Монгол Улсын уул уурхайн салбар 2000 оноос хойшхи хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ орлогыг цалин, ашиг, татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж ангилах бөгөөд сүүлийн 15 жилд уул уурхайн салбараас шууд хэлбэрээр төлсөн татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 9 тэрбум ам.долларт хүрчээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна Засгийн газар ирээдүйн ашигт малтмалын орлогоо барьцаалах замаар 8.7 тэрбум ам.долларын зээл авчээ.
Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлснээр сүүлийн есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийсэн байна. Гэвч 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар цэвэр дүнгээр 0.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байна. Товчхондоо Монгол Улс уул уурхайн орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд бичсэн байна.
Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа нь хойч үеийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн 20 жилийн туршид Монгол Улс уул уурхайгаас олсон орлогын нэг ам.доллар бүрийн 99 центийг хэрэглэж, дөнгөж нэг центийг л хуримтлуулсан ерөнхий дүр зургийг дээрх судлаачид сануулж байгаа юм.
Уул уурхайн орлогыг зарцуулахдаа эдийн засгийн үр ашгаас илүүтэй улс төрийн сонирхлыг илүүд үзсээр байгааг мөн тодотгож байна. Уул уурхайн орлогын өчүүхэн хэсгийг л хуримтлуулж байгаа учраас түүнийг хэрхэн зарцуулж байгаа тухай асуулт тавигдана. Уул уурхайн орлого нь нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог ч мөнгө хэлбэрээ сольдог учраас төгрөг бүрийн зарцуулалтыг мөшгөх боломжгүй юм. Гэвч уул уурхайн баялгийг ашиглаж эхлэхийн өмнөх үе (1998-2003) болон дараах үе (2004-2019)-ийн зарцуулалтуудыг дараах графикаас харьцуулвал нэгийг өгүүлнэ.
Уул уурхайн орлогын зарцуулалт 1998–2019 онуудад /ДНБ-ий хувиар/
Уул уурхайн баялгийг ашиглаж эхэлсний эхний жилүүдэд төсвийн зарцуулалтын хандлага өөрчлөгдөөгүй байна. Энэ үе ДНБ-д эзлэх улсын өрийн хувь хэмжээ буурч байв.
Харин 2008, 2012, 2016 онуудын сонгуулийн жилүүдэд дараалан нийгмийн шилжүүлгийн зардал (ДНБ-ий 3.1 хувь), улсын хөрөнгө оруулалт (ДНБ-ий 6.3 хувь), төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зардал (ДНБ-ий 1.8 хувь) огцом өсчээ.
Энэ үеийн уул уурхайн орлого ДНБ-ий 6.7 хувьтай тэнцэж байгаа тул дээрх нэмэлт зардлыг шинэ зээллэгээр санхүүжүүлсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, зарлагын дээрх гурван зүйлд л уул уурхайн орлогыг зарцуулсан гэж үзвэл Дэлхийн банкны тооцоогоор уул уурхайн орлогын 56 хувийг улсын хөрөнгө оруулалт, 28 хувийг нийгмийн шилжүүлэг, 16 хувийг цалин, тэтгэвэрт зарцуулсан дүр зураг ажиглагдаж байгааг судалгаанд дурджээ.
Сэтгэгдэл ( 6 )
Өөрсдийнхөө баялаг дээр өрөнд ордог улс Монгол болон Африкийн хэдэн харууд л байна даа. Тэгээд л улсаа худалдчихаад л нэг муу хужаагийн хурлийз гайхамшигтай гэрээ хорин мянган хувьсагчтай энэ тэр гэж солиороод л.
Эдийн засгийн нэгэн доктор сургахдаа нөхөн сэргээгддэг баялагаа нөхөн сэргээгдэх нөөцөөр нь өдөр тутмын хэрэгцээндээ ашигладаг нөхөн сэргээгддэгүй газрын баялагаа дэд бүтцийн байгууламждаа ашигласан орон хамгийн тогтвортой хөгждөг гэж сургасан байдаг. Гэхдээ энэ бол эдийн засгийн онол. Онол практик хоёр аль зөрөхийг тэр гэхэв. Газрын баялагаа барьцаалан дэд бүтэц байгуулсан бол манай орон зөв зам дээр байгаа юм бна. Эдийн засаг хөл дээрээ тогтож чадаагүй байгаа энэ цагт хойч үеийн хуримтлал гэхээсээ өмнө залуу үеийн боловсрол, эрүүл мэндэд илүү анхаарах болжээ. Цаашид олон жил коронатай
ГЭРЭЭГ УЛСАД ЯМАРЧ АШИГГҮИ ХИИДЭГ ОФШОРЧИН , АВИЛГАЧИН ХУЛГАИЧУУДЫН ХИИСЭН АЖИЛ ... ӨРГӨН ХҮРЭЭТЭИ ШАЛГАЛТ ХИИХ ХЭРЭГТЭИ ..
Ха ха. 28 тэрбум долларыг хэдхэн хүн халааслаагүй ээ. Үлэмж дийлэнхийг нь төсвөөр дамжуулан зарцуулсан. Энэ маш сайхан судалгаа байна. 2000 онд манай Днб 1 тэрбум доллар хүрдэггүй байсан. Энэ бүх мөнгө одоо манай Уб-т ярайж буй барилга, хотын гудмаар түгжрэх элдэв машин, механизм, утас компьютер, хэрэглээ болоод шингэсэн. Бас 339 сум болгонд төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгууд. Үлэмж их хэмжээтэй нь жорлонд орсон. Бид бүгдэнд шингэсэн. Үр дүн тийм ч боож үхмээр биш. Дажгүй. Бас энэ мөнгөний 20-30 хувь нь авилгад шингэсэн. Наанатай цаанатай хандах ёстой. Битгий хавтгайруулан туйлшир
Ха ха. 28 тэрбум долларыг хэдхэн хүн халааслаагүй ээ. Үлэмж дийлэнхийг нь төсвөөр дамжуулан зарцуулсан. Энэ маш сайхан судалгаа байна. 2000 онд манай Днб 1 тэрбум доллар хүрдэггүй байсан. Энэ бүх мөнгө одоо манай Уб-т ярайж буй барилга, хотын гудмаар түгжрэх элдэв машин, механизм, утас компьютер, хэрэглээ болоод шингэсэн. Бас 339 сум болгонд төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгууд. Үлэмж их хэмжээтэй нь жорлонд орсон. Бид бүгдэнд шингэсэн. Үр дүн тийм ч боож үхмээр биш. Дажгүй. Бас энэ мөнгөний 20-30 хувь нь авилгад шингэсэн. Наанатай цаанатай хандах ёстой. Битгий хавтгайруулан туйшир.
Хэн юунд яах гэж зарцуулсныг мөшгин мөрдөж цаад эздий нь тодруулж олны нүдэн дээр цаазлан устгахаасаа өмнө бүх хөрөнгий нь хураах ёстой.