Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг "Эрдэнэт үйлдвэр" Засгийн газраас гаргасан айл өрх болон аж ахуйн нэгжийн ус дулаан тогны мөнгийг ирэх оны долдугаар сар хүртэл чөлөөлж байгаатай холбоотойгоор үүнд зориулагдах 650 тэрбум төгрөгийг хариуцахаар боллоо. Тус үйлдвэрт ирж байгаа ачааллыг хэрхэн давж, шаардагдах хөрөнгийг яаж бүрдүүлэх талаар дараах хариултыг өглөө.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ны захирал Х.Бадамсүрэн "2019 онд "Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг, зардлаа хямдруулах ажлыг бүх түвшиндээ хийж байгаа. Мөн "Эрдэрнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш техник технологио боловсруулж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, чиглэлийн ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа.
Энэ бүх ажил 2019 онд Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд "Эрдэрнэт үйлдвэр" үйлдвэрээ онцгойлон авч үзэж, үйлдвэрээ өөд татаад авчих юмсан гэдэг чиглэлээр, мөн "Эрдэрнэт үйлдвэр"-ийг улс төрөөс ангид байлгах юмсан гэсэн чиглэлээр, хамгийн гол нь "Эрдэрнэт үйлдвэр"-ийнхээ алс хэтэд онцгой анхаарч 2031 он хүртэлх үндсэн чиглэлийг нь дэмжиж, түүнийг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар баталсан юм. Энэ үндсэн чиглэлээ хэрэгжүүлээд явж байна.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн бүх үйл ажиллагаа үндсэн чиглэлийнхээ хүрээнд тав, таван чиглэлээр төлөвлөгдөөд, түүнийгээ жил жилээр бизнес төлөвлөгөөндөө тусгаад явж байна.
Мэдээж 650 тэрбум төгрөг их мөнгө. Үүнийг бид аль болох зардлаа танах ямар болож байна гэдэг дээр ажиллана. Нөгөө талаас бид 2021 оныхоо төсөв, төлөвлөгөөг ирэх долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хэлэлцүүлнэ. Тэгэхдээ мэдээж тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна.
Хамгийн гол нь коронавирусний цар тахлын үед "Эрдэнэт үйлдвэр" нэлээд бэлтгэлтэй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. "Эрдэнэт үйлдвэр" нь 2019 онд төрийн өмчит үйлдвэрийн газар болоод арбитрын шүүхийн хэмжээнд яригдаад шийдэгдээгүй байсан Казахстанын компаниас авах 20 сая долларыг 2019 онд авч чадсан.
Бид гадаад худалдааныхаа экспортын гэрээний нөхцөлийг сайжруулах, мөн импортынхоо худалдаан дээр нэг цонхны бодлогоор үйл ажиллагаагаа бүгдийг нь цахим тендерт болсны хүчинд 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Ингээд базаад хэлбэл 2019 онд 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого, хэмнэлт хийсэн.
Нөгөө талаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болоод гадаад, дотоодын аль нэг банк санхүүгийн байгууллагад зээлийн төлбөргүй болсон. Бид том төслүүдээ хэрэгжүүлэх гэж бэлтгэл хийж байсан гэсэн үг шүү дээ. Ямар бид коронавирус гарчихна гэж мэдэж бэлтгэж байсан биш. Гэхдээ Засгийн газрын баталж өгсөн үйл ажилгааны хөтөлбөрт бэлтгэлтэй байсан гэсэн үг.
Тийм учраас нэгэнт Засгийн газар өнөөдөр тодорхой шийдвэр гаргалаа. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг зарчмаар Засгий газар шийдвэр гаргалаа гэж манай хамт олон бодож байгаа. Тиймээс энэ амаргүй цаг үед 100 хувь төрийн өмчит "Эрдэнэт үйлдвэр" бол энэ асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй.
Энэ үүргийг хэрэгжүүлэхийн төлөө, цар тахлын амаргүй цаг үед бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, ард иргэдээ хамгаалах тэдэнд боломж олгохын төлөө "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлага, хамт олон бүх хүчээ дайчилж ажиллана.
Сангийн яамнаас бидэнд гаргаж өгөх хуваарь, графикын дагуу төлбөрийг хийнэ" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Эрдэнэт ГОК үнэхээр агуу бүтээн байгуулалт гэдгийг баталлаа. Сайхан хэдхэн хүн хувааж иддэг байсан. Нийтээрээ хүртэхэд дургүй хүн хэн байхыг сайн ажиглаарай
Автлгачин Цэнгэл гэж нохой энд сууж байна