Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх ХАЛДВАР ХАМГААЛЛЫН НИЙТЛЭГ ТҮР ЗААВАР

2020 оны 12 сарын 13

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 14-өөс буюу ирэх даваа гарагаас эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон.

Хөл хорионы дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судалж эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон.

Тиймээс үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг баталж гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top