Татварын диваажин буюу оффшор бүс дэх компаниудаар ямар зорилготой мөнгө эргэлддэг болохыг төрийн томчуудын нэр холбогдсоноор монголчууд эчнээ мэддэг болсон. Төр засгийн өндөр албан тушаалтнууд нууц хөрөнгөө оффшор бүсэд угаадаг бол “Рио тинто” мэтийн үндэстэн дамнасан корпорацууд татвараас зайлсхийхэд ашигладаг.
Дэлхийн уул уурхайн акулуудын хувьд оффшор бүс дэх салбар санхүүгийн компани аль нэг буурай оронд эзэмшдэг орд газар бүхий байгалийн баялгийг үнэгүйдүүлэх үүрэг давхар гүйцэтгэж байдаг аж. Татварын ерөнхий газар хэдхэн хоногийн өмнө “Оюутолгой” компанийн 2016-2018 оны үйл ажиллагаанд 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан талаараа мэдэгдлээ. Энэ нь ирээдүйд шилжүүлэх дүнгээрээ Монгол Улсын алдагдлыг 3.4 их наяд төгрөгөөр бууруулах акт аж. Мөн энэ удаад Оюутолгойн гол хөрөнгө оруулагч “Рио тинто групп”-ийн улс үндэстэн дамнуулан байгуулсан салбар компаниудтайгаа бага татвар төлж, ахиу ашиг хүртэх санхүүгийн гүйлгээ хийснийг тогтоосон болохоо онцолсон байна. Тухайлбал, “Рио тинто” компани өөрийн харилцан хамаарал бүхий компани хооронд хийсэн хэд хэдэн төрлийн гүйлгээнд томоохон хэмжээний үнэ шилжилтийн тохируулга хийсэн байжээ.
Уг зөрчлийг илрүүлэн тогтооход олон улсад нийтлэг хэрэгжүүлдэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу OEDC-ээс гаргасан Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Татварын албадад зориулсан Үнэ шилжилтийн зөвлөмжийг ашигласан байна. Энэ аргачлалын хүрээнд “Оюутолгой” компани Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүйг “оффшор” гэрээнд хамааруулан холбогдох татварыг суутган авч төлөхгүй байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид тусгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн дүрмийг зөрчсөн хэмээн татварын алба үзжээ. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор “Рио тинто”-гийн охин компани болох “Туркойз хилл ресурс” гаргасан тайлбартаа, Монгол Улсын Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.долларын акт тавьсан байна. Компани энэхүү татварын актыг судалж байгаа бөгөөд Монгол Улсын хуулийн хугацаанд хариуг хүргүүлнэ гэсэн байна.
Люксембургийн оффшор дахь “шуудангийн хайрцаг” компани
Татварын ерөнхий газраас анх “Оюутолгой”-н 2013-2015 оны үйл ажиллагаатай холбоотой 155 сая ам.долларын татварын акт тавьж байлаа.
Улмаар Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдахтай зэрэгцэн “Оюутолгой” компани 30 орчим сая ам.доллар төлж, Засгийн газраас бусад төлбөрийг нь цайруулсан түүхтэй. Үүний дараа буюу 2018 оны нэгдүгээр сард үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагааны чиглэлээр судалгаа хийдэг, Нидерландад төвтэй SOMO судалгааны төв Монголын “Оюутолгойн хяналт” ТББ-тай хамтран “Рио тинто” компани Канад болон Монголын татвараас хэрхэн зайлсхийж буй талаар судалгааны тайлангаа танилцуулсан байдаг.
Тухайн үед “Рио тинто” компани 2013 онд Оюутолгойн ил уурхайг ашиглаж эхэлсэн цагаасаа эхлэн ашгийг Европ дахь оффшор бүс буюу Люксембург болон Нидерландад байршилтай охин компаниудын данс руу шилжүүлсэн талаар анх танилцуулсан юм. SOMO-гийн зүгээс “Рио тинто” Монгол дахь Оюутолгойн төслөөс олсон ашгаа Голланд, Люксембурт байнгын үйл ажиллагаа явуулдаггүй охин компани байгуулж, мөнгө шилжүүлдэг гэх санхүүгийн схемийг ил болгосон. “Рио тинто” Оюутолгойгоос олсон ашгийг Люксембургт бүртгэлтэй Мовели (Movele) нэртэй охин компани руугаа шилжүүлнэ. Тэнд 89 сая ам.долларын татвар төлнө. Хэрэв тухайн мөнгөө Канад руу шууд шилжүүлсэн бол 559 сая ам.доллар төлөх байжээ. Тиймээс татварт төлөх ёстой 470 сая ам.долларыг хэмнэсэн. Ийм байдлаар “Рио тинто” асар их мөнгө хэмнэж, татвараас зайлсхийсэн болохыг тайланд дурдсан нь бий.
Энэ мэт “шуудангийн хайрцаг” компаниудыг ашиглах замаар татварын ашгийг хууль бусаар хүртэх явдлыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD нь гэрээний заалт урвуулан ашиглалт гэж тодорхойлсон байдаг аж. Мөн ашигт малтмалын ордгүй, хот улс болох Люксембург зэрэг оффшор бүс дэх “Рио тинто” компанийн охин компаниуд нэг ч ажилтангүй гэдгийг SOMO мэдээлсэн. Ерөнхийдөө оффшор дахь нэг хаяг олон компани бүртгүүлэн үйл ажиллагаа явуулахыг “шуудангийн хайрцаг” компани гэж тодорхойлдог. Гэтэл “Рио тинто” компани “Туркойз хилл ресурс” компанийн нэрээр Люксембург дэх компани руу 6.5 тэрбум ам.долларын зээлийн шилжүүлэг хийж, Оюутолгойн бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн зэрэг мэдээлэл SOMO-гийн тайланд агуулагдсан. Энэ мэт “Рио тинто”-гийн охин компаниуд болох “Туркойз хилл ресурс”, “Оюутолгой” компаниудын санхүүгийн гүйлгээг Люксембург, Нидерланд дахь оффшор бүсээр дамжуулснаар Канад, Монголын Засгийн газарт 700 сая ам.долларын татварын алдагдал авчирсан талаарх дээрх мэдээллүүд тайланд багтсан.
Оюутолгойн 34 хувиар татварын маргааныг эцэслэх үү
Oлон улсын судалгааны байгууллагууд болон Монголын татварын алба нэг зүйл дээр санал нэгдсэн болохыг дээрх баримтууд илтгэж байна. Гэхдээ татварын асуудал гарах болсон цаад шалтгааныг нь Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд АМНАТ буюу рояалтийн хувь хэмжээг хатуу тогтворжуулж өгсөнтэй холбон тайлбарладаг. “Рио тинто”-гийн зүгээс ч Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтуудыг баримтлан олон улсын арбитрын шүүхэд хандсан байдаг. Мөн хэдхэн хоногийн өмнө олон сар хүлээгдсэн Далд уурхайн санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Монголын Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн болсон гэдгээ давхар өгүүлсэн. Харин Монголын эрх баригчдын хувьд 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш анх удаа Оюутолгойн асуудлаар нэгдсэн томоохон шийдэлд хүрээд байгааг энд онцлох хэрэгтэй.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өнгөрсөн онд Оюутолгойн ордыг үр ашгийг дээшүүлэх 92 дугаар тогтоолыг баталсан юм. УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Өнөөдрийн байдлаар Засгийн газарт 92 тогтоолын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулах эрх нь нээлттэй байгаа гэсэн үг. Хэрэв Монголын Засгийн газар өөрт ногдох 34 хувиа АМНАТ-аар сольсон тохиолдолд олон жил дамнасан татварын маргаан давхар эцэслэгдэх боломжтой. Алдах эрхгүй ийм хэлэлцээ ирээдүйд өрнөх нь тодорхой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
Авилага хахуулиар хийгдсэн гэрээ гэдгийг тогтоож оюутолгойн гэрээг хүчингүй болгомоор юм нямдорж сайд баяр таргүүтэнгүүд бүх сайд нар авилага авсан гэдгийг хэлж байгаа бусуу.хөрөнгийн эзэн хирнээ ямар ч мэдэлгүй байгаа нь дэндүү харамсалтай.ганц оюутолгой биш манай нефть ч гэсэн сул гадагшаа өдөр шөнөгүй урсаж байгааг анхаармаар байна татвараас гадна өөрийнхэн үнэ,байгал бохирдуулсан болон зам ашигласаны гээд ямарч төлбөр тооцоо байхгүй байгаа нь арай дэндүү байна.төр засаг гэж байдаг юм бол юмандаа эзэн болмоор байна шүү.
Гэрээний болон санхүүгийн томоохон луйвар авилгалал гэдэг тодорхой байна шүү. 34 хувийг АМНАТ аар солино гэж юу байна аа. 34 хувиа бид өөрсдөө хянаж чадахгүй бол хянаж чаддаг Улс оронд АНУ-д үнэ хүргэж зар тэгээд татвараа гүйцэд ав давхар нэг болзолтойгоор Монголд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг бариж АНУ улстай 50, 50 хувиар нь Монгол эзэмших хэрэгтэй
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Оргодол хулгай Сайханбилэгийг олж ирэх аавын хүү монголд байна уу.Эндээс Элбэгдорж удирдлагыг нь барьчихаад хор найруулаад ,өөрийнхөө ард түмэн эх орондоо хязгааргүй хайртайгаа гайхаад нүүрээ нуугаад суугаа нь ойлгомжтой л байна шүү дээ.Элбэгдоржийг шүүгээд ял өгчихвөл олон хулгайчийн хулхи бууна даа.Монголын эсрэг бүх хорыг найруулж байгаа Элбэгдорж гэдэг энэ цодгор хулгайчид бушуухан ялыг нь өгөөч.
Энэ татварын асуудал дээр төрөөс нэг юм гаргаад тавилаа л биз, ОТ зөвшөөрсөн юм уу, олон улсын арбитраас юу гэсэн. Сэтгүүлч нэг талыг барьж бичихээ болиморр юм. Өвчин дэгдээд мөнгөнүй болоод ирэхээр хүнээс санхүүжилт нэхээд шаардаад нэрээ баасдахаа болимоор юм. Монгол шиг авилга непотизмтэй уосад хэн ч хөрөнгө оруулхгүй шүү.
S.BAYARIN YALIN UCHIRIG ODOO OILGOHSHIG BOLLOO
ГҮЙ ЭНЭ БАГАБАНДИ ГЭГЧ НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ ЭТГЭЭДИЙГ ЯМАР НОВШ НЬ О Т -Д АВААЧИЖ БУГ БОЛГОВ БОДЧИХООР Л ҮС ӨРВӨЛЗӨӨӨД БАЙХИЙМ
үндэстэн дамнасан өлбөн өрнөдийн хулгайч тонуулч риог зайлуулья.Бид улс шиг байя хулгайч хог риод хүзүүгээ мушгиулсаар байх уу.
Ene hund yed bitgii OT oroldooch. Olon hun hoolgui bolno shd
луйварчин дээрэмчин рио тинтог эх орноосоо хөөн зайлуулая....
Оюу толгойгоос урагшаа гаргаж байгаа ачаа бүхнийг үнэлж цэгнэж үзэдэггүй. Дээгүүр нь дарга сайд нарыг нь хахуульдсан учраас нүд аниад л гаргадаг. Тийм байхад Монголын баялагыг дуртай нь луйвардах биз
Битгий солиорцгоо. Хэдэн хүн ажилтай байгаагаа дахиад нэг харчих жаргал даадаггүй золбичуулаа
Багабанди Баяр гээд л баялгийг унэгуйдуулэгчдэд!!!!
энэ бүх Асуудалд Гадныхантай сүлбэлдэж, Гар хөл нь болсон МУ-ын Төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц,Элбэгдорж, СБаяр, Баярцогт, Сайханбилэг, Багабанди, Сү,Батболд гэх мэнтийн Этгээдүүдын оролцоо их байгаа, Эдгээр Этгээдүүд Улс орон, Ард иргэдийнхээ Эсрэг Хувийн ашиг сонирхолоо бодож Улсынхаа Эсрэг Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, Этгээдүүд\n