Хятад улс Цагаан сараас өмнө 50 сая хүнийг вакцинжуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

БНХАУ-ын эрх баригчид 2021 оны хоёрдугаар сарын 15 гэхэд нийт 50 сая хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны дэд тэргүүн Зэн Йишиний мэдэгдсэнээр, эхний ээлжид эрүүл мэнд, олон улсын болон дотоодын тээвэр, фермийн аж ахуйн салбарын ажилтнууд болон коронавирусний халдвар авах өндөр эрсдэл бүхий алба хаагчдыг хамруулах гэнэ. Вакцинжуулалтыг өвөл, хаврын улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, ирэх оны хоёрдугаар сарын 10-нд тэмдэглэх Хятадын Цагаан сарын өмнө дуусахаар төлөвлөж буй эхний ээлжийн вакцинжуулалтад зориулж 100 сая тун вакцин буюу нэг хүнд хоёр тун хийх аж. Ингэхдээ “Sinopharm” болон “Sinovac” компанийн гаргаж авсан вакциныг хэрэглэх гэнэ.

Top