Долоон том албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04


Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар хуралдаан халдвар хамгаалалтын дэглэм, нарийн горимын дор болж, цар тахлын үед төрийн байгууллагуудын тасралтгүй үйл ажиллагааг хангах, хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд зөвлөмж гаргах асуудлыг хэлэлцэв.

Төрийн албаны зөвлөл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед халдвар хамгааллын горимыг чанд мөрдөн удирдах 33, гүйцэтгэх 7 албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар цахим хуудсандаа зарлаад байна.

Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Оюуны өмчийн газрын дарга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Архивын Ерөнхий газрын дэд дарга,  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал зэрэг удирдах албан тушаалын тусгай шалгалтыг ирүүлсэн захиалгад үндэслэн зохион байгуулахаар бэлтгэл үйл ажиллагаа хийж байна.

Цаашид тухайн албан тушаалын тусгай шалгалтыг тасралтгүй зохион байгуулж, сул орон тоог нөхөх юм. Шалгалт өгөх иргэд коронавирусний шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг авч ирнэ.

Төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор БШУЯ, Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тогтов.

Мөн хууль тогтоомжид үндэслэн гавьяаныхаа амралт (Өндөр насны тэтгэвэр)-д гарсан төрийн албан хаагчийг хэрхэн ажиллуулах талаар баримтлах зөвлөмж гаргахаар шийдвэрлэв. 

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.12) 2020 оны 12 сарын 04

БИ ЧАДНА АА

0  |  0
Top