ОХУ-ын Тувагийн Засгийн газраас цар тахлын байдал, Цагаан сарын баярын талаар хэлэлцлээ.
Засгийн газраас коронавирусний халдварын тоо буурахгүй байгаад сэтгэл зовниж байгаа ч Цагаан сарын баяраа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан, тэмдэглэж болно гэж үзлээ.
Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол “Байдал хэцүү байгаа ч бид уламжлалаа зөрчихгүйгээр шийдсэн. Цагаан сар энэ жил хоёрдугаар сарын 12-нд тохионо. Баярын өмнөх нэг сарын хугацаанд бид малчдаа эргэж тойрдог уламжлалтай. Мэдээж эмч, мэргэжилтэнтэй хамт отор, нүүдэл хийж байгаа малчиддаа тусламж үзүүлнэ. Цагаан сарын бэлтгэл ажил эхэлсэн” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
galzuursiin baigaa bz
хойд хилээ чангатгах хэрэгтэй.