П.Нямлхагва: Хэлний баялаг ядуурахын хэрээр  хүмүүсийн сэтгэлгээ ядуурч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

ЭХ ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮГИЙН САНГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР

ТУСГАЙ БОДЛОГО БАЙМААР САНАГДДАГ

Эх хэлний зөв бичих дүрмийн талаарх эргэлзээ иргэдийн дунд олонтаа гардаг. Эх хэлээ зөв сайхан бичих талаар эрдэмтэн мэргэд, зохиолч яруу найрагч нар дуу хоолойгоо хүргэсээр байна. Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва эх хэл болон зөв бичих дүрмийн маргааны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр удахгүй уншигчдынхаа гарт найман жилийн турш хийсэн судалгааны бүтээл болох “Монгол ахуй, соёлын үг хэллэгийн тайлбар толь”-ио хүргэх гэж байгаа гэдгийг энэ ташрамд дуулгая.


-Эх хэлний зөв бичих дүрмийн талаар сүүлийн үед эргэлзээтэй ойлголт их гарах болсон. Үүний уг шалтгааныг юу гэж бодож байна вэ?

-Цахим сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн бичиж, ярьж байгаа нь их л зөрүүтэй, маргалдсан маягтай харагдах юм. Маргааны гол сэдэв нь шинэ монгол үсгийн зөв бичих үсгийн дүрмийн талаар байна лээ. Тэр маргалдаад байгаа шалтгаан нь бол хэд гуравхан үгийн тухай л бидний үед ингэж бичдэг байлаа, одоо ийм бичдэг боллоо гэсэн л нэг явган хэрүүл дэгдээд байгаа юм. Жишээ нь, “шавьж - шавж, бөжин - бүжин, гараг - гариг" гэх мэтчилэн хэдхэн үгийн хүрээнд энэ маргаан түгээд байгаа юм. Тэр нь тэгээд зарим ойворгон хүмүүс цахим пост, бичвэр, яриа сэлтээр цааш цахимд түгэхдээ монгол хэлний бүх үгийн зөв бичих дүрмийг бүгдийг нь өөрчлөөд хэн ч ойлгох аргагүй хачин юм болгочихсон юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. Уухиа морь шиг түйвээн үймээнийг дагаж давхидаг хэсэг нөхдийг аванхайлаад байгаа юм. Зарим нөхдүүд нь зөв бичих үсгийн дүрэм өөрчлөгдөөгүйг мэдсээр байж бүүр зориудаар олон түмнийг төөрөлдүүлэх гэсэн санаа, утгатай зүйлс бичиж байна. Зарим нэг нь энэ үүсээд байгаа зөрүүтэй ойлголтыг хэт тоглоом наргиа болгон дооглож даапаалж, утга чанарыг нь зориуд гуйвуулан, зөв ойлголт өгөх гээд хичээж буй хүмүүсийн үзэл бодлыг юу ч биш болгож, хог шороо мэт харагдуулахыг эрмэлзэж байна. Үнэндээ бол зөв бичих үсгийн дүрэм өөрчлөгдөөгүй юм шүү дээ. Ц.Дамдинсүрэнгийн журамласан дүрмээрээ явж байгаа.

-“Боловсрол” ТВ-ээр гарч буй “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэгт амьдрал ахуй дээр тэр бүрийд хэрэглээд байдаггүй хэл хугалмаар үг их гардаг. Үүнд ард иргэд шүүмжлэлтэй хандаад байх шиг?

-Би хувьдаа тэр нэвтрүүлгийг харин ч их сайшааж, олзуурхаж үздэг. Үндэсний агуулгатай  контентоо дэмжинэ гэж уриалж байгаа өнөө цагт харин ч сайхан нэвтрүүлэг гэж боддог. Мэдээж уралдаан цэнгээнт нэвтрүүлэг учраас амар хялбар бичигдэх үгийг сонгохгүй, аль болох бичихэд эргэлзээтэй бичигддэг ховор үгсийг сонгож нэвтрүүлэгт ашиглах нь зүйн хэрэг шүү дээ. “Амьдрал” гэж бичихэд хүүхдүүд бүгд алдахгүй үсэглэнэ. “Амьдарлага” гэж бичихэд хүүхдүүд эргэлзэнэ, зарим нь алдана. Алдсан нь хасагдана. Уралдаан тэмцээний зарчим шүү дээ. Энийг л асуудал болгож цахим сүлжээгээр нэг юм боллоо. Энэ нь “амьдрал” гэдэг үгийг “амдарлага” гэдэг үгээр сольж хэрэглээнд хэрэглэе гэсэн санаа огт бишийг хүн бүхэн л мэдэж байгаа. Эх хэлний талаарх бодлогыг хүчгүйдүүлэн замбраагүйтүүлэх гээд байгаа нь харин ч ойлгомжгүй байгаа юм. Үүн дотор нэг бус нэр нөлөөтэй хүмүүс оролцон олон түмнийг турхираад байгааг хэн хүнгүй л мэдсэн дээ. Дайран дээр давс гэгчээр яг энэ цахим маргааний үеэр зарим нэг ухаан богино хүмүүс түүнийг нь дэвэргэж тус нэвтрүүлгийн дүрс зурган дээр эвлүүлэг хийж цахим сүлжээгээр цацаад улам их замбраагүйтүүллээ. Хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрхийн асуудал ч гэлээ ёс зүй, гоо зүйд захирагдаж байж сая хүний нийгмийн нэг эд эс гэж хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. Тийм биз дээ

-Шинээр гаргасан журамласан толь бичгийн дүрмийг өөрчилсөн мэтээр хүмүүс маш их ярьдаг. Энэ тал дээр таны бодол?

-Шинэ үсгийг анх зохиосон Ц.Дамдинсүрэн гэдэг хүний гаргасан зөв бичих үсгийн дүрмээр л өнөөг хүртэл явж ирлээ шүү дээ. 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ монгол үсгийг анх хэрэглэж эхэлсэн гэдэг. Тэр үед Ц.Дамдинсүрэн “Монгол шинэ үсгийн товч дүрэм” гэдэг номыг гаргасан юм гэнэ лээ. Их эрдэмтнийг шүүмжлэх гэсэн хэрэг биш л дээ гэхдээ л мэдээж анхны юм болохоор түүнд алдаа оноо байсан л байх. Түүнийгээ Ц.Дамдинсүрэн гуай, Б.Осор гэж эрдэмтэнтэй хамтраад улам боловсронгуй болгож 1983 онд “Зөв бичих үсгийн дүрмийн толь” бичиг хэвлүүлсэн. Олон эрдэмтэдтэй санал солилцоод алдаагүй гэж үзсэний үндсэн дээр тус толийг гаргасан нь ойлгомжтой. Зарим нөхөд нь “Бид багадаа ингэж сурсан одооны эрдэмтдийн санал болгоод байгаа энэ дүрэм бол бидний сурсан дүрэм биш байна”, “Зөв бичих үсгийн дүрмийг өөрчилсөн байна” гэх зэргээр энд тэнд дур зоргоороо жиргэх болсон. Түүнийг нь олон түмэн аванхайлан дэмжиж нийгэмд “Хуучин зөв, зүгээр, хүн бүхэн сураад алдахгүй бичдэг болсон байсан үсгийн дүрмийг одоо цагийн монгол хэлний эрдэмтэд дур мэдэн өөрчилж, эх хэлний зөв бичих зүйг замбараагүй болголоо” гэдэг ойлголт төртөл давлагаалаад эхэлсэн юм. Ингэхээр нь эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтраад мөнөөх 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай, Б.Осор гуай нарын гаргасан “Зөв бичих үсгийн дүрэм”-г дахин хэвлэсэн хэрэг. Тус толийг хэвлэхдээ ганц нэг эргэлзээтэй маргаантай бичигдээд байгаа үгийг ерөөсөө хоёр санаа байхгүйгээр ингэж бичдэг болъё гэж журамлаж өгсөн байдаг юм. Тэр нь тус толинд жижиг хүснэгтэн дотор андуурагдаж бичигдээд байдаг бичлэг болон журамлаж бичих болсон бичлэг хоёроо зэрэгцүүлж оруулснаар ялгагддаг. Тэр үг нь цөөхөн дөө. Хүний толгой эргээд байхаар юм байхгүй. Худалч хүнд гарын арван хуруунд багтахаар цөөхөн үг. Ингээд шинэ монгол бичгээр маргаангүй бичиж байхаар журамлаж хэвлүүлсэн толь бичгээ “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” нэртэйгээр хэвлүүлсэн юм. Энэ нь шинэ Монгол үсэг болоод түүнд хамаарах дүрмийг анх зохиосон Ц.Дамдинсүрэн эрдэмтний зөв бичих үсгийн дүрмийн толь болохоос өнөө цахимд шуураад байгаа хэн нэгэн хүний санаанаасаа зохиочихсон зөв бичих үсгийн дүрмийн толь биш гэдгийг өргөн олонд харин сайтар ойлгуулах хэрэгтэй л гэж бодож байна.

-Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эх хэлээ хамгаалах тал дээр хийж хэрэгжүүлж буй ажлууд хэр үр дүнтэй байна гэж хардаг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс олон ажлууд хийсэн юм билээ. Тэндэхийн ажилтан биш болохоор би тэр бүгдийг нарийн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаар бол энэ “Зөв бичих дүрмийн журамласан толь” байна, бас гадаад нэр томъёог хэрхэн орчуулж хэрэглэх талаар өчнөөн судалгаа тайлбар, толь сэлтийг хийж хэвлэлд бэлтгэн хэвлүүлсэн зэрэг өчнөөн ажлууд бий дээ. Бид нэг ажил хийгээд байгаагаа анзаарч баалах, муулах гээд байх болохоос хийхгүй байгаа бол магтаад байх царайтай юмдаг аа даа. 

-Хамгийн их яригддаг "шавьж, шавж" гэдэг үгэн дээр жишээ авч зарим зохиолчид цахим орчинд нилээн ширүүн хэлэлцүүлэг өрнүүлсэн харагдана лээ. Ер нь зохиолч нар өөрсдөө зөв бичиж байж бусдыгаа уриалах учиртай байх?

-Би бодохдоо 1983 оноос өмнө “шавьж”, “гавьж” гэж хэсэг бичсэн байж магадгүй гэж боддог зарим хуучны ном зохиол дээр гавьж, шавьж гэж бичсэн таарч байсан шиг санагдаж байна. Үүнийгээ Ц.Дамдинсүрэн гуай 1983 онд Б.Осор гуайтай хамтран зөв бичих дүрмийн толь гаргахдаа үгийн үндэс алдагдаад байна. Ер нь “гавж”, “шавж” гэж бичих нь зөв байна гээд өөрчилсөн байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэгэхдээ бас яг тэгсэн ч гэж баримтай ярьж байгаа хэрэг биш. Ямартай ч тэр маргаад байгаа  “”шавьж”-ийг чинь 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай “шавж” гэж бичнэ ээ л гээд хар дээр цагаанаар хэвлэчихсэн байгаа.  Энэ бол гарцаа байхгүй үнэн. Хэн нэгэн дурын хүн гэнэт гарч ирээд мөнөөх шинэ монгол үсэг зохиогчийн “шавьж” гэж бичнэ гэснийг толгой мэдээд “шавж” гэж бичнэ гээд өөрчилчихсөн л юм байхгүй юм билээ шүү. Мэдээж зохиолч, яруу найрагчид бол энэ зөв бичих дүрмийн тал дээр үлгэр болж бусдыгаа түүчээлэн явагч байх болохоос биш “би ингэж бичиж сураагүй”, “би бол өөрийнхөө дүрмээр бичнэ” гэхчилэн бусдыг үймүүлэгч байж хэрхэвч болохгүй л дээ. Гэвч одоо ингэж боддоггүй, бас ингэж ойлгодоггүй цөөн хүн байгааг яалтай ч билээ дээ. Ард түмэн аяндаа ялгаад ойлгочих байлгүй дээ.

-Таны шүлэг өгүүллэгүүдэд мартагдсан эртний үг хэллэг их орсон байдаг. Тэр бүрийд амьдралд хэрэглэгдээд байдаггүй нутгийн аялгуугаар бүтсэн үг хэллэг бүхий ном бүтээл хэр байдаг юм бол. Таныг “Монгол ахуй, соёлын үг хэллэгийн тайлбар толь”- бүтээж байгаа гэж дуулсан?

-Манай эрдэмтэдийн гаргасан нутгийн аялгууны судалгаа, толь бичгүүд олон байдаг даа. Үүнийг манай уншигчид андахгүй мэднэ. Яруу найрагч хүнийхээ хувьд би монгол хэлнийхээ яруу үг, хэрэглүүрүүдийг аль болох өргөн ашиглаж шүлэг бүтээл туурвихыг зорьдог. Тэр ч надад бас бахтай сайхан байдаг юм. “Харанхуйг зүхэж суухаар нэг л гэсэн лаа асаа” гэж нэг үг байдаг даа. Эх хэлний минь талаар баримталж байгаа төрийн бодлого болон эрдэмтдийн хийж байгаа зүйлсийн энэ нь ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гэж шүүмжилж суухаар өөрийн чадлын хэрээр бас бүтээл тууврих нь зүйтэй юм байна гэж бодсон. Тэгээд сүүлийн найман жил шахам монгол ахуй соёлын мартагдсан болон мартагдах шахаад байгаа үг, хэллэгийг судалж цуглуулж нэг тайлбар толь хийж байна. Үүнийхээ эхний ботийг бичиж дуусаад одоо хэвлэлд шилжүүлэхэд бэлэн болоод байна. Энэ тайлбар толь бол жишээ шүлэгтэй гэдгээрээ урьд өмнө гарч байсан монгол хэлний тайлбар толиудаас өвөрмөц ялаагтай юм. Өөрөө хэлвэл тухайн толинд тайларлагдсан үг, хэл яриа, хэрэглээ бичлэгт яаж ашиглагдаж болох вэ гэдгийг нь жишээ шүлгээр үзүүлсэн гэж ойлгож болно. Мөн ховор үгийн толь ч гэж ойлгож болно. Жишээ нь:

ХҮЙТЭН ЗУН

Дүүжүү алсын хөх салхи тавин хонгиноно

Дүүдийтэл шуусан хэдэн тэмээ уруугаа харна

Зуны сар гэхээргүй нар гуравлан ёлтойно

Зусландаа буусан айлууд тохь алдан жиндэнэ

“Дүүжүү алсын салхи” гэдэг нь хол алсын уужим холхиор нэвт салхилах салхийг хэлж байгаа юм.  “Хонгинох” гэдэг нь салхины төлөв байдлыг хөндий хоосон сав салхинд хонгинон дуугарах чимээгээр төлөөлүүлэн хэлсэн байдал. “Дүүдийтэл шуух” гэдэг нь хавар эрт тэмээг ноослохдоо хавсарга салхинд даарахаас сэргийлж бөх нуруу хэсэгт нь ноос үлдээн омруу гэдэс хэсгийн унгасыг авсны улмаас ноосон нэмнээтэй мэт үзэгдэх байдлын нэр. Бас “тэмээ шууна” гэнэ. Энэ мэт 200 орчим шүлэг 5000 орчим ховор үгсийг тайлбарласан толь бичиг юм.

-Хэл гэдэг мөнхөд хэрэглэгдэж байдаг мөнхийн хөдөлгөөнтэй зүйл. Саяхан УИХ эмэгтэй гишүүн монгол хэл мөхөж буй хэл болох нь гэдэг асуудал дэвшүүлсэн. Монгол хэл үнэхээр мөхөж буй хэл мөн үү?

-УИХ-н гишүүн яруу найрагч Г.Мөнхцэцэгийг тэгж хэллээ гээд л дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс цахимаар нэг дайрч давшлах шив дээ. Энэ тал дээр Улаанбаатарын Их Сургуулийн багш Хэл бичгийн ухааны доктор Ш.Баттөр, Э.Батжавхлан нар тодорхой хариу өгчихсөн дөө. Яахав тэдний бичиж хэлснээс энд тэр мөхөж буй хэлний атласт монгол хэл бүртгэгдсэн гэдгийг нь дахин хэлье. 1994 онд ЮНЕСКО-гийн «Мөхөж буй хэлний улаан ном» (UNESCOThe Red Book of Endangered Languages) цахим лавлах, 1996 онд «Мөхөх аюултай хэлнүүд» атласын (UNESCO Atlas of the World's Languages in Danger) анхны хэвлэл тус тус гарч, улмаар 2001, 2009 онуудад агуулга мэдээллийг нь шинэчлэн хэвлэсэн бол цахим лавлах нь 2005 онд «Мөхөх аюултай хэлнүүд ЮНЕСКО-гийн интерактив атлас» (UNESCO Interactive Atlas of the World's Languages in Danger) болж өргөжсөн байна. Энд эмзэг, мөхөж буй хэл аялгуудыг тухайн аюулын зэрэглэлийн дагуу тэмдэглэсэн олон улсын албан ёсны эх сурвалж, мэдээллийн нэгдсэн сан болох юм. Тэгвэл энд монгол хэл аялгуудыг мөхөж буй эмзэг хэлний хувьд аюулын зэргийг нь тодорхой тэмдэглэн бүртгэлжүүлсэн байхаас гадна тухайн хэл аялгуугаар хэлэлцэгчдийн тоог ч бас оруулсан байдаг. Ер нь Монгол хэлний хэрэглээний үгийн сан, үгийн тоо хоног өдөр ирэх тоолонд хумигдаж цөөрч байгаа нь үнэн шүү. Цөөрч байгаа зүйлийг тэгээд юу гэж хэлдэг билээ дээ. Ямарч байсан хөгжиж байна гэж хэлэхгүй л байх даа. Тийм болохоор эх хэлний хэрэглээний үгийн санг нэмэгдүүлэх талаар тусгай бодлого баймаар байна. Хэл сэтгэхүй хоёр бол салшгүй холбоотой. Тийм болохоор хэлний баялаг ядуурахын хэрээр  хүмүүсийн сэтгэлгээ ядуурч байна. Огтоосоо салгаж ойлгож болохгүй хоёр зүйл бол хэл, сэтгэхүй хоёр юм шүү. Тийм болохоор одоо хүүхэд багачуудын сургалтад тэр хэл зүгшрүүлэх үг, жороо үг, зүйр үг, дайралцаа үг зэрэг ардын уламжлалт үгэн наадгайг түлхүү оруулж хүүхэд багачуудыг багаас нь хэлний мэдлэгийг нь тэлж сэтгэлгээг нь задалж монгол сэтгэхүйтэй болгох тал дээр аль аль талдаа анхаарч түлхүү ажилламаар байгаа юм даа. Гэтэл мөнөөх цахимд нь бас л эдгээр сайхан ардын үгэн наадгайг нь шүүмжлээд л хүүхдүүдэд ийм балай юм заалаа гээд л шуураад байгаа харагдана лээ дээ. “Нохой саадаг суулга” ч гэх шиг монголчууд хэзээ байхдаа нохой сааж байсан юм ч гэх шиг их мэдэгч нар гараад л ирсэн байна лээ дээ. Та анзаарч байсан уу. Өвөө эмээтэйгээ хөдөө өссөн жаал хүү их хэрсүү хэлж ярих нь хүртэл том хүн шиг болчихсон байдаг даа. Тэр чинь тэр хоёр хөгшний үгэн наадгай, зүйр үг, дайралцаа үгээр хүмүүжээд сэтгэлгээ нь задарчихаад, сэтгэхүй нь хөгжчихөөд байна. Үеийхнээсээ түрүүлчихээд байна. Гэтэл бид юу гэдэг билээ дээ. Энэ нэг муу юм одоо хэлэх хүнгүй өвөө, эмээдээ эрхлээд бүүр нэг эвдэрч гүйцлээ. Худлаа “пэд пэд” үсрээд л, бүлт бүлт яриад л гэж муушаан сөхөөж, аашилж загнадаг биз дээ. Тийм болохоор хэл сэтгэхүй хоёрыг ямагт хамтад нь авч үзэж сургалтандаа оруулж байх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2021 оны 01 сарын 10

Бөхчүүд шиг л Төв аймаг уу, Хэнтий юү гээд л. Тэгээд л нэг их хулхи царайлаад л оочныхоо сахлыг ургуулж үсээ будуулан урт тавиад л. Ринчин маяг оруулж байгаа нь тэр. Манай хэл, уран зохиолынхон гэж нэг тийм инээдэмтэй марзан амитас байдаг. Хэлбэр хөөгөөд, жалгаараа талцаад байгаа болохоор хэлний дүрэм яаж цэгцрэхэв дээ. Одоо бүр байчихаад баахан дөрвөд ярианы үг төрийн хэлний зөвлөлөөс шахдаг болсон. Элбэгээгийн хийж байгаа ажил. Бүр чадахаа байхаараа кирилээ больё уйгуржин бичгээ сэргээе гэнэ. Ийм дампуу.

0  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 01 сарын 10

Тэр үгний бичлэг өөрчилдөг чинь өөр шалтгаантай юмаа. Тэгсний төлөө хэл устах ч гэж юу байхав. Жирийн иргэд бид л баахан чирэгдэж байгаа юм. Үгүйдээ л чээж эсвэл цээж гэж бичих дээр эцэг хүү хоёрыг талцуулж байгаа юм. Шалтгаан нь мөнгө хусах арга. Хэдэн үг байтугай ганц нэгхэн үг өөрчилсний төлөө сурах бичин, маягтуудыг хуйгаар нь дахин хэвлэх болдог. Хувьдаа хэвлэх үйлдвэртэй хэдэн түшээгийн эрх ашиг явж байна гэсэн үг. Мөнгө цавчина. Өөр юу ч биш. Бас болоогүй ээ цаана нь жалга довны талцал бас явж байгаа. Дамдинсүрэнгийнх үү, Цэвэлийнх үү, Лувсанвандан уу, Ринчин үү гээд л. Бөхчүүд шиг л Тө

0  |  0
Иргэн(124.158.96.243) 2021 оны 01 сарын 10

Шавж,гараг,эрвээхий мэт дээр маргаад байгаа юм биш.Энэ нөхөр гол будлианаас тойроод өнгөрлөө.-дурсчхаарай-бэлтгэчхээрэй,-няцаччихна,сүрэллэцгээв,-буримаглах,-шөрмөсөжнө,-дэдгэнүүрдэх,-сууригначхаад,-цуудмалсхийх,-хуанляатар гэх мэт орчин цагийн монгол хэлний ярианд огт хэрэглэгддэггүй,ном зохиолд ч бичигддэггүй үгнүүдийг гаргаж ирж унаган ярианаас нь шал өөр зүйлээр тархи угааж байгаа шалтгааныг тайлбарлахгүй тойрч зугтаад байгаа юм бэ.Энийг чинь л хулгай хуйвалдаанаар эх хэлийг устгах явуулга гэж үзээд бухимдаад байгаа шүүдээ

0  |  0
Иргэн(124.158.96.243) 2021 оны 01 сарын 10

Шавж,гараг,эрвээхий мэт дээр маргаад байгаа юм биш.Энэ нөхөр гол будлианаас тойроод өнгөрлөө.-дурсчхаарай-бэлтгэчхээрэй,-няцаччихна,сүрэллэцгээв,-буримаглах,-шөрмөсөжнө,-дэдгэнүүрдэх,-сууригначхаад,-цуудмалсхийх,-хуанляатар гэх мэт орчин цагийн монгол хэлний ярианд огт хэрэглэгддэггүй,ном зохиолд ч бичигддэггүй үгнүүдийг гаргаж ирж унаган ярианаас нь шал өөр зүйлээр тархи угааж байгаа шалтгааныг тайлбарлахгүй тойрч зугтаад байгаа юм бэ.Энийг чинь л хулгай хуйвалдаанаар эх хэлийг устгах явуулга гэж үзээд бухимдаад байгаа шүүдээ

0  |  0
Сэцэндара(64.119.21.82) 2021 оны 01 сарын 10

Өгөөжтэй , сайхан ярьжээ. Юм мэддэг, уншдаг, судалдаг, аливааг зөв нүдээр, зөв ухаж ойлгодог гэгээн саруул ухаантай хүн бна. Баярлалаа. Зөв яриаг ойлгодоггүй нөхөд буруу яривал сайн ойлгох бололтой. Сайн үр сайхныг тарина. Яруу найрагчид, багш нар яг тан шиг ингэж ярьж, бичээсэй. Ухаарал хайрласан хөөрөлдөөн байв.

0  |  0
Erdenetsetseg(78.80.20.125) 2021 оны 01 сарын 10

Tiim shuu tani helj bgaag demjij bn amjilt husie

0  |  0
Зочин(202.9.46.104) 2021 оны 01 сарын 09

Хэлээр минь бага оролд байснаар ньбайлга 1980 д онд байснаар нь тэр уеийн монгол хэл бичгийн дурэм зов шуу

0  |  0
Зочин(202.9.46.104) 2021 оны 01 сарын 09

Суулийн эрдэмтэн нэртэй эрдийзууд монгол хэлийг харин юу болноод бнаа зугээр байснаар нь орхи

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 01 сарын 09

хүрэлцчихээд одоо больё, тэр чинь тулгалт байсан байна гэж болох уу? Мэдээж болохгүй. Коминтерн тэргүүтэй улаан комунистуудын монголд явуулсан бодлого, яргалал тусдаа зүйл. Түүний өр төлөөсөнд дагалдсан соёл, хэрэглээ, хөгжил дэвшил бас тусдаа зүйл. Харин энэ тохиолдолд тэдгээр дэлхий нийтийн соёлыг хүлээж авахад монгол хэл арай даржин байсан тухай л ярьж байна. Сэтгэлгээ нь ч бас шинэ хэрэглээний өмнө ядуу байсан. Даржин байсан учраас хөгжих шаардлагатай болсон. Шинэ ойлголт ухагдахуунаар баяжсан. Үүнийг л ярьж байна.

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 01 сарын 09

Цөөн хэдэн ийи хүн гарна. Гэвч бүгд биш. Өөрөөр хэлбэл үнэхээр л шалгарсан соёл мөн бол үүнд эргэх нөхцөл байдаггүй. Соёл өөрийн үнэ цэнэ, үнэт зүйл, хүчин нөхцөлтэйгөө орж ирнэ. Соёлыг хэн ч тулгадаггүй. Үүн шиг мангар ойлголт байхгүй. Гэхдээ би соёлын хувьсгал гэх мэт Хятадын дотоод асуудалтай Манжийн үеийн Монголыг харьцуулмааргүй байна. Тэгээд ч харьцуулшгүй зүйл. Өнөөгийн бидний эзэмшсэн ахуйн болон оюуны соёл бүгд тулгалт шахалтгүйгээр нэвтэрсэн. Суртал ухуулга л байсан. Санал болгосон зүйлийг бид бэлэн ашигласан. Улс төрийн бодлого тусдаа зүйл. Иличийн гэрлээр бид соёлд хүрэлцчихээд одо

0  |  0
Монгол(66.181.189.69) 2021 оны 01 сарын 08

Би хэл судлалын хүн биш л дээ энэ хүмүүсийн үзэл бодол санал шүүмжлэл шиг бичиж хэлж чадахгүй.Гэхдээ энэ хэл хэллэг нэршил нэр томъёо гэдэг аль хүчирхэг монополь байгаа улс гүрний зоргоор шахаагаар гэдэг шиг л бдаг юм бишүү.Тэд үйлдвэрлэгч бүтээгч болохоор өөрсдийн өгсөн нэр хэллэгээ дэлхийд олон улсад тулгадаг юм бишүү.Харин тэр Монгол хэл маш ядуу хэл гэж хэлсэн хүнтэй бол санал нийлэхгүй бнаа

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 01 сарын 08

ажилладаг уу? Тэр бишрээд байгаа өвөө эмээ нартайгаа хөдөө амьдрах уу? Үгүй л биз дээ? Тэгвэл бид бүхэн паартай байшин дотор орчихоод үндэстний хэмжээний үнэт зүйл ярихаар эх хэлний баялаг сан, өв уламжлал устлаа энэ тэр гээд халаглаад байх нь таарч байна уу? Аль зуун жилийн өмнө хэрэглэж байсан үг хэллэг, үндэстний бичгээ сэргээе энэ тэр гээд. Энэ чинь хөгжил биш ээ, та минь ээ. Хуучин хэллэг үгийн сан судладаг хүн байж болно. Энэ бол мэргэжил. Харин энэ талаар хүмүүсийг шахаж болохгүй. Та үүрэн утсаа хогийн сав руу чулуудаад телефон утас хэрэглэе гэж чадах уу? Цөөн хэдэн ийм хүн гарах л байх

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 01 сарын 08

ажилладаг уу? Тэр бишрээд байгаа өвөө эмээ нартайгаа хөдөө амьдрах уу? Үгүй л биз дээ? Тэгвэл бид бүхэн паартай байшин дотор орчихоод үндэстний хэмжээний үнэт зүйл ярихаар эх хэлний баялаг сан, өв уламжлал устлаа энэ тэр гээд халаглаад байх нь таарч байна уу? Аль зуун жилийн өмнө хэрэглэж байсан үг хэллэг, үндэстний бичгээ сэргээе энэ тэр гээд. Энэ чинь хөгжил биш ээ, та минь ээ. Хуучин хэллэг үгийн сан судладаг хүн байж болно. Энэ бол мэргэжил. Харин энэ талаар хүмүүсийг шахаж болохгүй. Та үүрэн утсаа хогийн сав руу чулуудаад телефон утас хэрэглэе гэж чадах уу? Цөөн хэдэн ийм хүн гарах л байх

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 01 сарын 08

ажилладаг уу? Тэр бишрээд байгаа өвөө эмээ нартайгаа хөдөө амьдрах уу? Үгүй л биз дээ? Тэгвэл бид бүхэн паартай байшин дотор орчихоод үндэстний хэмжээний үнэт зүйл ярихаар эх хэлний баялаг сан, өв уламжлал устлаа энэ тэр гээд халаглаад байх нь таарч байна уу? Аль зуун жилийн өмнө хэрэглэж байсан үг хэллэг, үндэстний бичгээ сэргээе энэ тэр гээд. Энэ чинь хөгжил биш ээ, та минь ээ. Хуучин хэллэг үгийн сан судладаг хүн байж болно. Энэ бол мэргэжил. Харин энэ талаар хүмүүсийг шахаж болохгүй. Та үүрэн утсаа хогийн сав руу чулуудаад телефон утас хэрэглэе гэж чадах уу? Цөөн хэдэн ийм хүн гарах л байх

0  |  0
Зочин(203.91.115.41) 2021 оны 01 сарын 08

Хуучин хэрэглэж байсан үг, хэллэгийг сэргээнэ гэдэг өөрөө бас л хэвийн бус үйлдэл. Тэрний оронд яагаад хэрэглэхээ больсон юм бэ гэж асуу? Яагаад хуучрав? Яагаад хэрэглээнээс гарав? Яагаад. Бид амьдрах явцдаа хөгжиж тэр чинээгээрээ соёлын солилцоог нэвтрүүлж байдаг. Ингэхгүй бол бид оршихгүй. Эс бөгөөс 13-р зууныхаа байдалд үлдэнэ. Өөр сонголт үгүй. 13-р зууны байдалдаа үнэнч үлдмээр байгаа юм бол энэ шүлэгчийн зөв. Гэтэл бодит амьдрал дээр үгүй биз дээ? Би тийм гэж тунхаглавч бодит байдал дээрээ өөр байна. Энэ шүлэгч утас барьдаг уу? Пица иддэг үү? Япон тэрэг унадаг уу? Компьютер дээр ажиллада

0  |  0
Баяр(202.55.188.86) 2021 оны 01 сарын 09

Маш зѳв ярьсан байна, малнууд бас л мушгиж донгодож л байна. Гадаад үг ашиглагддаг, ордог хэн ч үгүйсгээгүй, Гадаад үг ч гэх шиг нэг гар энэ доор тэмээ гэхээр ямаа гээл. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан л байдаг, дуугаа татвал таарна, монгол хэл соёлын эсрэг эрлийзүүд

1  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 08

трансформатор, фидер, пица, билиард, менежмент гэх мэт ойлголтуудыг ямар нэг хаалт саадгүй хүлээн авч мөр зэрэгцэн алхсанд байгаа юм. Орчин үеийн соёл зөвхөн үгийн санд нөлөөлөөд зогсохгүй бидэнд шинээр ойлголт, логикийн үйлдлүүдийг сургаснаар манай хэл агуулга, утга зүйн хувьд улам баяжиж байна. Гол нь бид худлаа үндсэрхэх үзэл, ягшмал суртлаасаа ангижрах хэрэгтэй. Бид өөрсөддөө өнгөрсөн нийгмийн жишгээр хоосон үзэл сурталжсан ойлгоц, дүр, тодорхойлолтыг бий болгочихоод түүгээрээ орчин үеийн ололтоо үнэлэх гээд байгаад л бидний хамаг зовлонгийн үндэс оршиж байна. Байгаа юмыг байгаагаар нь ав.

0  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 08

Хүчирхийлэх тухай бол хангалттай байна. Тэгэхээр энэ шүлэгчийн ярианы гол агуулга нь монгол хэл гэж нэг ойгүй сайхан баян тансаг хэл байсныг нь орчин үеийн соёл, технологи, хөгжлийн нөлөөгөөр шалан дээр унатал нь доройтуулж байгаа юм шиг ойлгогдож байна. Тэгээд бүр мөхөхдөө тулсан гэж үү. Гэвч бодит байдал дээр тийм биш байна. Монгол хэл ч тэр, монгол хүн ч тэр хэзээ ч түүхэндээ өнөөдрийнх шиг өндөр хөгжлийн түвшинд хүрээгүй. Мөхөх гэж байсан хэл орчин үеийн соёл хөгжлийн нөлөөгөөр аврагдсан байна. Энэ бүхний гавьяа нь бид бүхэн дэлхийн соёлыг уламжлан авч тэр бүх кофе, компьютер, трансформато

0  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 08

Орос сууриараа орчуулаад л явж байна. Зарим нэгийг нь хэвээр нь хэрэглэж байна. Угаасаа ингэхээс өөр яах юм бэ? Монголчууд дэлхийн талыг эзлээд эрээвэр хураавар түүх бичлэг (гэхдээ өөрсдийнх нь хадгалсан биш шүү), за тэгээд нэг мундаг сайн эрийн тухай ганц нэг туйл, үлгэр домогтой л хоцорсон байна. Өөр юу ч байхгүй. Технологи, шинжлэх ухаан, соёл, аж ахуйн шалгарсан арга гээд юу ч байхгүй. Ингээд бүгдийг бусдаас авч эхэлсэн. Нэр томъёотой нь хамт. Өөр яах юм бэ? Юу ч үгүй үндэстэн чинь. Юмыг хийдэг, үйлдвэрлэдэг гэх ойлголт хэлний санд огт байхгүй.Харин булаах, дээрэмдэх,алах,хүчирхийлэх тухай

0  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 08

Би цээжээрээ шудраагүй. Жишээ нь цахилгааны нэр томъёог аваад үз. Эдгээрийн бараг тал нь одоо ч орос нэршлээр явж байна. Тийм биз дээ? Трансформатор, розетка, нойлын шугам, шин, щитний хайрцаг, пермычка, фидер, станц гээл байж байгаа биз дээ? Энэ бүгдийг хэрэв шаардлага байсан бол гамбирцаг ёворцог шиг орчуулах гэж үзэх л байсан шүү дээ. Гэвч тэд орчуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Хэн билээ? Нөгөө агуу Ринчин, Дамдинсүрэнгүүд, Лувсанвандангууд, Лувсанжавууд, Цэвэлийн ид байх үед эдгээр нэр томъёонууд орж ирсэн биз дээ? Одоо барууны технологи орж ирсэн ч дийлэнхийг нь орос сууриараа орчуула

0  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 08

Монгол хэл өөрөө маш ядуу хэл шүү дээ. Эртний грек, ром хэлтэй харьцуулшгүй. Өнөөдрийн латин хэл дээр суурилсан техник технологийн ойлголтыг манай хэл рүү хөрвүүлэхэд үнэн асуудалтай. Энэ талаараа монгол хэл гологдож буй учир тэгэж устан мөхөх гэж ангилалд оруулсан байх. Харин бид тэглээ гээд хямарч болохгүй. Үндсэрхэх үзлээр мунхарч гамбирцаг ёворцог боргол гэж элийрч суухын оронд шинэ соёл, технологийн нэр томъёонуудыг идэвхтэй хүлээн авч хэлний сан, логикоо баяжуулах хэрэгтэй. Үүний тулд ядаж л компьютерыг Тэбм, цахимбар гэх мэтээр балайрахгүй байх л чухал. Компьютер бол компьютер. Гүйцээ.

0  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 08

Амьдарлага гэдэг чинь өөр байх. Амин зуулга гэсэнтэй төстэй. Амьдарлагын байдал доройтсон гэх мэтээр хуучин зохиол, архивт гардаг. Жишээ нэг малчин айлын амьдарлага байна. Эднийх ямаа голдуу 130-аад богтой, 20-иод үхэртэй, адуу байхгүй. Хүү нь хот хооронд жилдээ ганц хоёр удаа тээвэрт явна. Охин нь үйл үртэс эрхэлж захиалгаар монгол дээл оёж зардаг. Хоёр хөгшин нэг нь тэтгэвэр авдаг, нөгөө нь тэтгэвэрт гарах нас арай болоогүй. Хэдэн малынхаа аясыг дагаж амь зуудаг айл. Гэх мэтчилэнгээр дурьдвал энэ нь тус айлын амьдарлагын ерөнхий зураглал болж байнх.

0  |  0
zochin(66.181.183.165) 2021 оны 01 сарын 08

Зах нээгдэхээр жаал жуул амьдарлага цуглуулдаг юмуу.

0  |  0
Top