Улс даяар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Засгийн газрын 2020.12.09-ний өдрийн шийдвэрийн дагуу өнөөдрөөс (2020.12.14) Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. 

Гэхдээ Архангай аймгийн Батцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорио тавигдсанаар дараах 34 төрлийн үйлчилгээний газар өнөөдрөөс  хэвийн ажиллаж эхэлнэ.

Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бөгөөд  ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-22.00 цагт ажиллана. Түүнчлэн шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах боломжууд нээгдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг гэж юуг хэлэх вэ?

Өнөөдрөөс хэвийн ажиллах газрууд
 

  • Эрчим хүч
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
  • Банк, санхүү, хөрөнгийн бирж
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
  • Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
  • Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
  • Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
  • Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
  • Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
  • УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  •  Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  • Оршуулга
  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  • Ресторан
  • Кафе (Тусгай нөхцөл шаардана)
  • Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар (Тусгай нөхцөл шаардана)
  • Хүргэлтийн хоол (Тусгай нөхцөл шаардана)
  • Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах газар
  • Барьцаалан зээлдүүлэх газар
  • Авто засвар (агрегат, кузов)
  • Дугуй засвар
  • Автомашины угаалга, доторлогоо
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа
  • Авто зогсоол
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Барилга засвар
  • Таксины үйлчилгээ (Тусгай нөхцөл шаардана)

Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

Цаашид үе шаттай нээх газрууд
 

  • Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
  • Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт (10 хүртэл хүнтэй)
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Үсчин
  • Амралт, жуулчны бааз
  • Зочид буудал
  • Дэн буудал
  • Түргэн үйлчилгээний цэг
  • Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

 

ТАНИЛЦ: Даваа гаригаас эхлэн мөрдөх ЗАХИРАМЖ
 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/1280 тоот захирамж гаргасан. 

Захирамжийн агуулга нь 2020.12.14-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх үйлчилгээний байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ. 

Нэг дор иргэдийг олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий дараах 18 төрлийн үйлчилгээний байгууллагыг цаашид үе шаттай нээх талаар Хотын даргын захирамжид тусгажээ. 
 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Top