Орос тэрбумтан муу сурсан хүүгээ цэрэгт явуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

ОХУ-ын тэрбумтан, алт олборлох компанийн эзэн Алексей Мордашов 20 настай хүү Никитагаа ардын цэргийн албанд үдэн мордууллаа гэж Forbes мэдээллээ.

Никита 2019 оны зун Оросын Higher School of Economics болон Лондоны Эдийн засгийн сургуулийн хамтарсан төсөлд элсэж, төлбөртэй суралцаж байсан юм. Жилийн 770 мянган рублийн төлбөрийг мэдээж тэрбумтан аав нь төлж байв. Энэ төслөөр эхний дамжаагаа амжилттай дүүргэсэн оюутан Их Британийн их сургуульд суралцах эрхтэй болдог. Гэвч Никита хичээл хийлгүй, зугаалж цэнгэсэн бололтой авах ёстой 10 онооноос дөнгөж 2,6 оноо авчээ.

Толгой муутай хүүдээ сургаал айлдтал хүү нь “Хичээл таалагдахгүй байна” гэж зөрүүдэлсэн нь аавын уурыг хүргэж, “Тэгвэл албаа хаа даа” гээд цэрэг татлагын байранд аваачиж өгсөн байна. Азгүй хүү Лондон хот биш цэргийн хуаранд нэг жил өнгөрүүлнэ.

Алексей Мордашов нийт 20,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. 2020 оны сүүлээр Германд 400 сая ам.долларын үнэтэй хөлөг онгоц худалдан авсан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyunaJ(82.81.5.217) 2021 оны 01 сарын 17

ZUGEERE kheden jiliin daraa . ukhaan suuna, Aabdaa bayralla gej khelne\nodooni zaluuchuud Alivaa zyiliig khurdan surna ....

0  |  0
Medlegt dusal nemer(64.119.26.197) 2021 оны 01 сарын 15

Oyuny chadvargui de bish! Olj medsen olon turliin zugaa tsengel ihtei tuundee tsag zavaa zartsuulaad hicheeldee yavj amjdaggui l baihgui yu!

0  |  0
багш(64.119.21.136) 2021 оны 01 сарын 15

тэрбумтаны хуу оюуны чадваргуй бол сурч чадахгуй шдээ

0  |  0
Top