УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн О.Баасанхүүтэй Ардчилсан намд тулгамдаад байгаа асуудал болон Улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн Ардчилсан намтай холбоотой маргааны талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар хуулийн тайлбарыг авсан юм.
-Ардчилсан нам оны өмнө хоёр хуваагдаж, хоёр тамгатай, хоёр байртай гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлэхээр явдал боллоо. Оны дараа Улсын Дээд шүүхийн шийдвэрээр энэ асуудал эцэслэн шийдэгдсэн боловч тодорхойгүй зүйлс байсаар байна. Улсын Дээд шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?
-Би шүүх хуралд нь ороогүй. Хоёр талын өгч байгаа мэдээлэл, байр суурь дээр үндэслээд ерөнхий дүгнэлтийг өгсөн нь дээр байх. Ардчилсан нам бол дүрэмтэй, улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй нам. Энэ намын хувьд дүрмээрээ дараагийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй бол бүх удирдлагууд нь сайн дураараа огцорно. Сайн дураараа огцорч байгаа тохиолдолд дараагийн даргадаа үүргээ шилжүүлэх ёстой. С.Эрдэнэ даргын хувьд дараагийн даргаа наймдугаар сарын 23-ны өдөр томил гэхэд өөрөө тамгаа Ц.Туваан гэж хүнд итгэмжлэхээр шилжүүлсэн. Итгэмжлэлийг тушаалын хэлбэрээр гэдгийг ойлгох хэрэгтэй. Асуудал юунд үүсэж байгаа вэ гэхээр нөгөө хүн нь шууд дарга сонгохгүйгээр дүрмийн өөрчлөлт хийсэн байна.
Үүнд хоёр өөрчлөлт орсон байдаг. Нэг нь улс төрийн сонгуульд тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэв одоогийн Ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлвэл хэн нэгэн дэвших ёсгүй буюу нам дотроо өрсөлдөхгүй гэж байгаа юм. Дараагийн өөрчлөлт нь нийт гишүүдээс намын даргыг сонгохгүй, зөвхөн Үндэсний бодлогын хороогоор санал болгосныг намын их хурлаар сонгоно гэж байгаа. Ийм хоёр үндэслэлээр орж ирсэн асуудлыг эсэргүүцэж, буруутгаж гол маргаан үүссэн гэж харагдаж байна. Улс төрийн намын тухай хуулийн 5, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дээр “Хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж тодорхой заасан байдаг. Сонгох, сонгогдох эрх нь заавал төрийн сонгуульд оролцох биш эвлэлдэн нэгдсэн байгууллагынхаа удирдлага, байгууллагаас олгосон дүрэм журмын хүрээнд сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах нь хориотой. Хоёрдугаарт, аливаа нам нь хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулиар төлөөлөлгүйгээр намыг бүрэн төлөөлөх эрх бүхий субьект байдаг. Эрх бүхий субьект нь Улсын Дээд шүүхээр С.Эрдэнэ гэж хүн байсан. С.Эрдэнийн итгэмжлэл буюу үүрэг биелэгдээгүй учраас итгэмжлэл өгсөн этгээд нь үүнийг хүчингүй гэж хэлсэн. Хүчингүй гэдгийг Улсын Дээд шүүх албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж би ойлгож байна. Тиймээс С.Эрдэнийн зүгээс дараагийн даргаа сонгох намын их хурлаа хийгээд дараагийн даргадаа тамга, бичиг баримтаа шилжүүлэх эрх нь хууль зүйн үндэслэлтэй юм.
-Тамга хадгалж байгаа Ц.Туваан дараагийн хүндээ тамгаа шилжүүлж өгнө гэдгээ илэрхийлсэн. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Улсын бүртгэлээс Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгосон. Надад байгаа тамга хүчинтэй гээд байгаа. Тамгын хүчинтэй эсэхийг хаана шийддэг вэ?
-Улсын Бүртгэлийн тухай хуулиар тамга гардан авах эрх бүхий субьект гэж бий. Олон нийтийн байгууллага, тэр дундаа улс төрийн намын хувьд Улсын Дээд шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээд буюу намын даргаас үндэслээд тамга хэвлэх, олшруулах, хүчингүй болгох эрх нь үүсдэг. Ц.Туваан гэдэг хүн тамгыг хадгалж байсан гэсэн үг. Тамгыг ашиглан санхүүгийн нэг, хоёрдугаар гарын үсэг зурах, бие даан шийдвэр гаргах эрхгүй байсан. Үүнийг Улсын Дээд шүүх хүлээн зөвшөөрөөд энэ хүнийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэхгүй гээд мэдээллийн сангаас хассан. Нэгэнт тамга хүчингүй гэж байгаа бол тэр хүн тамгыг өгөх ёстой. Улс төрийн намын тухай хуулийн дүрэмд орсон, дараагийн дарга хүртэл томилогдох хүртэл хуучин дарга дээр тамга хадгалагддаг нь бүх улс оронд байдаг жишиг. Ардын нам даргаа сольтлоо хуучин даргадаа тамга нь байж л байдаг биз дээ.
-Сонгууль болохын өмнөхөн хоёр гишүүн Ардчилсан намд нэгдэж орсны нэг нь та. Намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Тухайн үед 65 хүн үнэмлэхүй олонх болсон. Тэр дундаа 32, 34-өөр хуваагдаж Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх асар том хуйвалдаан зохион байгуулагдаж байсан. Үүний зорилго нь нэгдүгээрт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орох, хоёрт газрын доорх болон газрын дээрх баялгийг гаднын тодорхой этгээдүүдэд олгох, гуравт нэг намын шууд хяналтад төрийн тогтолцоог шилжүүлэх гэсэн. Ийм ноцтой асуудал байсан учраас сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх гэж чадлаараа тэмцсэн. Тухайлбал, МАХН-д санал тавьж Төрийн ордонд “Шинэ төр, шинэ Үндсэн хууль” гэсэн хэлэлцүүлэг хийхэд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга эсрэг байр суурьтай байсан. Зохион байгуулалттайгаар Ардчилсан намд хоёр хүн гарч ирсэн. Том жишээ гэвэл, нэг хүнийг алж, дөрвөн хүнийг шатааж алсан алуурчдыг өмгөөлсөн. С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор бужигнуулж нийгмийг хагалах бүхий л хувилбарыг хийсэн. Бүлэг бол дүгнэлт гаргах, завсарлага авах, нийгэмд байр сууриа илэрхийлэх ёстой байтал нөгөө бүлэг нь бүлэглэлүүдэд хуваагдаад, задарсан. Тиймээс сөрөг хүчнийг чадавхжуулах ёстой юм. 1994 онд анх Ардчилсан намд ороод 2011 онд гарсан учраас буцааж намын батлахаа сэргээсэн. Өнөөдөр ардчилал аюулд орчихоод байна. Ардчилалыг 300 жил бүтээж болно, гурван өдөр л нурааж болдог. Энэ бүхнээс болоод намын харьяалалаа солиод сонгуульд орсон. Сонгууль ч зохион байгуулалттай хууль бус явагдсан. Баянхонгороос нэр дэвшсэн Л.Элдэв-Очирын тухай ярихад 10 хүнээс 10-т орсон. Тэр хүн нэгт орохгүй байж болно. Гуравт орохгүй байж болно. Гэтэл Авлигатай тэмцэх газар яллагдагчаар татагдсан хүн УИХын гишүүн болж байсан. Сэжигтнээр татагдсан 20, 30 хүнийг ард түмэн сонгоод гаргаад ирсэн. Ард түмэн хожуу ч гэсэн ойлгож эхэлж байна. “Үндсэн хуулийн 6.2-т юу болов, Монгол Улсын Ерөнхийлөгчийн яриад байсан юм юу байна” гээд анхаарч эхэлж байна. Яг үнэн юм шиг дандаа худлаа хэлдэг байхгүй юу. Энэ бүхэн Ардчилсан нам гэдэгтээ биш юм. Хоньчныг нь унагаавал хонь нь тараад явдаг шиг гол удирдагч нь хэн байна тэр хүн рүү бүх гутамшиг дайралтаар давшилдаг. Тэгээд өөрсдөө ард нь үлдэж Монголын өмчийг хуваан идээд сууж байна.
-Бодь цамхагт байгаа Ардчилсан намынхны үйл ажиллагаа харсан улс төрийн хүрээнийхэн Ардчилсан нам нэг хүний халаасанд орох нь байна шүү гэдэг шүүмжлэлийг илэрхийлж байсан. Та энэ намын гишүүний хувьд ямар суурьтай байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ёстой гэж санал гаргаж, эрх баригчдын дургүйг их хүргэсэн л дээ. Яагаад гэхээр МАН-ын байрыг 11 тэрбум төгрөгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр барьсан. Энэ байшинг суудал бүхий намууд хамтдаа өмчлөх ёстой юм. Нийт иргэдийн 60 хувийн санал авсан гэвэл тэр байрны 60 хувийг, 10 хувийн санал авсан бол 10 хувийг нь бүх намууд хуваагаад нэг дор байх ёстой юм. Харамсалтай нь, коммунист дэглэмийн 70 жилийн ул мөр арилаагүйн улмаас нэг нам, нэг дүүрэг, нэг сум, нэг хороо заавал намын нэр дээр байртай байх гээд зүтгэдэг. Яагаад байрнаас нүүсэн нарийн юмыг би мэдэхгүй. 11 дүгээр хороололд Ардчилалын ордон гэж сайхан ордон байгаа. Тэр байшинд Ардчилсан намынхан орох ёстой. Аль нэг аж ахуйн нэгж, байгууллагын байранд ч юм уу, хувь хүний байшинд орох юм бол эргээд түүнийх болчихдог гашуун жишээг МАХН-аас мэдсэн. Нам маань Н.Энхбаярын хувийн байшинд ороод дараа нь хувийн өмч болоод хувирсан. Тийм учраас заавал Ардчиллын ордонд, заавал Бодь цамхагт биш 11 дүгээр хороололд байгаа байшиндаа нүүж орох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Үндсэн хуулиараа одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу. Та хуулийн зүгээс нь тайлбар өгөөч?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 31.7 гэсэн заалт байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол хоёр шаттай. Эхний шат бол нийт ард түмнээс сонгогдоно. Хоёр дахь шат бол УИХ-аас тогтоол гарган эрхээ баталгаажуулснаар хоёр дахь шатны сонгууль дуусна. Хоёр дахь шатны сонгууль хийхэд хуучин Үндсэн хуулийн 31.7 дээр “Ерөнхийлөгч байсан хүн нэг удаа улираан томилж болно” гэж байсан. Улираах гэдэг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дөрвөн жил бөгөөд хоёр дахь шатны сонгуулийг нь баталгаажуулж байгаад эрх бүхий этгээдийг үзэмжээр улираана гэж байгаа. Энэ хүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд сунгах уу гэдэг асуудал юм. Үндсэн хуулийн үзэл санаа нь зөвхөн нэг удаа байлгах нь чухал. Ерөнхий магадлалаараа 45 хүрсэн бусад хүмүүс дэвшээд явъя гэхэд тэр дотор Ерөнхийлөгч байсан хүн гараад ирлээ гэхэд энэ хүнийг улираах юм байна. Дээд тал нь дөрвөн жил юм байна. Үүнийг шинэ Үндсэн хууль батлахдаа байхгүй болгосон. Улирч болохгүй гээд заачихсан. Тэгэхээр Ерөнхийлөгч байсан хүн улирахгүй гэсэн үг.
-Х.Баттулга зургаан жил суугаагүй учраас дахин сонгуульд нэр дэвшээд зургаан жил ажиллаад явах боломжтой гэдэг хууль зүйн тайлбарыг зарим хуульчид өгөөд байна л даа?
-1992 оны Үндсэн хуулийг хүчингүй болгоод шинэ Үндсэн хууль боловсруулаад баталсан юм биш. Байгаа Үндсэн хуулиа зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдохоор болгосон. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчөөгүй.
-Ерөнхийлөгчийн хуулийг батлахдаа үүнийг бататгаж өгөөгүй нь алдаа юм уу гэж шүүмжилж байна. Нэгэн туршлагатай хуульч тайлбарлахдаа одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жил байгаа учир нэмээд хоёр суух боломжтой гэсэн өнцгөөс нь хэлсэн байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Р.Гончигдорж гуайн аргаа ядсан үг л дээ. Бүрэн эрхийг нь сунгах үндэслэл хэрэгтэй. Хүчин төгөлдөр Үндсэн хуулиар сонгуульд ороод УИХ –ын тогтоол батлагдчихсан. Ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиараа бүрэн эрхээрээ эдэлж байгаа. Одоо бол дахин сонгууль явуулах гэж байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн хоёр дахь шатны сонгуульд оролцох боломжгүй гээд заачихсан.
-Үүнээс гадна улс төрд өрнөж байгаа чухал асуудал бол Оюутолгойн гэрээ байна. Энэ гэрээ Монгол Улсад ашигтай байсан уу. Ашиггүй гэж үзээд нэлээн хэдэн хүнийг шоронд хийчихлээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Эрх зүйн шинжлэх ухаан гэж байдаг. Тэр дотроо Гэрээний эрхзүй гэж байдаг. Гэрээ байгуулж байгаа хоёр тал аль аль нь ашигтай байгуулах ёстой. Тохиролцоод гарын үсэг зурсан бол ашигтай, ашиггүйн тухай ярихгүй. Гэрээгээ хэрэгжүүлж байна уу, хэрэгжүүлэхгүй байна уу гэдэг тухай ярина. Авлига авсан гэрээ гэдэг нь дөрвөн улсын шүүхээр тогтоочихлоо гэж УИХ гишүүн С.Ганбаатар худал хэлсэн. Бидний яриад байгаа мэдэгдэл чинь Хөрөнгийн биржийн хөрөнгийг савлуулаад байна. Авлига, албан тушаалын хэргээр зарим нэг этгээд ял авсан гээд байгаа нь худлаа. Гэрээ байгуулаад хахууль авсан нь тогтоогдсон бол түрүүнд хэлдгээр гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл үүснэ. Бас Дубайн гэрээ гэж яриад байгаа. Тийм гэрээ байхүй. Худлаа үгийг мянга давтахаар үнэн болдог шиг л юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 16 )
Хурцын машины хонины хонхорт хорхогны төлөг шиг явдаг гэж Батзандан хэлж байсан, hahahaha ICHIJ UHMER, BAAS DOLOOGCH
nohoin baasiig hen tooj harah yum bee, yun sonsoh, ichdeggui baas, nudnii bulai
Хурцын машины хонины хонхорт хорхогны төлөг шиг явдаг гэж Батзандан хэлж байсан.Нээрээ л өөрийн бодол баримтлөлгүй хорхогны төлөг юм даа.
МАХН,АН -ын аль нь алийг нь хорлогч,ухаантан болох гээд ядчихсан амьтан,өөрийн үзэл баримтлалгүй үнэ цэнэгүй,өөрөөсөө урвагч чамайг хэн ч сонсохгүй эээээ
Хэн ч биш
Энэ нэг худлаа мэдлэг царайлсан заваарсан бантан хуцаа чи
шаа муу эргүү минь
Chi zailj uz baasan sheesen nohoin tojigoo
Сонгогдох л болно
ХУРЦЫН БААС БАРИХДАА УГАЛДАГ БЭЭЛИЙ БААСАНХҮҮ
Хаха ямар юм хийсэндээ ЯМАР юм хийж чадахаа тэр дахиад ерөнхийлөгчид өрсөлдөх гээд байгаа юм .. гоё гоё юм ярьж сонгогдоод тэр дуракууд юу хийв юу ч хийсэнгүй бүр сүүлд н хаа хамаагүй газраас мөнгө шаагаад байдаг хулгайчийг хүртэл юмыг яаж мэдэх вэ гээд сонголоо инээдтэй н юуууу ч хийсэнгүй хулгайчид хулгайн нөөц л байдгыг теоромоороо жинхэнэ баталлаа .... одоо харин украйн шиг жинхэнэ Ард түмний зарцаа олоод залчихвал харин бүх насаар н байлгасанч яахав.... МОНГОЛД НАМ ХЭРЭГГҮЙ ЭЭЭ .... намууд л монголыг идэж ууж ашиглаж шааж дур тачаал н дуусахгүй байнааа ... ямарч нам хэрэггүй ...
ЭРҮҮЛ УХААНААР ХЭН Ч БОДСОН ӨРСӨЛДӨЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. ХУУЛИЙН ЯМАР Ч ЗӨРЧИЛ БАЙХГҮЙ, ХЭНИЙ Ч БИЛЭЭ ХОНИНЫ ХОНХОРТ БАЙДАГ ХӨӨРХИЙ ЭРҮҮ ШҮҮГЭДЭЖ ЯДАРСАН АМЬТДЫГ БИШ ДАВАРСАН ЭТГЭЭДИЙГ ХАМГААЛДАГ ЭНЭ ОДОО ЮУ Ч БИЛЭЭ
Songogdoh erhtei
Баасанхүү, Гончигдорж 2-ын хэн нь ухаантай вэ таах л үлдлээ
Baasanhuugees baas l unertene.
Баттулга болон түүнээс өмнөх ерөнхийлөгч байсан бүх хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй. Яагаад гэвэл тэдний хэн нь ч зөвхөн 1 удаа 6-н жилээр сонгогдоогүй. 1 эсвэл 2 удаа тус бүр 4 жилээр сонгогдож байсан болно. \n\n