Бяцхан охины амьдралыг там болгосон АЙМШИГТ хэрэгтэн Чо Ду Сун гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Бяцхан охины амьдралыг там болгон хувиргасан гэмт хэрэгтэн Чо Ду Сун 12 жилийн ялаа эдэлж дуусаад, дөрөв хоногийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд суллагдлаа!!!

Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Ансан хотод 2008 онд болсон аймшигт хүчирхийллийн хэрэг дэлхийг сэртхийлгэсэн. Уг хэргийн талаар хийсэн “Hope” хэмээх уран сайхны киног ч дэлхий нийтээрээ зүрх шимшрэн үзсэн юм.

Хэргийг сөхвөл, 2008 оны нэгэн өглөө хичээлдээ явж байсан найман настай Со Вон (БНСУ-ын хэвлэлүүд охины нэрийг нууцалж, хэргийн талаар На Ёны хэрэг гэж бичдэг. Охиныг мөн Со Вон гэж нэрлэдэг ч түүний жинхэнэ нэр биш юм) охиныг 57 настай Чо Ду Сун гэгч согтуу эр зэрлэгээр хүчирхийлжээ. Охины эд эрхтэн гэмтэж, насан туршдаа гуурстай амьдрах болсон юм.

Гэмт хэрэгтэн охиныг сүмийн дэргэдэх хаягдсан нийтийн бие засах газарт хүчирхийлж, эсэргүүцсэн гэж зодож, боож, бие засах газарт живүүлэхийг оролджээ. На Ёныг амьсгал хураахад тун ойрхон байхад нь олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн юм. Найман цаг үргэлжилсэн мэс заслын дараа нөхөн сэргээх үйл явц удаан хугацаанд өрнөсөн ба эмч нарын хэлснээр охины биед насан туршид эдгэхгүй гэмтэл учирчээ.
 


Цагдаа нар гэмт хэрэгтнийг гурав хоногийн дараа баривчилсан юм. Гэмт хэрэгтэн өмнө нь бэлгийн хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэгт 17 удаа холбогдож, 1983 онд хүчингийн хэргээр гурван жилийн хорих ял сонсож байжээ.

Охины ар гэрийнхэн түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхийг хүсэж, солонгосчууд дуу хоолойгоо нэгтгэн, цаазын ял шаардаж байлаа. Тухайн үед 400 мянга гаруй хүн гэмт хэрэгтнийг цаазлуулахыг хүсэж, гарын үсэг цуглуулсан юм. Шүүх 2009 онд Чо Ду Сунд 12 жилийн ял оноосон нь түүний хийсэн хэрэгт дэндүү багадсан ял байв. Хэрэгтэн согтуу байсан, хийсэн хэргээ санахгүй байна гэж мэдүүлж байжээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд хөдөлгөөн өрнүүлж, тухайн үед Ерөнхийлөгч байсан Ли Мён Бак хүртэл охиныг хамгаалан, дуу хоолойгоо өргөж байв.

 

Охины зургууд нь "Hope" киноны зураг болно.

Дараа нь На Ёны эцэг эх гэмт хэрэгтний өмгөөлөгчийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлж, охиныг нь сэтгэцийн өвчлөлд хүргэсэн гэжээ. Мөн охиныг шууд мэс заслын дараа удаан хугацаагаар байцааж, хэргийн талаар дөрвөн удаа давтан ярихад хүргэж, эмнэлэгт хүмүүсийн дэргэд байцаасан гэж гомдол мэдүүлсний дараа Ерөнхий прокурор На Ёны эцэг, эхээс олон нийтийн өмнө уучлалт гуйж байлаа.

Энэ хэргээс есөн жилийн дараа 2017 онд БНСУ-д Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бэлгийн хүчирхийлэгчийг шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Бяцхан охины амьдралыг там болгон хувиргасан гэмт хэрэгтэн Чо Ду Сун 12 жилийн ялаа эдэлж дуусаад дөрөв хоногийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд суллагдлаа. БНСУ-ын иргэд түүнийг суллагдахад эгдүүцэж, онц ноцтой гэмт хэрэгтнийг суллах ёсгүй байсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Гэмт хэрэгтэн охины амьдарч буй дүүрэгт байдаг гэртээ амьдрах хүсэлт гаргасан тул На Ёны гэр бүл өөр дүүрэг рүү нүүжээ.

 

 

Чо Ду Суныг суллагдахаас өмнө гэрийнх нь ойролцоох 1 км зайд хаа сайгүй хяналтын камер суулгаж, хянагчийн байр бий болгожээ. Түүний зургийг онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг зарладаг сайтад таван жилийн турш байршуулж, хөдөлгөөн бүрийг нь хянах юм.

Өмнөд Солонгост хүчирхийлэгчийг шийтгэх хуульд өөрчлөлт оруулахад, олон нийтийг ухааруулахад “Hope” кино ихэд хувь нэмэр оруулсан гэгддэг. 
 


БНСУ-ын найруулагч Ли Чон Ик энэхүү аймшигт хэргийн талаар өгүүлэх "Hope" киног 2013 онд хийсэн билээ. Тэрбээр "Аймшигт явдал нэгэнт болсны дараа охины гэр бүл өмнөх аз жаргалаа хэрхэн эргүүлж олж авах тухай, бие болон сэтгэлзүйн хүнд гэмтэл авсан охины амьдралыг байж болох хамгийн аз жаргалтайгаар харуулахыг хичээнэ" хэмээн киноныхоо талаар ярьж байжээ. Охины аавын дүрд тоглосон жүжигчин Соль Гён Гу дүрээ амьдруулахын тулд кинонд гардаг хувцсаа удаан хугацаанд өмсөж явсан бол охины ээжийн дүрийг бүтээсэн Ом Живон эхлээд өөрийгөө энэ хүнд дүрд тоглох хэмжээний хангалттай авьяасгүй гэж үзэн татгалзсан ч кино зохиолыг уншаад тоглохоор зориглон шийдсэн гэдэг. Тэрбээр "Энэ аймшигт түүхийг заавал хүмүүст ярьж өгөх хэрэгтэй учраас зориг гарган Со Воны ээжийн дүрийг бүтээсэн" гэжээ.

Ийнхүү аймшигт түүхийн талаар байж болох хамгийн аз жаргалтай дүрслэлийг өгүүлсэн "Hope" кино бүтсэн юм. Хүмүүст уг түүхийг мэдүүлж, хүчирхийллийн эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэлхийг сэртхийлгэж, хүмүүсийг сэрээсэн энэхүү кино хоёр жилийн турш БНСУ-ын болон Олон улсын кино наадмаас нийт есөн шагнал хүртжээ. 
 

 
 
 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би.(66.181.160.85) 2024 оны 05 сарын 01

Арайч дээ!!!

0  |  0
Zochin(202.9.40.20) 2020 оны 12 сарын 18

Ergeed yllah heregtei

0  |  0
Jb(203.91.115.49) 2020 оны 12 сарын 17

Aimshig zgr l aluul taarna araichde neere yaj chadaj bnaa buzariin yargachin

1  |  0
МОНГОЛ УЛС(64.119.23.196) 2020 оны 12 сарын 20

Бид нар үүнээс долоон дор Монголд болж буй юм аа тоохгүй юм даа\n.

3  |  0
Иргэн(66.181.177.94) 2024 оны 05 сарын 01

Үхэж далд ор муу хүүр.

1  |  0
zochin(202.9.46.181) 2021 оны 01 сарын 20

Elbegdorjodson bn. Manai medreldorj ix enrengyi uuch xyn shy dee.

1  |  0
Sumya(66.181.161.5) 2020 оны 12 сарын 17

Аймшигтай юмаа цаазийн ял өгөхгүй яасан юм гаж донтонд хөөрий бяцхан охин хэцүү юм арай чдээ \n\n

1  |  0
zochin(59.153.115.56) 2020 оны 12 сарын 16

Baliar buzariin hog, hunii sug, horvoogiin ad, uhej dald oroosoi..

0  |  0
Иргэн(192.82.72.211) 2020 оны 12 сарын 17

Ийм новшийг алах ч багадана

4  |  0
Ээж хүн байна, би (202.9.46.220) 2020 оны 12 сарын 17

Солонгос ч гэсэн шударга хүний төлөө зөв хөгжилтэй улс орон биш юм байна. Шүтээд магтаад байх зөв өнцөг түй ч алга. Юун харуул хамгаалалт, камeр, бугуйвч, сэтгэцийн өвчтэй яргачин адгууст зориулсан орчин... Дэлхий ч даахааргүй новшийг байхад. Төр, цагдаа, шүүхийн чадаагүйг амьдралдаа алдсан ч гэсэн шударга ялтнууд гүйцэтгэдэгсэн, тэр ч алга. Хөөрхий гэр бүл дүрвэн нүүхэд хүргэж л байдаг, арай арай. Что ч гэхэв дээ, нээрээ...

4  |  2
Khenchbish(203.91.115.50) 2020 оны 12 сарын 16

Өөр гэгээтэй юм нийтэлж болохгүй юу( Маньд падлийгүй хэрэг байлтай Хорвоогийнтүг түмэн будафг мэдсэнгүй гээд оюуны хоосрол болох уу? Энэ мэтээс чинь болоод мөчлөх мэт жигшүүүрт хэргүүд өдөөгдөөд байгаа бус уу? Хэвлэлифнхэн минь

1  |  1
sar(223.104.39.3) 2020 оны 12 сарын 16

bi kinog n uzsen.neg udaa uzsen.dahij uzmeergui jigshsen.solongosiin shorongiinhon ene yargaching shorond n alahgui de.tedend amarhan baimaar.uheesei..

2  |  0
Солонгос(66.181.190.165) 2020 оны 12 сарын 16

Солонгосчууд маш сонин араншинтай хүмүүс юмаа. Ерөнхийлөгч байсан хүмүүс нь бараг цөм шоронд орлоо Кино нь ганцхан зорилго агуулдаг Тэр нь юу вэ? гэвэл өөрөөсөө бусад бүх хүнийг дээд зэргээр хорлоход. чиглэдэг аж

2  |  1
Га(202.179.25.144) 2020 оны 12 сарын 16

Гаж донтой ийм этгээдүүд амьд яваад ч яах юм билээ. Амиа егүүтгэж үхвэл таарна. Монголд ч иймэрхүү хүн дүрст сүгнүүд зөндөө байдаг гэсэн. Тэд нараар шудрага ёсны тугийг тахиж шүүх, шүүгчдийг коммунист арга барил, ёс суртахуунгүй шудрага хүмүүсээр солих ёстой.

2  |  0
Top