Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдлээ. Энэ нь импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өссөн түүхэн үзүүлэлт юм.
Гадаад валютын албан нөөц ийн нэмэгдэхэд Монголбанкны үнэт металл худалдан авалт түүхэн дээд хэмжээнд буюу 23 тоннд хүрсэн, Төв банкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн зэрэг нь голлон нөлөөллөө гэж Монголбанк тайлбарлаж байна.
Валютын албан нөөц нэмэгдэх нь улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой байдаг.
Монголбанкны үнэт металл худалдан авалтын мэдээллийг хүргэхэд:
2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөцийг 880 сая ам.доллароор өсгөжээ. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн таван жилд худалдан авсан үнэт металл 100 тн-д хүрч, гадаад валютын улсын нөөцийг 3,7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн.
Үнэт металлын худалдан авалт амжилттай өсөхөд дэлхийн зах зээл дээр алтны үнэ оны эхнээс 21 хувиар өссөн, томоохон алтны үндсэн орд ашиглалтад орж олборлолтын хэмжээ нэмэгдсэн, хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Мөн Монголбанкнаас Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилтын үр алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арванэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсч 1,7 тэрбум ам.долларт хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байхад томоохон хувь нэмэр оруулжээ. Мөн өнгөрсөн жилүүдэд Дархан-Уул, Баянхонгор аймагт үнэт металл худалдан авдаг болж, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүн болон төлбөр төлөх зэрэг үйлчилгээнүүдийг цахимжуулсан гэх мэт үр дүнд Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийн өссөн байна.
Сэтгэгдэл ( 7 )
Өрөө дармаар бн.
Үнэхээр валютын нөөц түүхэндээ ыайгаагүй их болсон юм бол тавьсан их өрнөөсөө хагас хугсыг ч болтугай дарьаач дээ. Үнэхээр өрөө дарах юм бил иргэд ойлгож хэрэглээгээ тодорхой хугацаагаар танасан яахав дээ
ЗАРИМ ХЭРЭГГҮЙ ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЭЭГЭЭД БАЙНА ЦАХИМ ХИЧЭЭЛ, ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ БҮХ БАГШ НАР ХАРИУЦААД ӨӨРИЙНХӨӨ СУРАГЧДАД ЗААЖ ЧАДНАА ТҮҮНИЙГ ТУСГАЙ МӨНГӨ ҮРЭЭЖ ТВ МӨНГӨ ТӨЛЖ ҮР ДҮН МУУТАЙ ХИЧЭЭЛ ЗААГДААД БАЙНА АНХААРЧ ҮЗЭЭРЭЙ
валютын Боломжийн нөөцтөй байгаа бол төгрөгийн ханшийг өсгөх арга хэмжээ аваачдээ
Монгол банкны авч хэрэгжүүлсэн ажил юм шиг тайлбарлачихаж. Үгүй ш дээ зөвхөн хөл хорио тогтоож хил хаасан учраас хил давуулдаг үнэт металлын бохир бизнесс зогссон учраас түүнийгээ банкинд тушаасан хэрэг. Кохонагийн сургамж гэх үү.
өртэй болохоор энэ ямар ач холбогдолтой юм вэ хүмүүс нь ядуураад л
Валютын нөөц ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД хүрлээ гэнэ. Өр нэмж тавиад бдаг. Харин өрөө дармаар юм. Ерөөсөө ойлгохгүй юм.