Энэ сарын 12-нд Хөвсгөл нуурын орчим болсон хүчтэй газар хөдлөлт ОХУ-ын 6 мужид хүчтэй мэдрэгдэж, нийслэл Москвад ч мэдэгдсэн билээ.
Эрхүүд байшин, барилгын хана, дээвэрт цууралт үүссэн бол Байгаль нуурын мөсөнд ч хагарал үүссэн талаар ОХУ-ын ШУА-иас мэдээллээ.
“Заповедное Прибайкалье” байгууллагын шинжээчид, Онцгой байдлын ажилтнууд одоо нуурын мөсний хэмжээ, зузааныг шалгаж байна. Шалгалтын үр дүнг дараа зарлах бөгөөд одоогийн байдлаар Байгаль нуурын мөсөн дээгүүр явахыг хориглосон байна.
ОХУ-ын ШУА газар хөдлөлтийн төв Хөвсгөлд 8,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж үзэж байгаа юм. Дахин том газар хөдлөлт болох магадлал өндөр байгаа тул Буриадад сургууль, цэцэрлэгийн барилгын бүрэн бүтэн байдлыг шалгаж, Онцгой байдлын ажилтнууд газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах дадлага, сургууль хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )