Хөл хорионы дэглэмийг 8 секунд зөрчсөн эр торгуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Тайваньд хөл хорионы дэглэм зөрчсөн иргэнийг 3500 ам.доллароор торгосон байна.

Филиппин улсын харьяат тус иргэн нь Каосиун хотод зочид буудалд тусгаарлагдаж байхдаа өрөөнөөсөө гарч найман секунды дараа торгуулжээ.

Түүнийг зочид буудлын харуул ажиглалтын камераас мэдэн улмаар Тайванийн Эрүүл мэндийн газарт мэдэгдсэн байна.

Тайванийн хөл хорионы дүрэмд тусгаарлагдаж буй зочид буудлын өрөөнөөс гарч болохгүй гэж заасан байдаг бөгөөд тодорхой хугацаа заагаагүй байдаг юм.


Эх сурвалж: CNN

Top