Судалгаагүй хуулийн улмаас 1000 гаруй ломбард ХААЛГАА БАРИХ эрсдэлд орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Барьцаалан зээлдүүлэх газруудын үйлчилгээ эрхлэгчидтэй зөвлөж, санал хүсэлтийг сонсолгүйгээр УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан нь 1000 гаруй өрхийг ажил орлогогүй болгоход хүргэж байна.


Өнгөрсөн 12-р сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар байр сууриа илэрхийлж түр хуулийн төсөл өргөн барьсан. Ингэхдээ барьцаалан зээлдүүлэх газрын хүү өндөр, үнэлгээ бага байдаг. Цар тахлын энэ үед иргэдийг эдийн засгийн хүндрэлд оруулах нөхцөл болж байна гэж тайлбарласан.

Уг хуулийн төсөлд дараах зохицуулалтууд багтсан байна. Үүнд:

  • 2020 оны 11р сарын 12-ны өдрөөс 2021 оны 3-р сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг гурван хувиар тооцох
  • Мөн энэ хугацаанд анз буюу торгууль, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
  • Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцох зохИцуулалтууд тусгагджээ.

Цар тахлын улмаас иргэдийн орлогын эх үүсвэр зогсож, барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан эд хөрөнгөө алдах, удаан хугацаанд байршиж үнэ цэнээ алдах зэрэг эрсдэлтэй байгаа учраас дээрх зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн.

Тэгвэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид дээрх тайлбар нь учир дутагдалтай бөгөөд бодит байдал дээр энэ хуулийн зохицуулалт үйлчилбэл 1000 орчим ломбард хаалгаа барих эрсдэлд орсон талаар ярьж байна.  

ДЭРГЭДЭЭ ББСБ-ГҮЙ, СҮЛЖЭЭ БИШ ЖИЖИГ ЛОМБАРДУУДАД 200-300 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БАЙДАГГҮЙ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч О.Баттөмөр “Барьцаалан зээлдүүлэх энэ төрлийн үйлчилгээ 1992 оноос эхэсэн байдаг юм билээ. Анх сарын 24 хувийн хүүтэй байсан бол үүнээс хойш чөлөөт зах зээлийн зарчмаараа буураад 5-7 хувьд ирсэн. Цаашдаа ч чөлөөт өрсөлдөөнд үндэслэн хүү нь тогтоогдож байх юм.

Өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 700, бүртгэлгүй 200, нийт 1000 орчим ломбардны үйл ажиллагаа эрхлэгчид бий. Гэтэл нэр бүхий УИХ-ын гишүүд эдгээр хүмүүстэй ярилцаж, санал солилцолгүйгээр хуулийн төсөл санаачлан өргөн барьсан нь 1000 орчим хүний ажлын байр байхгүй болж, цаашлаад 1000 түрээслэгч орлогогүй зогсоход хүргээд байна. Эдгээр хүмүүсийн ард 3-4 гэр бүлийн гишүүн байна гэж үзэхэд 3000-4000 хүний амьжиргаа зогсох эрсдэлтэй байна.

Дэргэдээ ББСБ-гүй, сүлжээ биш жижиг ломбардуудад гишүүдийн ярьсан шиг 200-300 сая төгрөгийн хөрөнгө байдаггүй. 20,30 сая төгрөгт л эргэлтийн хөрөнгө нь байдаг бөгөөд сарын 3 хувийн хүүгээр тооцоход 900 мянга төгрөг байна гэсэн үг.  

Ломбардны ажлын байрны хэмжээг зааж өгсөн байдаг ба сард 1-1.5 сая төгрөгөөр түрээсэлдэг. Ингээд бодоход сард төлөх түрээсийн төлбөрөө ч төлж дийлэхгүй, цаашлаад ажилчдын цалин, нийгмийн даатгал, татвар, харуул хамгаалалтын төлбөрийг төлөх бүрэн боломжгүй болно. Үндсэндээ 1000 орчим ломбард хаалгаа барихад хүрнэ гэсэн үг” гэлээ.  

АЛДАНГИ, ТОРГУУЛЬ ТООЦОЖ БАЙГАА ЛОМБАРД БАЙВАЛ МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

Дээрх хуулийн төсөлд барьцаанд тавьсан эд зүйлсийг худалдан борлуулахгүй байхыг тусгасан. Тэгвэл олон сарын турш ашиглагдаагүй цахилгаан хэрэгсэл муудах, үнэ цэнээ алдах эрсдэлтэй. Гэсэн ч бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийн цаг үеийн нөхцөлд байдлаас шалтгаалан хурааж авах, худалдан борлуулах арга хэмжээ авахгүй байгаа гэдгээ хэлж байв.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч Н.Цолмон “2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш буюу хөл хорио тогтоосноос хойш хүү, алданги авахгүй бүрэн тэглэсэн. Энэ хугацаанд нэг ч барьцаат бараа хурааж борлуулсан зүйл байхгүй. Иргэдээ бодож, төр засгийн шийдвэрийг дагаж ажиллаж байгаа. Хэрэв ингэж борлуулсан газар байвал манай Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд хандаж болно. Хуулийн дагуу ажиллаж байгаа газруудаа буруугаар ойлгуулах зүйл хийдэг газрууд байхыг үгүйсгэхгүй” гэлээ.

Хуулийн төсөл өргөн барьсан гишүүд мөн ломбардууд үл хөдлөх хөрөнгө барьцаанд авч борлуулж байна гэж ярьсан. Харин ББСБ бус ломбардын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй газрууд үл хөдлөх хөрөнгө авах ямар ч боломгүй, тийм зөвшөөрөл ч байдаггүй гэв. Жижиг ломбардуудын 63 хувь нь зөвхөн цахилгаан бараа, гар утас барьцаанд авдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин том сүлжээ ломбардуудад энэ төрлийн эд зүйлсийг авдаггүй.

Гар утас, цахилгаан хэрэгслийг хэдий хуучин бараа ч зах зээлд худалдагдаж байгаа нийт үнийн дүнгийн 80, 90 хувьд тулгаж авдаг бөгөөд харин удаан хугацаанд хадгалах боломж байдаггүйг тодотгож байлаа. Ялангуяа гар утасны тухайд олон сараар хадгалахад үнэ цэнээ алдах өндөр эрсдэлтэй байдаг аж.

ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН ГИШҮҮДИЙГ ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА

Гэхдээ ломбардын үйлчилгээ эрхлэгчид дээрх хуулийн төслийг 100 хувь эсэргүүцэж байгаа зүйл биш гэдгийг тодотгож байлаа. Тэд энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй уулзаад санал хүсэлтийг нь сонсоосой гэж хүсч, уриалж байгаа бөгөөд ойлголцолд хүрч, хамтарч ажиллахад бэлэн байгаа гэв.  Энэ талаар Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч О.Баттөмөр “Иргэд ломбардын үйлчилгээ эрхлэгчдийг өндөр санхүүжилттэй, их мөнгөөр эргэлддэг гэж боддог. Хуулийн төсөл өргөн барьсан хоёр гишүүн ч судалгаагүй байсан гэж харж байгаа. Бидний төлөөлөлтэй уулзан санал хүсэлт аваад тусгасан бол цаашид ажиллаад амьдрахад дөхөм болохоор байлаа. Бид хуулийн төслийг огт байх ёсгүй гэж үзээгүй. Энэ төрлийн бизнес эрхлэгчид ихэвчлэн өөрөө өөрсдийгөө ажлын байртай болгож, арай гайгүй нь ганц хоёр хүн авч ажиллуулж байна. Хэрэв энэ хууль энэ чигээрээ батлагдвал зөвхөн том гэгддэг дэргэдээ ББСБ-тай, сүлжээ ломбардууд л үлдэж, 1000 гаруй жижиг ломбардууд хаалгаа барихад хүрнэ. 1000 гаруй ажлын байр үгүй болж, иргэд ч нэн шаардлагатай үедээ цахилгаан бараа, гар утас зэргээ барьцаанд тавьж үйлчилгээ авах боломжгүй болно. Тиймээс энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийнхээ санал бодлыг сонсож, бизнес эрхлэгчдийг хохироохгүй байхийг хүсэж байна.


ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(64.119.21.152) 2020 оны 12 сарын 30

gar utasni lombordin hvv arai dendvv ondor.arga hemjee avmaar yum.

0  |  0
Зочин(202.9.40.215) 2020 оны 12 сарын 29

Яг сандархад өөр хэн ч шуурхай мөнгө өгөхгүй. Аминд ордог.

0  |  0
Miki (66.181.181.23) 2020 оны 12 сарын 28

Mongol shig yaduu bgaa orond bhaas oor argagvi yarch sandar has mongogvi bolson bed lambord l hereg bolj bn. Uls oron hogjood amidral saijirwal ywaandaa shahagdana shdee. Odoo bol vneheer heregtei bgaa

0  |  0
Зочин(122.201.31.252) 2020 оны 12 сарын 29

Тийм л шулуулаад байгаа юм бол битгий үйлчилүүл . Тэгвэл тэд нар чинь аяандаа шахагдахд байхгүй болно

1  |  0
Од(64.119.26.248) 2020 оны 12 сарын 28

Ломбард байхгүй болчихвол чэнжүүд газар авна тэгээд яаралтай мөнгө хэрэг болсон хүмүүс эд юмаа шууд л чэнжид өгнө хүү төлөөд буцааж авна гэсэн зүйл байхгшй нөгөө чэнжүүд нь бүр хямд үнэлнэ тэгээд тогтсон байршил байхгүй болохоор чэнжүүдээ яаж ч чадахгүй хүмүүсийн амидрал үнэхээр сайжраад юмаа тавихаа больвол ломбар хүссэн хүсээгүй хаагдана

0  |  0
Чимэг (66.181.190.106) 2020 оны 12 сарын 28

Хэзээ ч эрсдэлд орохгүй газар чинь ломбард.хоног нь бага тутам хүү нь 7-8 болгодогшдээ. Сарын гэвэл арай бага 6 гээд байдаг. 1-4 хоног бол 8 байдаг. 5-7 хоногт 7 гэх мэт. Үнэхээр шулаад нар. Эд нарт хууль огт хамаардаггүй. Хэлснээрээ авна. Хүүгийн хүү аваад л арай дэндүү шуналтангууд байдаг. Хууль гаргаад өгөөрэй гишүүдээ

1  |  1
Зочин(202.9.47.17) 2020 оны 12 сарын 27

Ломбард зургаан хувь болгох ёстой

0  |  0
Лом(202.179.24.102) 2020 оны 12 сарын 28

Дэлхий нийтээр ломбард ажиллуулахаа больсон сурагтай. Ломбард гэдэг болхи мөнгө хуулэлтийг бүрмөсөн хориглох нь зүйтэй байх шүү лобарчидаа шинэ ажлын байраа хайгаарай.

1  |  2
zochin(64.119.20.60) 2020 оны 12 сарын 28

lombard nertei duraaraa money huulegchdiig bugdiig n haasan n deer ene uls chini huuli duremtei uls shvv

1  |  2
Зээл(66.181.185.189) 2020 оны 12 сарын 26

Яарч,сандарсан үедээ мөнгө авахад хэрэгэй бас ямар ломбард.\nХарин бусдыг дууриаж мөнгө авсан хүмүүсд хэцүү лдээ

0  |  0
Иргэн(66.181.181.108) 2020 оны 12 сарын 28

Даварчихсан ломбардууд өөрсдөө дураараа хүү тогтоодог.. Хэрвээ 3 хувь таалагдаагүй бол ажиллуулах албагүй шүү. Хэн та нарыг гуйгаад байган ... Хангалттай л хүү ш дээ 3 % ..Бүр балиар шимэгч нар

2  |  2
Ard(192.82.73.76) 2020 оны 12 сарын 28

Bitgii huts. Lombard huu 1% bhad bolno. 8 huvj huu chinj tegeed ariun yavdal uu\nDald or. Deeremchidee. Hujaagiin uldegdluud

2  |  5
Иргэн(103.57.93.182) 2020 оны 12 сарын 27

Ломбардууд ядаж нөат баримт өгдөг болох хэрэгтэй.Ёстой хуудиас гадуур ашиг олдог ард түмнийг шулдаг газар.Бүгд хаалгаа бариад далд орсон ч гэмгүй.Ломбардгүй бол ард түмэн амьдарч чадахгүй болчихгүй л байх.Их юмаар айлгах нь

0  |  1
zochin(220.195.67.160) 2020 оны 12 сарын 26

Zov oo, lambarduud hunii tavisan zuiliig bagaar uneleed zarchihdag, hunleg hus aa, huu ondortei, zohitsuulalt hiih ni zov.

0  |  0
Тунгалаг(66.181.190.17) 2021 оны 01 сарын 04

Ломбардууд улсад ямар орлого оруулдаг юм ард түмний үнэт эдлэлийг хямдхан авч луйвар хийдэг газар шүү дээ цэгцлэх хэрэгтэй

1  |  2
Иргэн (192.82.71.27) 2020 оны 12 сарын 26

Зөвшөөрөлгүй,хууль бус ломбардыг харин яагаад ийм олон жил ажлуулсан юм бэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос, Монгол банкнаас асуумаар байна. Харин ч энэ олон жижиг мөнгө хүлүүлэгчдийг зогсоох хэрэгтэй. Хууль бус гэдэг чинь улсхю нэг ч төгрөгний татвар төлдөггүй гэсэн үг.

1  |  0
Зочин(103.212.117.171) 2020 оны 12 сарын 26

ӨВӨРХАНГАЙН ЛОМБАРД БОЛ бүгд ТОГТОХСҮРЭН ГАНБОЛД нартай холбоотой захад сонгууль болохоор МӨНГӨ тархаадаг

1  |  0
Зочин (103.212.117.171) 2020 оны 12 сарын 25

Банк бус адилхан уу

0  |  0
Зочин(103.212.117.171) 2020 оны 12 сарын 25

ЛОМБАРД МАН МӨНГӨ ӨСГӨЖ ӨГДӨГ НЭГ САЛБАР АШГҮЙ ДЭЭ

0  |  0
Tk(103.57.93.24) 2020 оны 12 сарын 25

Тэвдэж сандарсан хүн дээр дөрөөлөгсөд гайгүй дээ

0  |  0
zochin(223.104.101.22) 2020 оны 12 сарын 25

odoo ta nar bolson yamar hanaj zaddagui humuus be

0  |  0
zochin(223.104.101.22) 2020 оны 12 сарын 27

odoo ta nar bolson yamar hanaj zaddagui humuus be

0  |  1
зочин(103.212.118.177) 2020 оны 12 сарын 25

бүртгэл хяналтыг л сайжруулахаас ингэж бярдмааргүй...

0  |  0
ganbaatar(77.111.246.38) 2020 оны 12 сарын 27

sudlaad bh ym yu bhawdee.sariin 3% hangalttai.olon jil ard tumniig shulj irsen.2 gishuun sain bn.ymarch zambaraagui huuli uilchildgui tatwar toldgui gazruudiig tsegtsleh heregtei

1  |  1
Зочин(103.212.119.228) 2020 оны 12 сарын 27

Ломбард чинь мөнгөө хүүлэхээс гадна ядарсан хүмүүсийн өмч хөрөнгийг завшдаг луйвар хийдэг газар шүү дээ. Ломбард байхгүй байлаа гээд дутахгүй, байлаа гээд улсад нэмэргүй л эд дээ.

0  |  1
Зочин(122.201.31.247) 2020 оны 12 сарын 27

Архи шаглаач Ломбард 2 яг ижил\nЛомбард хэзээ ч дампуурахгүй Харин энэ мөнгө хүүлэгч нарыг бүртгэлжүүлээд цахимжуулах хэрэгтэй \nЛомбард мөнгө угаалт хулгай дээрэм тонуулын эд зүйлс авдаг террорист үйл ажиллагааг дэмждэг байх ч магадлалтай.

0  |  2
Зочин(103.212.119.228) 2020 оны 12 сарын 27

Мөнгө хүүлэгчид чинь бүгд эрх мэдэлтнүүдийн ивээлд байдаг биз дээ. Луйвар, дээрмийг байх ёстой мэтээр хуульчилж ломбардыг бий болгосон нь энэ улсын ахиц дэвшилд нэмэртэй юм ер юу л байгаа бол?

0  |  1
zochin(66.181.176.100) 2020 оны 12 сарын 25

ZA LOMBARDGUY BAYSAN CH YAKH WE DEE , ZUGEER SUUJ BAYGAAD MUNGU KHUULDEG GAZAR ,

0  |  0
Batjargal(122.201.31.169) 2020 оны 12 сарын 29

Банк бол ипотек гэж төрөөс санхүүжилт авна ббсб ждү гээс санхүүжнэ жижиг ломбардууд бол хувь хүний хөрөнгө санхүүжилт байхгүй төрөөс ямарваа нэг тусламж авдаггүй банк ч зээл өгдөггүй гэдэг ямарваа нэг тусламж өгдөггүй хөнгөлөлт эдэлдэггүй байж хуулиар түрүү барьж дарамталаад байгаан бэ гэж энэ талаас бас тусгаарай

4  |  0
АРАЙ ДЭНДҮҮ ӨНДӨР ХҮ(103.80.210.18) 2020 оны 12 сарын 29

ЭНЭИ ББСБ -ИЙНХАН ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ НӨХДҮҮД ВЭ. ОДОО ТА НАР БОЛСООН.

0  |  2
Top