Баянгол дүүргийн ЗДТГ-аас зорилтод бүлгийн хүүхдүүдэд хүнсний дэмжлэг үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг цэцэрлэгийн насны, зорилтот бүлгийн хүүхдүүдэд түгээх ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн ЗДТГ-аас 76, 77, 133 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдэд хүнсний дэмжлэгийг хүргээд байна. Уг дэмжлэг үзүүлэх ажилд хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс “Асгат” ОНӨААТҮГ-тай хамтран ажиллаж, хүүхдүүдийн нас, хүйс, онцлог байдалд тохирсон шим тэжээлтэй, бүтээгдэхүүнийг багцдаа багтааж, түгээлтийг хийлээ.

Энэхүү ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 дугаар “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Хүнсний тусламж үзүүлэх ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид хяналт тавин иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллажээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(59.153.112.193) 2020 оны 12 сарын 08

Танил талаараа л хороон засаг дарга нар чинь тараагаад сурчихсан даа

1  |  0
Top