Улаанбаатарын цагаар 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайд магнитуд нь М=6.5-тай газар хөдлөлт болсон билээ.
Энэ газар хөдлөлт хойд хөршийн олон муж, хотод хүчтэй мэдрэгджээ.
ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Игорь Кобзев “Маш олон иргэнээс байшин, барилгын хана цуурлаа гэсэн гомдол ирсэн. Бид ажлын хэсэг байгуулж, шалгалт хийлээ. Одоогийн байдлаар дөрвөн барилгын хананд хагарал, цуурал үүссэн нь тогтоогдсон. Дөрвөн байшинд нэмэлт шалгалт хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж, цууралттай бүх барилгыг танилцуулна. Ингээд засварын ажилд орно” гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )