Хот хоорондын тээвэрлэлтийг 40 зорчигчтой болсон тохиолдолд хийнэ

2020 оны 12 сарын 07

УОК-оос 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон , Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.

Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг мэдэгдэж байна.

Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх автобуудал, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг дараах байдлаар зохион байгуулна.

Жич: Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийнэ гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Лавлах утас : 19001234

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.Ганхуяг (202.55.188.39) 2020 оны 12 сарын 08

Би жирийн Монгол улсын иргэн УОК гарсан дүрэм журмыг мөрдөж яваа иргэн Сэлэнгэ аймаг сүхбаатар суманд гацаж хөл хоригдсон Сэлэнгэ аймаг сүхбаатар суманд түргэвчилсэн ноолуурын шинжилгээ болон pcr шинжилгээнд хамрагдсан хариу нь сөрөг гарсан . 2020.12.05 ГАРСАН ШИДВЭРИЙН дагуу харъяалал улаанбаатар хот ХУД лүү яваа гэсэн боловч сэлэнгэ аймгийн засаг дарга Оргил нь сэлэнгэ аймаг сүхбаатар сумнаас улаанбаатар хот болон өөр аймаг сумдын ирэгдийн ирэгдийг гаргахгүй гэсэн журам гарсан байна. УОК ын гарсан дүрэм ЖУРАМЫГ аймаг дагах ёстой юм уу сэлэнгэ аймгийн АОК гарсан ЖУРАМЫГ УОК дагах ёстой юм у

0  |  0
зочин(202.126.90.15) 2020 оны 12 сарын 07

шинжилгээний хариугаа хүлээж бнх\n

0  |  0
Top