа - 27 хувь
  • Үйлчилгээ - 25 хувь
  • Уул уурхай - 3 хувь
  • Барилга - 6 хувь
  • Мал аж ахуй - 2 хувь
  • Газар тариалан - 3 хувь
  • Тээвэр - 2 хувь
  • Аялал жуулчлал - 1 хувь
  • Мэдээлэл технологи, харилцаа холбоо - 2 хувь

 

Борлуулалтын орлогоор нь харвал:

 

  • 6 тэрбумаас дээш – 4.6 хувь
  • 2.5-6 тэрбум – 2.7 хувь
  • 1.5-2.5 тэрбум -2.5 хувь
  • 300 саяас  1 тэрбум – 13.9 хувь
  • 50-300 сая төгрөг -29.1 хувь
  • 50 сая хүртэл 42.5 хувь

 

Эдийн засгийн орчны үнэлгээг 3 бүлэг, 33 дэд үзүүлэлтээр тодруулжээ.

Тухайлбал: Хүний нөөц,  ажиллах хүчний талаар тодруулахад  Ажилтны хандлага, ёс зүй,  Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалт гэсэн үзүүлэлтүүд хамгийн өндөр үнэлгээтэй байна.  Харин Ажилтны тогтвор суурьшил,  Хүний нөөцийн олдоц гэсэн үзүүлэлтүүд бага үнэлгээтэй гарчээ. 

 

Санхүүгийн зах зээл бүлэгт дараах дэд үзүүлэлтүүд хамгийн өндөр үнэлгээтэй байна.

  • Банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл
  • Даатгалын зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл
  • Даатгалын хохирлын нөхөн төлбөр буцаан олгогдох байдал

 

Харин дараах дэд үзүүлэлтүүд хамгийн бага үнэлгээтэй байна.

  • Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүний хэмжээ
  • Инфляцын бизнес дэх нөлөө
  • Валютын ханшийн бизнес дэх нөлөө

 

Татварын орчин дэд бүлэгт дараах дэд үзүүлэлтүүд хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

  • Татвар төлөх тайлагнахад зарцуулах хугацаа, зардал
  • Татварын урамшуулал хөнгөлөлт

 

Харин дараах үзүүлэлтүүд хамгийн бага үнэлгээтэй байна.

  • Гаалийн албан татварын хувь хэмжээ
  • Нэмэгдсэн өртгийн татварын хувь хэмжээ
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

 

Монголд шинэ бизнес эхлүүлэх нөхцлийн талаар судалгаанд  оролцогчдоос асуухад:

Шинээр бизнес эхлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр МАШ ХҮНДРЭЛТЭЙ гэж судалгаанд оролцогсдын 25 хувь нь хариулсан бол 44 хувь нь ХҮНДРЭЛТЭЙ гэж хариулжээ. Ингэснээр  69 хувь нь шаардагдах хөрөнгийн эх үүсвэр олоход хүндрэлтэй гэж хариулсан байна. Энэ үзүүлэлт 2017 оны судалгаагаар 62 хувьтай байсан байна.

Авлига, хээл хахууль МАШ ХҮНДРЭЛТЭЙ гэж 23 нь хариулсан бол 37 хувь нь ХҮНДРЭЛТЭЙ гэж хариулжээ. Ингэснээр оролцогчдын 60 хувь шинээр бизнес эхлэхэд авлига хүндрэл учруулдаг гэж үзсэн байна. Энэ үзүүлэлт 2017 онд 56 хувьтай байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top