БГД: Эмээлт шалган нэвтрүүлэх товчооны нөхцөл байдалтай танилцжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

“Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоо дээр 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн эмч, ажилчид болон дүүргийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугар нар “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоо дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид болон бусад газрын мэргэжилтнүүдийн ажлын байрны ая тухтай байдлыг хангах тал дээр цаашид анхаарч ажиллах чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгчээ. 

/2020.12.05/ байдлаар “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор 297 тээврийн хэрэгслээр 869 зорчигч хот руу нэвтэрч, 914 тээврийн хэрэгслээр 3737 зорчигч хотоос гарсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шалга(202.179.25.144) 2020 оны 12 сарын 08

Шалган нэвтрүүлэх товчоо гэхэд сампирсан сарай шиг юм харагдаж байна боль доо коммунистуудаа новш гэж.

0  |  0
Top