Ломбардуудад зээлдэгчийн эд зүйлийг борлуулахгүй байх ЗӨВЛӨМЖ хүргэв

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжид,
 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэний зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд,
 

1. Зээлийн барьцаанд байгаа үнэт эдлэл болон бусад эд хөрөнгийг зээлдэгч хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан борлуулахгүй байх

2. Зээлдэгч иргэнд зээлийн гэрээний хугацааг сунгах эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөө эргүүлэн авах боломж олгож ажиллахыг тусгажээ.

 

Эх сурвалж: ШӨХТГ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.23) 2020 оны 12 сарын 04

Зээл авагчид хугацаандаа авсан зээлээ эргүүлэн төлж эсвэл зээлээ сунгаж байвал яасан гэж зарах вэ дээ.

2  |  0
Top