ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн сэтгэлээ илчлэхэд таатай

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Хонь

Санхүүгийн байдал өөрчлөгдөнө. Бизнес эрхлэх хэрэггүй. Учир нь одоохондоо энэ нь танд тохирохгүй. Ажилдаа сэтгэл ханамжтай байж, цаг заваа зориул. Хүссэн мөнгөө олоход хэцүү. Гэхдээ өмнөх байдлаасаа алхам алхмаар дээшилнэ.

Үхэр

Ёс суртахууны асуудалд анхаарлаа хандуулах ёстой өдрүүдийн нэг. Бизнесийн үйл ажиллагаагаа хянаж, бусад хүмүүсийн хүсэл сонирхлыг анхаарч үзэх нь ашигтай. Цаг хугацаа бүх зүйлийг байр байранд нь аваачна. Уран бүтээлч, оюунлаг хүмүүс авьяас чадвараа үр дүнтэй харуулж, төлөвлөгөөнийхөө дээд хязгаарыг биелүүлж чадна.

Ихэр

Бичиг баримттай холбоотой ажилд таатай өдөр. Дарга удирдлагадаа хандах, төрийн байгууллагатай холбоотой ажлуудаа цэгцлэх зэргийг хий. Үйл явдлыг эрх ашигтаа нийцүүлэн өөрчилж чадна. Хамтрагчтайгаа зөвшилцөх, хүнд сэтгэлээ илэрхийлэх зэрэгт амжилт олно.

Мэлхий

Өдрийн эхний хагаст амжилттай байх болно. Чадахгүй байгаа зүйлээ зүгээр л орхи. Хүч чадлаа хэт үнэлэх хэрэггүй. Үдээс хойш хэт их хөдөлгөөн хийснээр өвдөхөөс сэргийл. Өшөө авах уруу таталтад бүү ор. Бусдын нүдэнд ямар харагдах нь сонин биш.

Арслан

Өнөөдөр таны хийсэн бүх зүйл амжилт авчрах боломжтой. Хүмүүс танаар бахархах болно. Яагаад гэвэл авьяаслаг хүн хажууд нь байгааг мэдрэхэд хүмүүс таатай байдаг. Өнөөдөр зочид хүлээж авах бүрэн боломжтой. Хайртай хүмүүстээ олон тааламжтай үгийг зориулж чадна.

Охин

Хийх ёстой ажлаа бүрэн гүйцэд хий. Шинэ зүйл эхэлснээс хуучин ажлуудаа дуусгах нь илүү дээр. Эрсдэлтэй алхам хийж, хариуцлагатай шийдвэр гаргахаас зайлсхий. Эрсдэл гаргах, аюултай зүйлтэй холбогдох нь эрүүл мэндэд аюултай, мөн гэр бүлийн хэрүүл авчирна гэж од эрхэс танд анхааруулж байна.

Жинлүүр

Архи дарс ууж, биеийн хүчний ажил хийж болохгүй. Эмэгтэйчүүдэд ээлтэй сайн өдөр. Тэд хайр дурлалын салбарт амжилттай, шинэ харилцаа тогтоох, эсвэл хуучин харилцаагаа сэргээх магадлал өндөр байна. Зарим жинлүүр гэрийн ажилд дарагдана. Бүтэхгүй төлөвлөгөө, биелэхгүй хүсэл мөрөөдлөөс болж, хайрттайгаа муудалцах шаардлага байхгүй.

Хилэнц

Амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хичээ. Эртний анд найз, хуучин холбоо харилцаагаа эргүүлэн олох өдөр. Урьд өмнө танд дотно байсан хүмүүс дахин учрах болно. Өнгөрсөн алдаагаа засаж, эвлэрэхэд ээлтэй.

Нум

Ирээдүйн төлөвлөгөө, төслөө бусдад бүү хэл. Идэвхгүй өдөр. Өнөөдөр урсгал даган хөвж, хүлээх тактик баримтлах хэрэгтэй. Элдэв үйл явдалд оролцохгүй байвал өдөр жирийн өнгөрнө. Үдэш нь амгалан тайван мэдрэмж төрж, тухтай амарч чадна.

Матар

Өнөөдөр эмэгтэйчүүд бүх зүйлийг бүтээнэ. Эрэгтэй матар төлөвлөгөө гаргахад ээлтэй. Сэтгэл татсан, сайн хүнтэй учрах болно. Өөдрөг байгаарай. Од эрхэс танд таатай зүүд илгээнэ. Амжилт, аз хийморио бусадтай харамгүй хуваалц. Танд өнөөдөр ажил хэргийн санал ирэх болно.

Хумх

Амжилт олох боломжоо бүү алдаарай. Өөртөө итгэлтэй бай. Ялангуяа уран бүтээл, сурган хүмүүжүүлэх салбарт ажилладаг хүмүүс өөртөө итгэлтэй байж чадвал амжилтад хүрнэ. Өдрийн төгсгөлд маргааш хийх шинэ зүйлээ төлөвлө. 

Загас

Санхүүгийн байдал сайжирч магадгүй. Гэхдээ эрсдэлтэй зүйлд бүү оролц. Болгоомжгүй байдал нь таныг ашиглуулахад хүргэнэ. Муу санаатай хүмүүсийн заль мэхийг үгүйсгэхгүй. Бусадтай харилцахдаа тэсвэр тэвчээр, эелдэг байдлыг хослуул.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top