Коронавирусний тархалт улам нэмэгдэх эрсдэлтэй байна гэж үзсэн УОК, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хот өчигдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд шилжээд буй билээ. Хөл хорио, хязгаарлалттай зэрэгцэн хамгийн түрүүнд яригддаг сэдэв бол хүнсний хангамжийн асуудал байдаг.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гурав хоногийн өмнө хэлэхдээ “Гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй” гэж байсан билээ. Тэгвэл гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд гурил болон гурилан бүтээгдэхүүн ордог. Манай улсын хэмжээнд энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц 174 хоногт хэрэглэхэд хүрэлцэхээр байгааг салбарын сайд хэлсэн.
Угтаа бол Монгол Улсын газар тариалангийн салбарынхны хөдөлмөр, зүтгэлийн бодит үр дүн гэж хэлэхэд болно л доо. Тариаланчдын тарьж ургуулсан буудайгаар хийсэн гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн цар тахлын хүнд нөхцөл байдлыг давахад Монголчууд бидний хамгийн гол хүнс байх нь дамжиггүй.
Үүнийг ч салбарын сайд эрхбиш ойлгож байх ёстой. Гэтэл цар тахлын хүнд хэцүү энэ үед тариаланчид улсад нийлүүлсэн намрын ургацын тооцоогоо авч чадахгүй салбарын яамыг царайчилж буй тухайгаа хэлж ярьж байна.
Тодруулбал, ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйг дэмжин сан (Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гийн доголдолтой үйл ажиллагаатай холбоотойгоор тариаланчид хоёр жилийн хөдөлмөрийн хөлс, улсад тушаасан буудайны мөнгөө авч чадахгүй, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүндэрчээ.
Аргаа барсан тариалан эрхлэгчид холбогдох албаны хүмүүст удаа дараа санал хүсэлтээ тавьсан ч газрын дарга нь ч, сайд нь ч одоог хүртэл үүссэн асуудалд хариу өгөөгүй, шийдэл хэлэхгүй байсан өвлийн хүйтэнтэй золгож, дахин нэг он дамнах нь.
Уг нь тариалан эрхлэгчид өнгөрсөн намар гурилын үйлдвэрүүдэд ургацаа тушаах гэж байсан ч Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зохицуулалт хийж, улсад ургацаа тушаахыг санал болгон, төлбөр тооцоог чирэгдэлгүй олгоно гэж мэдэгджээ. Улмаар тариаланчдаас улаан буудайг нь авсан байна. Гэвч буудайг нь авсныхаа дараа өмнө нь хэлж ярьснаа умартан төлбөрийг нь олголгүй олон сар саатуулахдаа, анх худалдан авахдаа тогтсон үнээсээ буулгана гэсэн зүйл ярьж байгаад тариаланчид бухимдалтай байна.
Тухайлбал, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт намрын ургацаа тушаасан тариаланчид тухайн үед улаан буудайн нэг тонн тутмыг 700 мянган төгрөгөөр тооцож борлуулан хүлээлцсэн ч одоо болохоор 550-570 мянган төгрөгөөр үнэлж, тооцоо нийлнэ гэсэн ярьж хэлснээсээ буцсан тайлбар өгөх болжээ.
"Өнгөрсөн намар гурилын үйлдвэрүүд улаан буудайг тонн тутмыг нь 660 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Шууд гурилын үйлдвэрүүдэд тушаах нь бидэнд чирэгдэлгүй байх байсан. “Улаанбаатар гурил” компани гэхэд нэг өдөртөө багтаж бидний тооцоог хийж өгдөг. Уг нь өөрсдийн хөдөлмөрийн үнэлгээг хурдан гаргах, хоёр намрын ургац хураалтын ажлын үр дүнгээ олон сараар хүлээлгүй хүртэх, дараа дараагийн үйл ажиллагаагаа явуулахад гурилын үйлдвэрүүдтэй шууд харьцах нь амар байдаг. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангаас машин явуулж, хатаалтын зардал авахгүй гэж хүртэл амлаж байж буудайг улсад ачуулсан мөртөө бодит байдал дээр тариаланчдыг хуурч, бидний ажилд чирэгдэл, хүндрэл учруулж байна” гэж тариаланчид байр сууриа илэрхийллээ.
Сэлэнгэ аймгийн тухайд бусад сумд болон Булган аймгийн тариаланчдын асуудал харьцангуй нааштай шийдэгдсэн ч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл дэх салбарт ургацаа тушаасан тариаланчдад лав хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.
Цар тахлын эрсдэл 2021 онд ч бүрэн арилах баталгаагүй байгаа ийм хүнд үед хүнсний салбарын тогтвортой байдал, үйлдвэрлэлийн хэмжээ маш чухал асуудал. Түүнчлэн Монголчуудаа хоолтой, хүнстэй байлгахад гол үүрэг гүйцэтгэх тариалан эрхлэгчдээсээ авсан буудайн мөнгийг нь өгөхгүй горойгоод, анх тохирсон үнээ буулга гээд шахаад байгаа нь харамсалтай хэрэг юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарынхаа ач холбогдлыг төдийлөн сайн ойлгодоггүй бололтой юм. Хэрэв тийм биш байсан бол цар тахлын үед дотоодын гурил, ургацын хэрэглээг бүрдүүлэхээр цаг наргүй ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлмээргүй юм.
Сэтгэгдэл ( 12 )
facebook-ээс Sodkhuu Rentsen нэрээр ороод доошлуулаад (Тариалан-1.pdf) дараад уншиж болнов
Миний вепсайтруу ор
Миний вепсайтруу ор
Миний вепсайтруу ор
Миний вепсайтруу ор
Миний вепсайтруу ор
Хүмүүсийн уншая гэсэн нийтлэлийн орж болох замыг бичихээр устгаад байх юм. Яагаад устгаад байгаа юм.
Содхүү гуайн нийтлэлийг facebok-ээс Sodkhuu Rentsen нэрээр хайж ороод доошлуулан (Тариалан-1.pdf) файл дээр дарж уншиж болно.
Энэ холбоо бол 1997 онд миний санаачлан байгуулсан монгол улсын тариаланчидын анхны холбоо юм. Одоо энэ холбооны үйл ажилгааг ойлгохоо больсон. Монголын тариаланчидын эрх ашгийг хамгаалана гэдэг бол тариалангын үйлдвэрлэл эрхлэж түүгээрээ жинхэнэ амьдрах гэж зүтгэж яваа хүмүүсийн эрх ашиг юм шүү. 2020онд миний санаачлагаар ” Тариалангын бүс нутгын тариаланчид малчидын холбоо ”байгуулагдсан болно. Та нартайгаа хамтран ажиллах болно.
Содхүү гуай та дахиад ниитлэлээ нийтэд хүргээд өгөөч
Та бүхний ХХААХҮ- сайдад хандсан асуудалыг уншиж ойлголоо . Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу хуучинаар тариалан эрхлэгчидийг дэмжих сангын зүй бус ажилгааны талаар би тодорхой илтгэл бичиж нийтэд хүргэхийг зорьсон билээ.2019 онд ” Тариаланчдын цалин хөлс амь амьдрал нь тонн улаан буудайн үнэ юм шүү ” нэртэй нийтлэл бичиж та бүхэнд хүргэх гэж оролдсон.Харамсалтай нь ЯАМ - Жадамбаагын Энхбаяр гээч этгээдийн толгойлсон ”Монополь” баян уул уурхайн орлогооо нуух зорилгоор тариалангын салбарт орж ирсэн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалагч Тариаланчидын холбоо нэртэй байгуулага та нар хүргээгүй юм.
Та бүхний ХХААХҮ- сайдад хандсан асуудалыг уншиж ойлголоо . Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу хуучинаар тариалан эрхлэгчидийг дэмжих сангын зүй бус ажилгааны талаар би тодорхой илтгэл бичиж нийтэд хүргэхийг зорьсон билээ.2019 онд ” Тариаланчдын цалин хөлс амь амьдрал нь тонн улаан буудайн үнэ юм шүү ” нэртэй нийтлэл бичиж та бүхэнд хүргэх гэж оролдсон.Харамсалтай нь ЯАМ - Жадамбаагын Энхбаяр гээч этгээдийн толгойлсон ”Монополь” баян уул уурхайн орлогооо нуух зорилгоор тариалангын салбарт орж ирсэн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалагч Тариаланчидын холбоо нэртэй байгуулага та нар хүргээгүй юм.