(Яруу найрагч Г.Бямбажав, О.Бүрэнцог, Н.Баасанжав, Б.Баясгалан нарын шинэ номын шүүмж)
1.“Гүн хөх тэнгэрийн чөлөө...”-гөөр “...Унах сүүлчийн навчис нь уйтгар хэлэх[Намарт илгээх захидал.24т]”, ”Өндөр турь өвсний Туниа муутай шилбэ[12]”, “Өвсний өлмийн турьхан сүүдэр” өшиглөж(завязка) гэж хүншсэн[персонификаци] дүрслэлүүд нь О.Бүрэнцогийн шүлгийн аль ч мөр[прототип]-ийг мэргэжлийн төрхөөр чимдэгийг, түүний “Турь өвсний шивнээ (ред. Г.Бямбажав).2019.114т” номоос ажиглав. О.Бүрэнцог “Сэтгэл минь-улирал минь[15т]” мөр шигээ, хүчээр нийлүүлдэг мёбиуса талстын харилцан байршил мэт загварын аргаар утга агшаадаг бичлэгийн хэлбэр[импрессион], шүлгийн мэдээллээ “Бидэн хоёрын дээр Одод асгарна Нөмрөгч оддын гэгээнд Ертөнц чихээ тавимуй[Агшин.34т]” гэсэн шиг цааш задран[вольный] чих өрөмдөн шургах аясаар бадагладаг. Агуулга[задача]-ын илэрхийлэл нь, “...Шувуудын ганганаа, хяруу алгадан царцах уулын оройд будагнах манан оргилд бүдэрч сарних” байдлын үйлдэлд тарж, бутралгүй үлддэг огимол дүрслэгээт шүлгүүдээ СЭТГЭЛИЙН ЛОНХОО МУШГИХАД нэрээр багцалжээ. “Дэндүү их навчтай мод, бутад жимс тун бага ургадаг[А.Поун]”-ийг адилтгавал шүүмжлэх сэдэв О.Бүрэнцогийн шүлгийн шувуудын дүрслэлд байна. Түүнийг ажвал, жимслээгүй өнжсөн нүцгэн мод бараадан суух “...тоолох тоотой[13т]”, “Хэдэн шувуу дуулж, Ганц шувуу нисэж, Хөл нүцгэн шувууд”-ын “хөөрөлдөөн төдий” гэх үйлдлээс дүрслэлд шилжих санаа, цуглуулсан үг хэллэгүүд юм. О.Бүрэнцог шүлэгт цохолбор мөр бадаг, эсвэл давхар үгээр чимдгээс, эмээлд “Сац мөнгөн даруулга...26”, сэтгэлд “Сар мөнгөн...[Дотоод санаа.32т]” гэх сонгосон тодотгол нь цалгин асгарч хаягддаг илүүдэл эд юмс адил хэрэглээ нь үгүй овоолго үгс мэт аж. “Анхны ба эцсийн цас.41”, “Энэ хаврын яргуй[16т]” мөрүүдэд үг бус, утга нь хаврыг, “Шинэ өглөөг өмсөөд...68т” гүйх хэлэмж нь шөнийг, “...Аль зүгийн дохио вэ?.31т” гэх асуулгаар улирлыг нэрлэсэн нь дүрслэл юм. О.Бүрэнцог “Ханьдаа” шүлгээ “Зам” үгээр хашиж бадагласнаар, “Чиний минь тархины зам
Миний зорчих хурдны зам
Чиний минь сэтгэлийн зам
Миний зүрхрүү урсах сүүн зам[Ханьдаа.44т]” гэж хол ойрд ялгарч зэрэгцдэг зам нь дотнослыг, харин
“Дэлхийгээ олох шиг биш
Дээлээ тайлах шиг биш
Дэнлүүгээ унтраах шиг биш
Даан ч аль аль нь биш биш...
[Биш шүлэг.46т]” бадагт илэрхий боломжийг, ёс бус сөрөгцөл үгүйсгэвч, тухайн үйлийг үл үгүйсгэх эргэх хариуг дэл сул үгсээр бэлдсэн нь шүүмжлэх бичвэр боловч, О.Бүрэнцогийн дүрслэх аргын онцлог биз. “Хөх сарны нүдийг гишгэх.53т”, “Зэгсний алтан хоолой Зээр гөрөөсний хөлөөр шүгэлдэв[Тэнгэрийн зүүд.50т]” гэх, эсвэл “Хөх мөнхийн чөлөөнд сүнсээ нисгэнэ.37” дүрслэлүүдийг ажвал ердийн шүлэгт сонгодог эдгээр үгсээр уг дүрслэлд байх хэлний эвдрэл[спиноз] бүтээгджээ. “...Хаалга хаагдахад дараагийн хаалга нээгддэг[Бяцхан хот.69т]” санаа хэн нэгнийх гэвэл, “Улаан амт[92]” гэх аяс бусын хийбиет амилуулсан ганц үгээ, “Улаан гал[93], улаан навч[73т], улаан загас[105т]”-т давтсан, ”...Доголон зүрх.52”-ний ядмаг бичвэрүүд шүлэгт тань таарах нь, “Хэрэггүй санаа.73”-ны “мөн, биш”-ийг дэндүү хялбарчилсных аж.
2.Аман найруулгад шүлгийн дотоод, эсвэл хэлний өнгөн хэлбэр[натуралист]-ийг, дүрслэл[неореализм]-дээ хослуулбал үзэл суртал[абсурд]-гүй талаасаа утга соёл[культурология]-ын глобалчлал яригдхаас гадна, шүлгийг “...Уран санааны үзэгдэл тул яаж ч бичиж болно[М.Ядамсүрэн, Д.Чимэд]” гэхэд хүргэдэг аж. Үүнлүгээ төсийг цэг тэмдэг[симболизм]-ээс онгичвол Л.Өлзийтөгс,
“Цэг үү! эсвэл таслал уу?
Аль эсвэл шулуун шугам зураас уу?
Алийг нь тавих вэ?” гэсэн нь асуулгын уялга, уяас мэт. Гэтэл М.Амархүү, үйлдэл[симиотик]-д оруулсан нь, “Чиний бичсэн үгүүлбэр дундуур[Хөх зөн.УБ.2020.123т]” нэртэй зохиол юм. Тэр зохиолд,
“Чиний бичсэн үгүүлбэр дундуур явлаа
Үг дундуурх(,) дээр нь сууж амарсан
(?) хааяа дайралдсан
(!) ойрхон байсан (...) ард нь байсан
Үгүүлбэрийн төгсгөлд ирэхэд(.) байсан
(ъ) шиг сэтгэл минь харин
(ь) болж зөөлөрсөн” гэж бичсэнийг нь цэг тэмдэгтэд хураавал “, ? ! ... . ъ ь” ийм болох биз. Үүнийг дурдахын учраар дараах шүүмжээ эхэлье. Г.Бямбажав өрнөдийн шүлэг, зохиолын эши шүүрэн дүрсэлдэг холимог бичвэрийн аргыг мөр хооронд хэрэглэж, “Нүглийн цэцэг[Ш.Бодлерийн номын нэр.7т]”, “Өөрийн гэсэн өргөө[В.Вүүлфийн номын нэр]” зэрэг номуудыг зохиолдоо нэрлэх, түүгээр өөрийн шүлэгтээ цохолбор бичвэр болгожээ. Мөн “Ягаахан өнгөтэй амьдрал[хитийг дуулсан Эдит Пиаф.6т]” дуугаар цохворлох хуулал таарна. Пифагор, Сократ, Дидро, Аристотель, дорнын сэтгэгч Жуанз[Хятад.9т] нарын хос ёс[дуализм]-ны сургаал, эши баримт[семантик]-ыг чигт нь “цөлбөн туусан” мэт хуулга, цохолборуудыг шүүмж талаас ажиглавал, хэл дүрслэлдхи эвдрэл[алогизм] гэхээсээ, илүүтэй нь Г.Бямбажавын шүлэг доторх үгийн сул утга[объект]-ыг өргөх, бас дүрсжих шинжийг нь хангадаг байна. Г.Бямбажавын шүлгийн эши цохолбор дүрслэл болох Э.Дикинсоны шүлгийг хар л даа,
“Зангирсан нулимсаа би залгиж чадашгүй нь ээ
Заяа тавилангийн төлөө залбирах л үлдлээ дээ[Э.Дикинсоны шүлгийн мөрүүд.8т]” гэх хоёр мөр нь хөндлөнгөөс өдөөгч эзэн, үйл(хөдөлгөөн) хоёрыг нь Г.Бямбажавын шүлэгт орлож байна. Ийм цохолборууд “Цагийн зүүний эсрэг Цаг хугацааны тэмдэглэл[20т]”-ийн хариуцлага[кластерсинги]-ыг илчлэх “Шөнийн шувуудын чимээ.2019.97х” шүлгийн номоо Г.Бямбажав хэвлүүллээ.
Шүүмжийн эхлэлээ, номын удиртгал[Введная статья]-дхи бичвэр дотор хашилт хооронд “+(...)-”””””””””””??!!!” жагшсан цэг, тэмдгийн цуваа[ментал бүтээц], тэгснээ хагас хаалт “(...” –ууд “цохиж явах”-той холбоё. Эдгээрийг хэлний бус гэхгүй ч, хэрхэн унших вэ? Цэг цэглэл, үсгийн эмх цэгц[калиграмм] хоёрт адилтгах шидэт[клеркальная] шинж нь, өөр өөртөө тод дуудал[дикц] хадгалдаг. Ил тодыг нийт[масс]-д дэлгэдэг үг үгүүлбэр[наброско]-ийг зохиолч Луйз Глюкт[Нобельт.2020] нуувч цэг, таслал голлох дүрсээр ёгтолдог[минимализм] шиг хэлбэрийг, М.Уянсүх “...удиртгал”-даа, хэрэглэсэн “...Цэг, тэмдэг(попори)-т бичвэр.34”-үүд бол Г.Бямбажав шүлгийн мэдэрхүй[М.Уянсүх.3т]”-г дүрсэлдэг тун өвөрмөц аргатайг адилтгавч, улмаар дэлхийд тэмдэглэдэг[жил бүрийн 4 сарын 17] цэг, тэмдгийн өдөр[харилцааны орбит] гэж байдгийг Г.Бямбажавын “Шөнийн шувуудын чимээ.2019” номоос харж уншигчдад мэдээлсэн биз. Г.Бямбажав “Цас анир үгүй бударсаар...[13т]” гэх шиг, утгын орон зай[топологи]-н дуурслаар эрэмбэлэх[виртуаль], эсвэл зүүдний тойромд “Цагаан далавчтай хөх шувуу...[15т]”, “Нэвсийн дарах тэнгэрт...[35]” шумбах хийбод санаа[неореализм]-г мөр бадаглах эзэн[агент], түүний үйл[пациент] хоёрын аль нэг нь давамгайлдаг үгийн дуурсал шинж[субъектив, объектив]-ээр,
“Харанхуйн тухай бас гэрэл гэгээний тухай
Ерөөсөө таньж мэдэхгүй бүхнийхээ тухай
Би асуугаад л, тэд хариулаад л
Бид ярилцаад л ..., ярилцаад л байх юм[Сийлбэрч.29т]” гэсэн давтах хэмнэл[ритм]-ээр додомдсон сэтгэмжийн төрх аяс нь уншигчаа цөөнх[элит]-д, эсвэл олонх[масс] ялгарам харагдуулдаг аж. Нэрдээ хугацааны агуулга нь хураагдсан “12 сарын 30[6т]” сэдэвт багц шүлгүүдхи мөр, бадгийн задгай баримт[үйлдэл]-аас хоёрыг ажвал, “Цагийн зүү цаг хугацаан дотор гацах...[77]” баримтыг хэлний төгс бус үйл, нөгөөд нь “...би анир чимээгүй орь дуу тавина[37т]” гэх битүүг үйлийн төгс цагт “тавина” гэх үг нэвчээн утгалжээ. Бадгийн бусад мөрдхи, “зүү үл гацах атал, тэр гацах”, эсвэл “би чимээгүй байтал мөн орь дуу тавина” гэснээр ур чимгийн баримт биш “байтал, атал” гэх холбогч дутмаг үйл үгс нь түүнийг утгалах аж. “Зүгээр л...[44]” шүлгээ, “Философийн хичээл[67]” шиг хийсвэрлэдэг “Метафизик дурлал ба цаг хугацаа[51]”-г “Бидний амраглах цаг[42]” чимдэг. Шүлгийн “Цэнхэр байшин[18т]”-дхи “2 үгүйн үзэл[Хайр-2туйлт эмгэг.26т]”, харь үг[варваризм] ярианы [апострофа] гэм гажлын хүнд санааг утгалах “Нууц тэмдэг[55]”-үүд, “Спинозынхоор бол хүйтэн гэх эсвэл нэгэн субстанцийн илрэлүүд[59]” зэрэгцэх, “Психоанализ ба үгүйсгэлийн үгүйсгэл[62]”-т амьдрал[агностизм]-ыг Г.Бямбажавын шүлгийн эдгээр үг хэллэгээр нь тоймловол, шүүмж нь “Саран дээр амьдрагсад”-ын үгүүлэмжээр баяжин “тэд” биеийн гоог харц, сэтгэлийн гоог зүрхээр төлөөлдгийг гарган хэлүүлж мэдэх. Сэдвийн хүрээгээр дүрслэх арга Г.Бямбажавд байна. Тийм жишээнд, “Тэр охин(2), Ээрүүл шиг жижигхэн эмгэн(14)”, Хөл нүцгэн зогсох Хөвгүүн(19), Таяг тулсан бөгтөр өвгөн(13) дөрвийг, хүний “Сэтгэлийн цөөрөм[76]”-д “Гени ачсан хөлөг онгоц...[38т]” мэтээр хөвүүлж[77], хүн тус тусын төрх[имажинизм]-ийг “Цаг хугацааны тэнгисийн эрэг дээрх(12,28т)” нийгэмрүү чиглүүлжээ.
”Муур, охин, хөвгүүн гурав[36т]” шүлэгтээ,
“Хархан гэзгээ задлан охин инээмсэглэнэ
Хажуудах муур нь тэрхэн зуур зүүрмэглэнэ” гэх оршихуй[77] гарна.
Г.Бямбажавын дүрслэх аргад, ойртон ирэх холдон одох орон зайг, “Өөрийн зураг[78]”, бие эрхтэнрүү татан “Тэвэрт чинь нүв нүцгэнээрээ, тэгээд бас...[42]” гэж хоргодох, дам ахиуллын “Урсах нулимс Нүд аван одлоо Гансрах нулимс Зүрх онон одлоо[Уйт холын замд гарлаа, би.46]” гэх шиг бадгууд, утгын үгүүлэмж нь “Сэтгэл дотор минь төмөр зам байдаг Сэтгэлийн минь зөрлөг[43]” буюу хийбод бүтээцийн хоёр нэг мөрөөр илрэх аж. “Жигүүрээ дэлгэх хөх шувууд” дуугаа хураан[88]”, “Өндөр байшингийн цонх...[66]-руу ирмэгц, ирсэн “Зүүдний мөнгөн шувууд...[89]” дунд “...бас нэг л хачин[86], “Улаан туузтай шаазгай...[84]”-г дүрсэлж, “Танил биш шөнийн шувуудын...[82] сүүлчийн жиргээ[92]” намдуут, “...зүүднээ нисэн одох гэрэлт эрвээхий” мэт босч суух шувуудын хөдөлгөөн[93]”-өөр үүр цайлгасан утгын багцыг ажиглавал, байдаг л бичлэгийг давтсан нь шүүмж боловч, цаг хугацааг шүлгийн үнэт зүйлээ өсгөхөд хэрэглэдэг уламжлалт дүрслэх аргыг Г.Бямбажав хэрэглэжээ.
“Чамайг, Цонхон доогуур явж өнгөрөхөд
Цагийн зүү зогсоно
Чи явж одно
Цаг цохилно[88]” гэхэд зүрх түгших, харин хот балгадын буурь, туурь, орон нутгаа түүхлэх санааг, “Эзэнгүй хотын туурь[Сийлбэрч.29т]”-д, харин “Эзэнт гүрэн” уушийн газраас, ”Аяга кофе амтлангаа
Аяархан шүүрс алдлаа” гэх бичлэгдхи, цай бус кофе амтлуулдаг дүрслэлээс үүдвэл Г.Бямбажав нь миний шүүмж доторхи Европжсон бичлэгтэй нөхдийн нэг аж. Г.Бямбажавын үеийнхэн бичлэгээрээ мууг, сайн сайхны нэрээр хийдгийг шүүмжилдэг дүрслэлтэй. Тийм бичвэрт, цагаан цайлган бүхэн нь бодот эзэн бие, түүний хөдөлгөөн хоёроор дэмжүүлдгийг дүрсэлж, шүлэглэдэг хүмүүс. Г.Бямбажавын бичлэгдхи тийм жишээг,
“Гудманд өлгөөтэй шилэн дэнлүү
Гунигтайхан савчих чимээ...[2019.68т]”-г эгшитгэж амилуулдаг гадаад эзэн бие[бод] нь эхний мөрд, савчин тэгшрүүлэх дотоод үйл[хөдөлгөөн] нь удаах мөрд байршсанаар харуулсан байна.
3.Н.Баасанжавын шүлгүүд нь танин мэдэхүй[Манимализм]-н аяс шинж, мөр бүрийн “Өвс хоорондуур гүйж ороход[99]” ч “зүү гээх[19]” зай үлдээгүйг хэлэх ганц сэдэвт багтсан нь нэрлэх шүүмж юм. “...Үл хугарах[19] борог өвс, сүмэн өвс[11]” ганхах, гунхахыг эвлүүлбэл[суперколлаж] дүрслэлийн хүншүүлэх аргын хүрээ[синтагм] үгүүлэмж байх юм. Дүрслэлээр хөрөглөвөл[портрет], суль өвс[44] хөлд хэнзлэн[89], агь нүдэлж[93], нумарсан зэгс[55] сэрчигнэж[16], газраар нэг нарийн өвс[101] жимбүүрдэн[18], өнчин хялгана[36], цахилдгийн[47] цантсан толгой[78] чийг аван[86] өндийх[32] ургамал [природа литературы]-ын модернизацчилал[68]-ын дараалал[перепектив]-ыг цэцгэнд шингээн[Цагаан уул.93] чимж, “Өнөөдрийн явдал өвс ногоо болно[99]” гэх шиг харилцан зэрэгцдэг нэг талын үйлдлээ, нөгөө талаас “Надтай яасан адилхан юм бэ?[100]” гэх хүншүүллээр тэнцвэржүүлж шүлэглэдэг аргын дүрслэлүүд үгүүлэмжээ хэт явцуу болгосон нь шүлгийн шүүмж хэдий ч Н.Баасанжавын ”Суль өвсний судар.УБ.2020” нэртэй номыг онцолбол бас тийм аж.
4.Харин, “Улиасны навчсыг Заамдаж сэгсчинэ.4т” гэх шиг эрэгтэйлэг[Андролония] түрэмгийлэл давамгайлах үгүүлэмжтэй баримтат шүлгүүдийг нь сонирхолгүй бичлэгт оруулбал, “1 зүрхэнд 2 бүсгүй багтах[Зүүд.9т]”-аар арай ойртуулсныг нь бас ойлгомжгүй буртаг хийцтэй шүлэг гэвэл шууд хэлүүлдэг шүүмж, тайлбар шаарддаг нь Б.Баясгаланы “Урт уу санаа алдахад.УБ.2018.104х” номын бүтээлийг ялгаруулж байна. Харин,
”Муу ээжийгээ хүү нь нар шиг санаж явлаа
Муудаа би наран шингэдгийг ухаарсангүй[Ээжийгээ би.84]” гэх тааламж, тааламжгүйн солбиулал[ретроспектив]-тай мөрдхи шинэ хуучны ирж буцдаг солигдолд бадгийн мөрийн дарааллыг ашиглаж, мөн “Нулимсны тоолон өвгөд одно Нутгийн халуун чулуу тэгж нэмэгддэг[Шүүрсэл.80]” нь ер бус[триллер клип] гэж хэлэх оролдлогыг нь шүүмжээр дэмжвэл, сайн шүлэг эмзэг байдгийг Б.Баясгалангийн шүлгүүд хэлүүлэхүйц боловсруулалттай байв.
Хүнээр цаглабарлаж, “Чиний гоо үзэсгэлэнг юутай зүйрлэмээр ч юм бэ?[94]” гэх асуумжид цаад томыг харж, ур ухаарлаа нүдний дайдхи аясаар холбосон үгүүлэмжид үг залууждаг туршиц[эксперименталь], хайр бол оюун ухаан давамгайлах мэдрэмжүүдээс хамгийн сэргэг хамтын санааг илэрхийлдгийг “Чилгэр цагаан саран Чимээ чагнах буйдад Чиний нүд шиг зөөлөн Шөнийн бороо шивэрнэ[33]” гэх зэргээр олон хувирал[псевдоструктур]-тай дүрслэх бүтэц Б.Баясгаланы шүлгийг бүрдүүлдэг аж. Ийнхүү эдгээр номын шинэ шүлгүүдийг ажиглавал, үйлээр голлох бичлэг бус цохолборлон дүрслэх аргын шинэ хэлбэрүүдээр урлан бүтээх ажил баяжиж байна.
ДОКТОР Д.ХҮҮ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )