Xөдөлмөрийн хуулийн шинэчлэл ажил олгогчдыг торгуулиар “ХҮЛЭХ” нь дээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна.

Бараг найман жилийн турш Хөдөлмөрийн хуулийг өөрчлөх тухай яригдаж байгаа ч яг батлах цаг нь тулахаар нэлээд бэрхшээл бий бололтой. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Зарим нэгэн гишүүдийн байр суурь ч бичлэгээрээ цахим орчинд тарсан байна лээ. Хууль ерөнхий агуулгаараа өнгөрсөн жилүүдэд бий болсон зовлонтой олон зүйлийг цэгцлэх юм байна. Жишээ нь, ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилж янзалж байгаа нь зөв. Уурхайн ажилчдын ростер буюу уртын ээлжийн асуудал байна. Ростерыг 14, 14 болгохыг уурхайчид нүдээ чилтэл харж байгаа. Хүн ер нь гэртээ ховор байх тусам гэр бүлийн асуудлууд дагаад үүсдэг. Өнөөдөр уул уурхайд ажиллаж буй залуусын дийлэнх нь 20 хоног ажиллаж 10 хоног амарч байна. Гэр бүл ч зохиож чадахгүй арваад жил явчихсан эрчүүд маш олон байдаг юм шүү. Тиймээс үүнийг хуулиар цэгцэлж чадвал нэг амжилт болно. 

Xэрэгтэй заалтуудаас гадна хэт захиргаадаж, айлгасан зүйлс ч дайгдаад орчихсон явж байх юм. Хуулийн өөрчлөлтөөр бол 150 мянгаас таван сая төгрөгөөр 20 гаруй төрлөөр торгодог болж байгаа аж. Хориглож, торгох үйлдэл хийсэн бол шийтгэл байх нь тодорхой. Гэхдээ шийтгэлийг хэтрүүлэх нь багадуулснаасаа долоон дор үр дагавартай байдаг. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хүндэтгэн үзэх гэж нөхцөл тавилгүйгээр шууд цалингаа цагт нь тавиагүй бол торгоно гээд орчихсон байна. Өнөөдөр ажил олгогчид ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, өндөр хүүтэй зээл авахаас эхлээд тодорхой бэрхшээл туулж байгаа. Мөн хуулийн бичилт дээр ч хэлэх зүйл бий. Жишээлбэл, 15 нас хүрээгүй суурь боловсрол эзэмшээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсэн бол гэж байна. Суурь боловсрол эзэмшээгүй 15 насанд хүрчихсэн хүүхдийн хөдөлмөрлөх эрхийг энэ Зөрчлийн хуулиар хязгаарлаж болохгүй байх” хэмээн гайхаж байх вэ дээ. Цар тахлын нөлөөнд үндсэндээ нэг жил болсон хувийн хэвшлийн газрууд өнөөдөр цалин хоцроох нь бүү хэл цалингаа ч тавьж чадахгүй болчихсон байгаа. Тэдний нөхцөл байдлыг энэ хууль бүр нэрмэж орхих шинжтэй. Дээр дурдаад өнгөрсөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр бизнесийн салбарт тодорхой амжилт гаргасан зарим УИХ-ын гишүүд нэлээд ширүүн байдлаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тиймээс олон оршил бичилгүйгээр тэд хэрхэн байр сууриа илэрхийлснийг сонирхуулъя.

Б.Энх-Амгалан: Аж ахуй эрхэлснээс хөлсний ажилчин болсон нь дээр юм байна

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энэ хууль гарвал аж ахуйн нэгж эрхэлж байснаас хөлсний ажилчин болсон нь дээр юм байна. Ажил хийлгэхгүй юм байна. Цалин олгоогүй бол, илүү цаг ажиллуулсан бол, баярын өдөр ажиллуулсан бол торгоно гэж байна. Дээр нь цалин хөлсний тодорхойлолт гаргаж өгөөгүй бол торгоно. Үйлдвэрчний эвлэлд элсэх эсэхэд саах болсон бол торгоно гэнэ. Дэвтэрт нь бичилт хийгээгүй бол торгоно, томилолтоор ажиллуулсан бол торгоно, барьцаа шаардсан бол торгоно. Өөр ажилд шилжүүлсэн бол торгоно. Ингээд 24 заалттай. Аливаа ажил олгож байгаа хүн чинь маш их эрсдэл үүрч тэр ажлыг хийдэг. Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулна л гэнэ. Тэр комисс нь эхний шатанд зуучлах тэгээд явсаар эцсийн шат нь ажил хаялтыг зохион байгуулна гэх юм. Туслах малчин авлаа гэхэд эхнэрт нь бас цалин өгөх юм шиг байна. Ингэж ажил олгогч гэж нэг мангас байдаг юм шиг ойлгож болохгүй шүү дээ. Тухайлбал, эд хөрөнгө хариуцаж байгаа нярав хүнээс бид бичиг баримтуудыг шаардаж болохгүй юм байна. Байгууллагын эд зүйлийг нь аваад алга болчихвол яах юм бэ. Мэргэжлийн үнэмлэх шаардах эрхгүй, хувийн бичиг баримт шаардаж барьцаалахыг хориглоно. Тэр байтугай ажил олгогч мэдээлэл цуглуулж болохгүй гэнэ ээ. Жирэмсэн үү, үгүй юу гэж асууж болохгүй юм байна. Тэр хүн чинь зургаан сарын дараа төрөх болоод явчихвал яах юм бэ. Ажил олгогчийг хязгаарласан ийм хууль байж болох юм уу. Ажил хийлгэхэд их л хэцүү болох нь дээ” гэсэн байна.

Б.Дэлгэрсайхан: Одоо хэн ч компани байгуулж, ажил олгохыг хүсэхгүй

УИХ-ын гишүүн Б.Дэлгэр­сайхан “Энэ хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцээд аж ахуйн нэгж эрхлэгчдээс гомдол тавьж байна. Та нар гаргах гэж байгаа хуулиа үзсэн үү гэж асууж байгаа. Ажил олгогчийн үүрэг нь маш их, ажилд орж байгаа хүмүүсийн үүрэг маш багатай ийм хууль байна л даа. Ийм хууль хийгээд цаашдаа компаниудаа дампууруулах юм уу. Өнөөдөр компаниуд эдийн засгийн хямралд өртөөд яая даа гэж байхад юун энэ Хөдөлмөрийн хууль. Ийм цагаа олоогүй хуулийг хэлэлцэх гэж байгаад үнэхээр харамсаж байна. Та нар албан тушаалтан тавих болохоороо сонсгол гээд хашгираад байдаг. Энэ хуулийнхаа талаар ажил олгогч нарыг цуглуулаад тэр сонсголоо хийж болдоггүй юм уу. Ажил олгогчид чинь нэг талаас мөнгө зээлж олно, компани байгуулна, баахан хүмүүс ажилд авна. Ажилд авч байгаа хүмүүс нь болох, болохгүй хүмүүс байна. Одоо хэн ч компани байгуулж, ажил олгохыг хүсэхгүй юм байна. Банк санхүү эрхлээд мөнгө хүүлээд сууж байх нь хамаагүй дээр болох нь. Бүгд төр рүү орох гээд зүтгээд байгаа чинь ажил олгогч нараа дарамталсны хар гай шүү дээ. Одоо ажил олгогч нарыг дарамталж байгаа газар мундахгүй шүү дээ. Татвар, нийгмийн даатгал байна. Цалин хойшлуулсны төлөө торгууль төлнө гэвэл өнөөдөр цалингаа тавьж чадахгүй хэдэн зуун аж ахуйн нэгж байна шүү дээ. Үүнийг чинь яах юм. Бүгдээрээ нийлээд дарангуйлах юм уу. Тийм учраас Хөдөлмөрийн хуулиа хойшлуулбал яасан юм бэ. Энэ цагаан гартнууд энэ хуулийг хийж болохгүй. Дээр нь тэмцэгч нар энэ хуулийг хийж болохгүй. Энэ үгийг хэлснийг төлөө зөндөө л дайрах байх. Энэ үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллага гээд аж ахуйн нэгжүүдийн үйл тамыг үздэг, ажил хийхээс залхааж байгаа улсууд ямар хариуцлага хүлээх юм тэгвэл. Тийм учраас ажил олгож, цалин өгдөг хүмүүсийн үгийг сонсоё гэдэг бодлого барьж байна шүү. Эдийн засаг тэлж, үйлдвэр баригдахгүй байгаа шалтгаан бол ажиллах хүчний дутагдлаас болж байгаа юм” гэжээ.

Ж.Ганбаатар: Ажил олгогч, ажилчин хоёрын зөрчил их болно

Дээр нь олон нийтийн анхаарлыг татсан зүйл бол амралт юм. Төрд ажиллаж байгаа хүний амралт, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүнийхээс өөр байх тухай заалт оруулсан нь ч гайхал төрүүлэхээр юм билээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хэлснээр багш нарын амралтын өдөр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм байна. Бусад төрийн албан хаагчид бол өмнөх шигээ ажилласан жилээрээ хоног нь нэмэгдээд явдаг хэвээрээ байх аж. Гэтэл хувийн хэвшил нь хэдэн ч жил ажилласан бай хамаагүй 20 өдөр байхаар тусгасан байна. Хэрэв амралтын хоногоо нэмэгдүүлэх гэвэл тухайн компанийн дарга, ажилтан хоёрын хэлэлцээрээс л болох юм уу даа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Төрийн албаныхан маш урт хугацаанд амардаг. Монгол Улсад хийх ажил их байх юм. Энэ хуулийг би бүхэлд нь 80 хувьтай сайн болсон гэж үзэж байгаа. Гол асуудал нь ажил олгогч, ажилчин хоёрын зөрчил их болно гэдгийг бодоорой. Том аж ахуйн нэгжүүдийн хүний нөөц, хуулийн алба нь их том байдаг. Хөдөлмөрийн хуультай маш сайн танилцсан байдаг. Гэрээ контракт хийхэд асуудал гардаггүй шүү дээ. Жижиг аж ахуйн нэгжүүд л үүн дээр асуудал үүснэ. Хүний нөөцийн ажилтан гэж байдаггүй аж ахуйн нэгжүүд ч бий. Би дутуу харж байгаа бол уучлаарай, амьдрал харуулах биз дээ. Амралтын тухайд миний санаа бол бид их л бага амармаар байгаа юм даа. Монгол Улсад ажил хийх л хэрэгтэй байна. Хагас сайн өдөр ажил олгогчид ажилчидтайгаа тохироод ажилламаар л байгаа юм. Найман цаг биш 14 цаг ажилламаар байна. Мэдээж илүү цагийн хөлсийг өгөөд ажиллах ёстой гэж боддог. Төрийн албаныхан ямар удаан амардаг юм” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 01 сарын 17

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
TT(202.9.40.239) 2021 оны 01 сарын 17

Монголд бүтээлч идэвхитэй хүнийг адгийн новш шиг харагдуулдаг нийгмийн тогтолцоо бий болсон.

1  |  0
Matilda(197.234.221.127) 2021 оны 01 сарын 16

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Ajiltan(103.26.194.158) 2021 оны 01 сарын 16

Bolj uzeech gishuun guia.tanai company ajilchdaa bnga iluu tsagaar tsalingui ajilluuldag bizdee.iluu tsagaar ajillasangui geed buun daramt.ajilluullad iluu tsagiin mungu ugdug bol hamaa alga

0  |  0
Ajilchin uhdel(66.181.168.131) 2021 оны 01 сарын 16

Arin haalgani baasnuudaa zailuulaa

0  |  0
Mgl(192.82.69.179) 2021 оны 01 сарын 16

Ajil olgogch bolj yzchixeed xyylia bichvel deer bx.

0  |  0
Ажилтан(103.212.119.230) 2021 оны 01 сарын 16

Гишүүд маш зөв бодитой санал хэлжээ. Харин ийм хууль санаачилж байдаг дурак шоуч нөхдүүдийг яах вэ?

0  |  0
Ард (49.0.142.124) 2021 оны 01 сарын 16

Тэгээд ажил хийлгэчихээд цалингаа хугацаанд нь өгч чаддаггүй хувийн байгууллагуудтай байх уу? Зөв болох байхад юу гээд гошигноод байдаг байна аа. Лав л шударга биш дээ.

1  |  0
Ganaad(202.9.40.59) 2021 оны 01 сарын 15

Minii ip hayg oor bgaz. Sn haraad av. Saruul bas haraad ai. Bish za yu.

0  |  0
Зочин(203.91.115.37) 2021 оны 01 сарын 15

Энэ зураг үнэхээр алаахаясаан. Ха ха ха.

0  |  0
Top