Баянгол дүүргийн 20000 өрхөөс “COVID-19” халдвар илрүүлэх PCR шинжилгээг 12 дугаар сарын 4-ны өдрөөс эхлэн таван цэгт авч эхэлсэн. Өчигдрийн байдлаар “Нэг өрх - Нэг иргэн” шинжилгээнд 6024 иргэнийг хамрууллаа. Иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хоёр хоногт дүүргийн хэмжээнд 9848 иргэнийг хамруулав.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг Баянгол дүүрэгт
- БГД, 13-р сургууль
- БГД, 46-р сургууль
- БГД, 47-р сургууль
- БГД, 114-р цэцэрлэг
- БГД, “Тээврийн дээд сургууль”-ийн баруун тал, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг таван байршилд авч байна.
Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ айлууд хаалганыхаа тоосыг арчихад яадаг байна даа. Залхуу заваан хүмүүс их болжээ.\n\n