БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны IV сард коронавируст халдвар тархаж эхэлсэн гэх дүгнэлтийг Хятадын зургаан эрдэмтэн хийжээ.
Халдварын голомтод ажиллаж байсан Хятадын зургаан эрдэмтэн, түүнчлэн АНУ-ын Халдвар өвчин судлалын төвийн судалгаагаар ийм дүгнэлт гарсан байна.
Дэлхий дахинд коронавируст халдвар илэрсэн тухай 2019 оны XII сард ил болсон байдаг. Анхны батлагдсан өвчтөн XII сарын 01-ний өдөр бүртгэгдсэнээс хойш халдвар эрчимтэй тархаж хот даяар хөл хорио тогтоосон юм.
Гэвч халдварын голомтод ажиллаж байсан халдвар судлаач, тархвар судлаач нийлсэн зургаан эрдэмтний 117 хуудас бүхий тайланд 2019 оны IV сараас эхлэн халдвар тархаж эхэлсэн гэх дүгнэлт гаргажээ.
Учир нь нийтийн дунд тархсан байдал зарим өвчтөнд эсрэг биет үүссэн байсан гэх баримтыг нягтлан дээрх дүгнэлтийг хийжээ.
Анх “Уханийн материалууд” нэрээр CNN агентлаг энэ мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Гэвч мэдээлэл цацагдсан даруйд БНХАУ-ын засаг захиргаа энэ баримтуудыг үгүйсгэсээр ирсэн юм.
Европын хэд, хэдэн улсад олон сарын өмнөөс тархаж эхэлсэн гэх дүгнэлт гараад байгаа нь БНХАУ-ын эрдэмтдийн дүгнэлт оргүй биш болохыг баталсан юм.
Одоогоор ДЭМБ болон Европын эрүүл мэндийн байгууллагууд халдварын гарвал, анх тархсан хугацааг тодорхойлохоор ажиллаж байна.
Эх сурвалж: The Thaiger, CNN