Хятадын Коммунист намаас улсынхаа гол тэрбумтан Жек Магийн Alibabа, Ant Group компаниудыг улсын мэдэлд авахаар шийджээ.
International Business Times-д бичсэнээр Хятадын Засгийн газраас тус компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна. Эдийн засгийн эсрэг албаны байцаагчид 2020 оны арваннэгдүгээр сараас Alibaba-гийн төв байранд офис байгуулан, ажиллаж байгаа юм. Alibaba-гаас гадна Tencent (WeChat), Meituan зэрэг томчууд улсын мэдэлд орох жагсаалтад ороод байгаа бололтой.
Жек Ма өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ant Group-ийн IPO гаргах гэж байсан ч Засгийн газраас зогсоосон. Учир нь Ма Шанхайд илтгэл тавихдаа Хятадын эдийн засгийн зохицуулах системийг эрс шүүмжилж, Төрийн банкнуудыг “Ломбард” хэмээн нэрлэснийхээ дараа Ши Жинпиний араанд зуугдсан. Илтгэлээ зөөллөхийг түүнээс хүссэн ч эрс татгалзсан гэдэг. Энэ сард Ма өөрийн “Africa’s Business Heroes” шоныхаа шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, олны өмнө гарахаа байсан. Засгийн газартай хоёр сар сөргөлдсөний эцэст Ма 12 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна.
Одоо Ма Ханчжоу дахь оффистоо нуугдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 5 )
Хүсээд байгаа систем, шүтээд байгаа хятад улс чинь энэ. Хувийн өмч гэдэг ойлголт түй ч байхгүй. Новш шүү дээ. Өнөөдөр хөдөлмөрлөж олсныг чинь маргааш нь дээрэмдэнэ.
Ши даргын нударга дор хятад орон авилгалгүй болж улсынхаа өмнөөс салаавч үзүүлдэг бэлтрэгнүүдийг хэн байсан газар н аваачиж байр байранд н тавилаа .браво ..улс орноо дээдлэх ёстойгоос жаахан зоостой болоод солиорох н галзуурсаны шинж
Монгол ч гэсэн том том дуугараад байгаа бизнесийг шахах хэрэгтэй!
Yadaj huuramch baraa zarahgui boloh baih,gehdee tsaana ni har 1000n jack ma bgalda
eronhiilogch odoo hen be ene gachin yum corona taraaj hayachaad