Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр (2020.12.04) цахимаар явагдаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт ногдуулсан 5 жилийн хорих ялыг бууруулан, 2 жил 6 сар болголоо.
С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэж, өнөөдөр нэг хуралдаанаар хэлэлцсэн ба шүүхээс С.Баярцогтод оноосон 10 жилийн хорих ялыг мөн бууруулж, 4,8 жил, Л.Ганболдод оноосон 4 жилийн хориг ялыг 1,3, Б.Бямбасайханд оноосон 4 жилийн хорих ялыг 1,3 жил, Б.Ариунсанд оноосон 1,6 жилийн хорих ялыг 1 жил, Б.Бадралд оноосон 1,6 жилийг хорих ялыг 1 жил болгон бууруулах шийдвэр гаргажээ.
Сануулахад, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр болон “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарыг шүүх хурал 2020 оны долоодугаар сард болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон билээ. Улмаар, Ерөнхий сайд асан С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасаж, гурван жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол яллагдагч Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн, С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ шийдвэрийг шүүгдэгчид эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ба давж заалдах гомдолдоо хавтаст хэрэгт хавсаргасан материалуудыг ашигласан тул Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэн хэлэлцэхээр болсон юм.
Анх Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 461 хавтаст эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн байдаг.
Улмаар хэргийг хэлэлцэх явцдаа шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, С.Баярцогт нарын хэргийг тусад нь шүүн, шүүгдэгч Б.Ариунсанд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял, Д.Ганболдод нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял, Б.Бямбасайханд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял, Б.Бадралд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял, С.Баярцогтод нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 жилийн хорих ялыг тус бүр нэмж нэгтгэн, нийт 10 жилийн хугацаагаар хорих ял тус тус оноож байсан билээ.
Шүүх хурлыг нэгтгэсэн тухайд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолтой, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Баяр, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхэд:
1. Нийслэлийн прокурорын газраас С.Баярыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
2. С.Баярцогтыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
3. Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
4. Ч.Даваанямыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад прокурор, өмгөөлөгч нарын “...хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх...” санал, хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарлах тухай шийдвэр гаргасан юм.
Улмаар 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргүүдийг тусгаарлаагүй байхдаа үндсэн хавтаст хэрэгт авагдсан материал, нотлох баримтаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг гаргасны дараа эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох баримтуудыг түүвэрлэн хуулбарлаж давж заалдсан гомдлуудын хамт /нийт 64 хавтас 15689 хуудас бүхий материалыг/ тус шүүхэд ирүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбаруудаар тодорхойлогдож байв.
Энэхүү хуулбар хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээс өмнө хийгдсэн ажиллагааны баримтууд болон хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд авагдаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нар нь нэр бүхий бусад шүүгдэгч нараас тусдаа үйлдэлтэй бөгөөд үндсэн хэргийн материалаас тэдэнд холбогдох баримтуудыг эх хувиар нь салгах байдлаар тусгаарласан хэргийн материалыг бүрдүүлэх боломжтой байхад прокурорын өгсөн зааварчилгааны дагуу холбогдох материалуудыг хуулбарлан дугааргүй хэргийн материал бүрдүүлжээ. Хэдийгээр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй боловч уг хэргүүдийг давж заалдах шатны шүүхэд хянах явцад тухайн үндэслэл арилсан тул тэдэнд холбогдох хэргийг мөн хуулийн 29.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах” нийтлэг журмыг баримтлан эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэх боломжтой гэж үзэв. Ингэснээр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд Монгол Улсын Олон улсын гэрээ “Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм”-ийн 64 дүгээр зүйл /Шүүхийн танхимын чиг үүрэг болон эрх мэдэл/-ийн 5 дахь хэсэгт “Шүүхийн танхим талуудад мэдэгдэл илгээхдээ холбогдох тохиолдолд нэгээс илүү яллагдагчийн эсрэг яллагааг нэгтгэх буюу тусгаарлахыг шаардаж болно” гэж заасанд харшлахгүй болно гэж шүүх үзсэн.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үздэг. Ингэхдээ юуны өмнө хэргийн материалд авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэх асуудалд үнэлэлт өгдөг.
Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн 1702 00165 0085 дугаартай үндсэн хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох нийт 64 хавтас бүхий материалыг хуулбарлан бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэсэн заалтуудыг баримтлаагүйгээс хаанаас, хэдэн хуудас, ямар баримтуудыг хуулбарласан нь тодорхойгүй материалууд ирүүлсний сацуу дээрх баримтуудыг хэн, яаж хуулбарласан талаарх үнэн зөвийг баталгаажуулаагүй, ийнхүү бүрдүүлсэн хэргийн материалаа дараалалд оруулж дугаарлаагүй, зарим хавтас хэргийн материалыг 2 удаа хуулбарлаж, эдгээр тусгаарласан хэргийн материалыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр тус шүүхэд хүргүүлжээ. Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй хуулбар хэргийн материалд үндэслэж шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, үзэл баримтлалд үл нийцнэ.
Иймээс дээрх нөхцөл байдал болон тус шүүх хуралдаанд гаргасан талуудын “...үндсэн хэргийн материалын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах...” хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэрэгт шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг нэгтгэж, тус хэргийн материалд авагдсан үндсэн эх баримтуудад тулгуурлан нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв гэж Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл ( 33 )
Адилхан хөнгөн ялтай иргэдээ суллачих цар тахлын үед цөөхөн ч гэсэн ядарсан нэг хэсэг нь баярлаг халуун ам бүлээрээ байг төрөө идсэн нөхдүүдтэй адилхан хүн л юм чинь мөнгөгүйл болохоос.....
ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛДЭГЭЭР МОНГОЛ УЛСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХУЛГАЙЧ БА ТОЙРОН ХҮРЭЭЛГЧИД НЬ БАС ХУЛГАЙЧ ГЭЖ ҮНЭН ХЭЛЖЭЭ??????
яаасан их арын хаалгатай хүн бэ аавынд нухах хэрэгтэй. мөн БАЯРЦОГТЫГ Ч ГЭСЭН
Хэрвээ ингэж ялаа 50 хувиар бууруулах байсан юм бол юу гэж анхнаасаа хэрэг үүсгэсэн юм бэ? Хэрвээ буруу шийдсэн байсан бол буруу шийдвэр гаргасан өмнөх шатны шүүгчиддээ арга хэмжээ авна уу? Хэрвээ давж заалдаагүй байсан бол эдгээр хүмүүсийг хэлмэгдүүлэх байсан болж таарав уу? Шүүхийн шийдвэрт итгэж болохгүй гэж ойлгохоор байна шүү. Их л сонин процесс байна даа
Ямар муухай юм бэ. Мөнгө шүүх 2 хамааралтай гэдэг нь ингээд харагдаж байна. Коронагаар хүмүүсийн анхаарлыг сулруулж байгаад араар нь өчнөөн хуйвалдаан жүжиг явчих юмдаа... Эд нарыг насаар нь суулгасан ч багадах байлаа.
Түрүүнд нэг хэрэг дээр гурван шатны шүүх гурван өөр шийдвэр гаргасан байсан. Одоо яадаг бол оо. Лав хяналтын шатны шүүхээр хянагдах байх даа.Ганц гол зарчим бол ЯЛ ЗАВШУУЛАХГҮЙ БАЙХ -ад шүүх гол анхаарлаа хандуулах ёстой.
Idsen n xojix ym. Yaanda bid chine
Ард тумнээ хуурч тохрилцоо болон хувирч Баяр, Баярын, Баярцогт, Баярцогтын хамтрагч нарт хэтэрхий хуурамч хонгон ял оглоо, ногоо их монго, эд хоронго хайчив, тэр тохиролцоонд ороод хувааж идэхээр боловуу Баярцогтын монгийг ч дурдсангуй шуух, торийн ондорлогууд энэ тал дээр ард тумэндээ угээ хэлж хаана байгаа юунд зарцуулах тухайгаа тайлбарлах естой, ард тумэн та нараас ахиад нэхэх болно!!!
Үнэндээ Монгол улсад хууль, хууль зүйт ёс гэж зүйл байхгүй. Rule of Law гэж зүйл алга. Шүүгч нар нь хулгайч нарыг ял завшуулж байдаг хүмүүс болчихсон. Аймшигтай улс-орон шүү.
Төр нийгмийн зүтгэлтнүүд мөн ч хэцүү алба юмдаа
Монголын төр Шүүх Дэлхийгээс Ичих хэрэгтэй
Шуух шуух шшуугч нар,,,,.
ХАЙРАН ТӨР МИНЬ хэдэн АВЛИГАЧИН ШҮҮГЧ нарт дээрэлхүүлээд байж болох уу? ЦАЛИНГ нь САЙН НЭМЭЭД өгъе ШҮҮГЧ нарыг АВЛИГААС хол байлгая гэж шийд гаргаж байсан. ТӨРИЙН өндөрлөгүүдээ? АВЛИГАЧИНГ яаж ч засаж болохгүйг ойлгосон уу? АРД ТҮМЭН, ТӨРДӨӨ САЛААВЧ өгч байгаа ШҮҮГЧ нарыг яах вэ? ХАЙРЛАН, ЭНХРИЙЛЭЭД юу ч болоогүй юм шиг дуугүй байх уу?
Mongol ylsad shydarga niigem hetsee togtoh bolloo.Arai herees heterj bna aa.Vneheer tevchihiin argavi nvgeltei deeremjidiim yls boljee.Bysad shudarga ardchilsan niigemd ba komynist niigemtei ylsad tsaatsalyylahaar hvmvvs iim yalgvi zvgeerel unguruud baih uym yy .Yadaj eh oronoos yravsang ni tsaatsaldagvi uym yy .Eh ornoo bvysad ylsad zarasan balair bytsaryydiig .Mongoliin tvvhend vvrd myy myyhaigaar ydamaara bichegdeh hvmvvs dee.
shuuh gej er ni baih heregtei umuu?! Hi l bashan zardal!!!!
Shuuhiinhniig ni shuuh heregtei!!! Iim shuuhtei baisnaas ogtbaihgui bol ard tumen unen shiitgeliig ni ogchihno!!!
Iim huuli bdag l bol nogoo zagdaag sulal ene novshnuudiin hajuud nohoi gahaigaar duudaad bga zagdaa chin hiisen ymta hun shu
Khulgaich ni khulgaich naraa Shiitgelee yu khoninuudaa! Khulgaich nartaa khulkhiduulaad khamraa ukhaad suuj bkhdaa taarsan ergyy tolognyyd! Naad tom khulgaich nar chini yag odoo Zaisangiin khausandaa Konyaka uugaad l Darga naraar kholoo bariulaad suuj bgaa! Javkhlan yumdaa!
Суллахыг шаардаж байна тэртэй тэргүй жилийн хугацаанд шоронгийн эмнэлэгт эмчилж хооллож явуулснаа хууль бусаар олж авсан орлого гэж үзэн, С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгох шийдвэрийг дэмжиж байна. Дээр нь нэмээд энэ төрд ажиллах болмжгүй болгох хэрэгтэй\n\n
ENE ULSAD TATVAR TULUH YAMARCH HUSEL ALGA
Ingej baigaad tensen bolood martagdana daa
МАНАН ялна
Авилгалдаа идэгдсэн шүүгч прокурор мөн шүүх прокурорын байгууллага ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг
Коронагаар далимдуулаад ял завшжээ уг нь бол бүх насаар нь хорих эсхүл цаазаар авах гэмт хэрэгтэнгүүд мөнөөс мөн
Хүрэлсүх энд буруугүй шүү энэ ерөнхийлөгч Баттулгын хийж байгаа жонхуу
Коронагаар далимдуулаад ял завшжээ бүх насаар нь хорих нэг эсвэл цааз сонсох гэм хэрэгтэнгүүд байсан юм
shvvh bol tseber abilgal.shiidsen shvvgch nar n hen be.nuguu hvn tejeedeg zagdaa 6 jil.ulsaa hudaldsan hulgaich 1.2 jil. ene horoi tseer dalimduulj duuslaa.
Уул нь мундаг лидер шүү
Шагначихмаар юм дөө. Ингэж жүжиг тавьж байхаар
100 jileer bugd sullagdana
Yarshigoo nerteigeer ni naaduulaa odongoor shagnachihoo
Shuuh ch gej dee chaavaas!!! Har zah deer huuliig guuli bolgoj zardag business bolj dee!!
Umhi pzdag tolgoig ilsen shuuch hudaldagsn shiidwer gargsn bn shalgah heregtei.