Үхрийн махны бөөний үнэ 7500-8300 төгрөг байна

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

2020.12.06-ны өдрийн 12:00 цагийн байдлаар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 5 дүүрэг болон Орхон аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Нэг. Махны нийлүүлэлт, үнэ

"Хүчит шонхор" захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7000-7500 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 8500-11000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7500 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны доод үнэ 10000 төгрөг болж 1000 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай махны дээд үнэ 11000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 7500 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6100-6600 төгрөг болж 200-400 төгрөгөөр буурсан, үхрийн махны дээд үнэ 8300 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 1 тонноор өсч, 94 тонн нийлүүлэгдсэн байна.

"Хүчит шонхор" зах дээр монгол лууван 1200 төгрөг болж өмнөх өдрөөсөө 200 төгрөгөөр, монгол сонгино 3000 төгрөг болж, өмнөх өдрөөсөө 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.


"Хүчит шонхор" захын махны үнийн харьцуулалт
 

2020.12.06-ны өдрийн 07:30 цагийн байдлаар
 

Бүтээгдэхүүний нэр

06-ны өдрийн 7:30 цагийн байдлаар

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Нийлүүлэлт

94тн

Хонины мах

ястай

7000-7500

6100-6600

цул

8000

-

Үхрийн мах

ястай

8500-11000

7500-8300

цул

1000-12000

-

Адууны мах

ястай

8500

6000-6500

Ямааны мах

ястай

7500

-


Хоёр. Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл

1. Баянгол дүүрэгт байрлах "Барс-1", "Барс-2", "Хархорин", "Гэгээ", "Орхон" захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

"Хархорин" захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 6800-7800 төгрөг, хонины цул мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 9000-9500 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Тус захад борлуулагдаж байгаа махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад тогтвортой байна.

"Орхон", "Барс-1" захуудад хятад сонгино 1800-2000 төгрөгөөр зарагдаж байгаа нь өмнөх өдрөөсөө 200 төгрөгөөр, Орхон захад монгол сонгино 3500 төгрөг болж өмнөх өдрөөсөө 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

"Хороолол", "Таван-Эрдэнэ" захад монгол сонгино 3500, хятад сонгино 2000, төмс 1100, лууван 1600 төгрөгийн үнэтэй байна. "Таван-Эрдэнэ" захад монгол лууван 1800 төгрөгөөр зарж байсныг улсын байцаагчийн шаардлага өгч 1600 төгрөг болгон бууруулсан.

2. Чингэлтэй дүүрэгт байрлах "Нарантуул-2", "Очирваань", "Хайлааст", "Ундрах", "Лаки", "Цэнхэр цээл", "Миний дэлгүүр", "Бялхам", "Далай", "Титэм" мини маркет, "Их мөнгөн", "Бодь", "Хур" мини маркет, Махны дэлгүүр, "Тэнгис", "Алтан цар", "Бүст нуур", "Ханхөхий" зэрэг зах, дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Махны дэлгүүрт хонины ястай мах 6950, хонины цул мах 8300, үхрийн ястай мах 8900, үхрийн цул мах 9000, адууны мах 7900-8500 төгрөг байна. Бусад жижиг дэлгүүрүүдэд хонины ястай мах 6500-7500, хонины цул 8500 төгрөгийн үнэтэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

"Нарантуул-2" захад монгол лууван 1500 төгрөг болж өмнөх өдрөөсөө 300 төгрөгөөр, монгол сонгино 2600 төгрөг болж өмнөх өдрөөсөө 100 төгрөгөөр тус тус буурсан байна. Мөн тус захад үхрийн цул мах 10000-11000 төгрөг болж өмнөх өдрөөсөө 1000 төгрөгөөр, ямааны мах 7200 болж өмнөх өдрөөсөө 300 төгрөгөөр буурсан байна.

3. Баянзүрх дүүрэгт байрлах "Шинэ сансар", "Миний зах", "Амгалан", "Жанжин", "Оргил" супермаркет, "Офицер" зэрэг зах, дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

"Шинэ сансар", "Амгалан", "Жанжин", "Офицер" захуудад хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8800-9500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500-9000 төгрөгийн үнэтэй, ногооны үнэ тогтвортой байна.

4. Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Шөнийн зах", "Сэлэнгэ" зах тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Тус захуудад хонины ястай мах 7500, хонины цул мах 8800-9000, үхрийн ястай мах 9000-9500, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх өдрийн үнэтэй харьцуулахда тогтвортой байна. Мөн тус захуудад ногооны үнэ тогтвортой байна.

5. Хан-Уул дүүрэгт байрлах "Шүрэн дэвээ", "Сэргэлэн ирээдүй", "Миний дэлгүүр", "Цэлмэг", "Таван-Эрдэнэ", "Цэлмэг таван урам", Махны төрөлжсөн дэлгүүр, "Эрдэнэ" супермаркет, "Буянт-Ухаа" зэрэг зах, дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

"Буянт-Ухаа" захад хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, адууны мах 9300 төгрөгийн үнэтэй байна.

6. Хяналт шалгалтанд хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 250-500 төгрөг, даавуун амны хаалт 1200-1500 төгрөг, гар ариутгагч хэмжээнээсээ хамаараад 1400-27000 төгрөг, спирт 1500-2500 төгрөгийн үнэтэй байна.

"Монос" эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 350 төгрөг болж, 100 төгрөгөөр буурсан байна.

7. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 115 утсанд 3, чатботод 6, и-баримт апликэйшнээр 5, дуут шуудангаар 1 иргэн тус тус хандсан байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Top