ОХУ-ын Тувагийн олон нийтийн сүлжээгээр Шолбан Кара-Оолыг гадаадын офшор бүст данстай хэмээн мэдээлэл гараад байгаа билээ.
Энэ талаар Тувагийн Шадар сайд Аяс Оюн “ТуваМедиаГрупп”-т ярилцлага өгөхдөө “Шолбан Кара-оол ямар ч офшор дансгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрыг төлөөлөн хэлэхэд манай төрийн албан хаагчид Панамын баримт бичигт ямар ч холбоогүй гэдгийг дахин мэдэгдэж байна. Хуурамч мэдээлэл тарааж, гүтгэж байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Шолбан Кара-Оол шүүхэд хандана” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )