КОВИД-19: Өвөр Монгол Буриадад тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэхэд нь зориулан, Өвөр Монголын Засгийн газраас ОХУ-ын Буриадад хамгаалалтын хэрэгслийн тусламж үзүүллээ.

Өвөр Монголын Гадаад хэргийн албаны төлөөлөгч Фу Юнчунь хандив гардуулах үеэр “Хятад улсад халдвар тархаж эхлэх үед Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан билээ. ОХУ-аас эмнэлгийн багаж, хэрэгслийн тусламж үзүүлж байсан. Бид ч гэсэн ОХУ-д эмч, мэргэжилтнээ илгээж, хариу тусалсан. Энэ бол Хятад, Оросын ард түмний найрамдлыг харуулж байгаа юм” гэж хэллээ.

Өвөр Монголоос Буриадад 25 мянган нэг удаагийн амны хаалт, мянган ширхэг хамгаалалтын хувцас зэрэг нийт 222 мянган юанийн тусламж илгээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top