Оросууд манай улсад эрт үеэс амьдарч ирсэн. Хиагтаар дамжин, худалдаачид ирэхээс гадна байнга оршин суудаг орос иргэд их байжээ. Монголчууд тэднийг “местный орос” гэж нэрлэдэг.
Цар тахлын хүнд үед Монгол дахь оросууд ЭСЯ-ндаа тун их гомдолтой байгаа ажээ. Тэд саяхан мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд:
“Монгол дахь орос иргэдийн нийгэмлэгт ОХУ-ын зүгээс ямар ч анхаарал, халамж тавихгүй байна. Аугаа их Эх орны дайны үеэр 21 мянган хүнтэй байсан манай нийгэмлэг фронтод 5000 цэрэг дайчин илгээж байсан билээ. Яагаад тэдний үр хүүхэд, ач зээ нар одоо орос паспортоос өөр юм Орос улсаас аваагүй байдаг билээ? Сүүлийн долоон жилд ОХУ-ын Элчин сайдын яам Монгол дахь орос иргэдийн нийгэмлэгийн асуудлаас бүрэн зайлсхийж байна. Ямар ч тусламж, дэмжлэг байхгүй. Жирийн хүн ёсны харилцаа ч байхгүй. Монгол дахь Оросын төлөөлөгчид түшмэлийн суудалдаа л юу ч хийлгүй, удаан суухад л анхаарлаа хандуулж байна.
Нэг жилийн өмнө бид Элчин сайдад хандсан. Харамсалтай нь уур хилэн, дайралт довтолгооноос өөр юу ч аваагүй. Элчин сайд биднийг Америкийн хиппитэй адилтгаж, үнэгүй байр авах санаатай хэмээн буруутгаж, Тулун хотын иргэдэд туслах хүсэлгүй байна гэж шүүмжилсэн.
Цар тахлын үед хүнд байдалд орсон орос гэрбүлүүдэд тусламж үзүүлэх байх гэж бид найдсан. Дэлхийн бүх орон иргэддээ туслаж байна. Монгол Улс өөрийн ард иргэдэд хамаг анхаарлаа хандуулж байгаа ч бололцооныхоо хэрээр оросуудад туслаж байгаа. Бид 2020 оны 12 дугаар сараас 2021 оны дооодугаар сар хүртэл цахилгаан, ус, дулааны төлбөрөөс чөлөөлөгдсөн. Энэ бол маш том тусламж. Бид Монголын Засгийн газар, ард түмэнд маш их талархаж байна. Харин Орос хаана байна? ЭСЯ нь хаана байна?
Москвад Монгол дахь оросууд цар тахлын үед ямар байдалд байгааг огт мэддэггүй бололтой. Одоо Монголд бид 1500-уулаа л үлдсэн. Одоогийн ЭСЯ-ны бүрэлдэхүүн солигдож, гадаад дахь иргэдийнхээ хувь заяанд санаа тавьдаг хүмүүс оронд нь ирэхийг хүлээх л үлдлээ.
Монгол дахь орос иргэдийн нийгэмлэг” гэжээ.
Сэтгэгдэл ( 11 )
манай тэргүүн хадагтай хүүхдийн фонд ажилуулсангүй нийгмийн үйлсэд 4 жил дуулдсангүй одоо ядаж нутаг нэгтнүүддээ халамж үзүүлмээр юм
Цагаач хүмүүс
Oросууд эд нарыгаа Cемёновчууд гэж үзэж, монголчуудаас ч дорд үздэг..Дайны үед монголоос 5000 Cемёновчуудыг бүрдүүлэн голдуу торгуулын суманд галын өөдөөс явуулсанаас 3000 ни алагдаж 2000 хүрэхгүй оросууд буцаж монголдоо ирсэн юм билээ.
Идээшиж үлдсэн “суурин орос” гэж бичиж болох юм.
Ug n bol 1500 han hun baidag um bna shdee Oros uls toohgui baigaa bol Mongoliin zasgiin gazar ylgavaralgui handaad tusalmaar um Turiin bus baiguullaguud ch gesen anhaarmaar umdaa Ted ch gesen adilhan humuus Nadad olon saihan oros naiz nar baigaa Orosuud neg sain oilgoltschihson hunteigee Nasnii naiz baij chaddag ard tumen shuu
Монгол хар ярианы хэлээр бичиж байгаа бол ”Мээстний орос гэдэг юм. Местные гэвэл рүсские гэж хоёуланг нь орсоор бичнэ шүү дээ.
Млнгол улсын иргэн болбол зүгээр биш үү.Бид та нарт хүндэтгэлтэй ханддаг шүү дэ
орос 1хан том мафи тай тэр дон путин
Монгол улсын үндсэн иргэн болсон нь дээр биз ээ, манайд ч хүг хэрэгтэй
Оросын элчин сайдын яам орос ундэстэндээ тусалдаггуй хуйтэн хендий харьцдаг юм бна лээ. 2 удаа оросын элчингийн паспортын хэлтсийн ажилтантай дуугийнхээ асуудлаар уулзаж ярилцаж байхад оросын харьяатаасаа гарагахад бэлэн гэсэн юм яриад намайг буур гайхширалд оруулсан. Элчингийн зугээс оросын харьяатын хуухдуудийг орос сургуульд хамруулах тухай ярихад л телбертэй сургуульд ор гэх жишээний. Оросын элчин Монголыг хянах аж амьдралыг нь нураах зориулалттай байдаг санагдсан. Уг нь иргэдээ анхаармаар бгаа санагдах юм. Монголчуудаа оростой найзалсан хун сухээ ирлэж бэлд гэж казакстаны хасагууд ярьдаг.
Оросын засгийн газар өөрсдийн дотоод орос иргэдээ тоохгүй байхад местный оросыг бүр тоохгүй биз.