Энэтхэг “AstraZeneca” компанийн вакцинд зөвшөөрөл олгосонгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Энэтхэгийн Эм бэлдмэлийн стандартын хяналтын төв байгууллага Энэтхэгийн Ерөндгийн хүрээлэнгээс санал болгосон Их Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” болон Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн гаргаж авсан вакцинуудыг шуурхай хэрэглэх зөвшөөрөл олгохоос одоогоор татгалзаад байна.

Вакцинуудын аюулгүй байдал болон үр дүнгийн талаарх мэдээлэл хангалтгүй гэсэн үндэслэлээр эдгээр саналыг хүлээн аваагүй бөгөөд компаниудад хандан нэмэлт мэдээлэл хүссэн байна.

Энэтхэгийн Эм бэлдмэлийн стандартын хяналтын төв байгууллагын шинжээчдийн комисст мөн АНУ-ын “Pfizer” компани коронавирусний эсрэг вакцинаа тус улсад хэрэглэх зөвшөөрөл хүсжээ.

 “Bharat Biotech” компани, Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөл болон Вирус судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гаргаж авсан “Covaxin” вакцин нь тус улсад бүтээж буй гурван вакцины нэг юм. Одоогоор тус улсад коронавирусний эсрэг найман вакциныг туршиж байна.

Top