Эрдэмтэд халдварын эсрэг үүсдэг эсрэг биетээс зайлсхийх боломжийг олгодог мутацыг коронавируст илрүүлжээ.
“Nature” сэтгүүлд мэдээлснээр, Фред Хатчинсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн мэргэжилтнүүд КОВИД-19-ийн боломжит бүх мутацийг судалжээ. Эдгээрээс лабораторид гаргаж авсан, өвчтөнүүдэд тусгай эмчилгээний хүрээнд хийдэг нэг эсээс хувилж гаргаж авсан гурван эсрэг биетийн холбоосыг зогсоодог мутацийг онцгойлон авч үзсэн байна. Үүний үр дүнд хэд хэдэн мутац вирус эсэд нэвтрэхэд ашигладаг RBD уургийн сегментэд нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Ийм төрлийн нэг мутац нь бүх гурван эсрэг биетээс вирусийг хамгаалж байсан бол зарим мутац нь дээрх гурван эсрэг биетийн нэгийг сонгон эсэргүүцдэг байна.
Эдгээр өөрчлөлтүүдийн зарим нь КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүдэд түгээмэл ажиглагдаж байгаа бол бүх эсрэг биетэд тэсвэртэй мутац Нидерланд, Данид илэрсэн байна.