ОХУ-ын Норильскт Арктикийн анхны биткоин олборлох төв байгуулагдлаа. Норильск бол өнгөт металлургийн том төв.
Тус төвийг экологийн зөрчлийн улмаас хаагдсан никелийн үйлдвэр дээр түшиглэн байгуулжээ.
Төв майнинг-отель зарчмаар ажиллана.
Үйлчлүүлэгчид цахилгааны мөнгийг төлнө.
Хахир хүйтэн хойд нутаг биткоин олборлоход тохирсон гэж шинжээчид дүгнэжээ.
Орон нутгийн эрчим хүний компанитай гэрээ байгуулснаар эрчим хүчийг хямд үнээр авах болсон.
Хүйтэн тул хөргөлтийн системд мөнгө зарах шаардлагагүй.
Одоогийн байдлаар тус төвд Antminer S19 маркийн 150 машин ажиллаж байна.
Барилга дотор цас нэвтрэхээс сэргийлэх, байгалийн хүнд нөхцөлд тоног төхөөрөмжөө хэвийн ажиллуулах хамгаалалтын системтэй.
Шинэ үйлдвэр орон нутагт том хөрөнгө оруулалтыг татна гэж орон нутгийн захиргаа найдаж байна.
Анхны үйлчлүүлэгчид хэдийн ирсэн гэнэ.
Хятадын компаниуд маш их сонирхож байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )