ОХУ-ын Буриадад удахгүй болох Цагаан сарын баяраар ахмад настнуудаа хамгаалах ухуулга, сурталчилгааны ажил эхэллээ. Коронавирусний халдварыг дэгдээхгүй байх, шинэ голомт үүсгэхгүйн тулд төрийн албан хаагчдаас ард иргэдийн дунд баярыг өргөн тэмдэглэхгүй байх, ахмад настнууддаа очиж, золгохгүй байх талаар яриа хийж байгаа юм.
Буриадын Засгийн газрын төлөөлөгч Пётр Мордовской ард түмэндээ хандан “Цагаан сараар халдварын шинэ дэгдэлт гаргахгүй байх нь одоогийн гол зорилго болоод байна. Манай уламжлал ёсоор бид энэ баяраар ахмадууддаа золгодог. Гэхдээ энэ жил огт өөр жил гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ жил ахмад настнуудаа хайрлах, халдвараас хамгаалахын тулд харин ч очиж, золгохгүй байх шаардлагатай байна. Гэр гэртээ байцгаая” гэж уриаллаа.
Одоогийн байдлаар Буриадад өдөрт халдварын тоо 150-иар нэмэгдэж байгаа. Нийт 19643 хүн энэ өвчнөөр амь насаа алдаад байгаа юм. Нас барагчдын 86,4 хувь нь 60-аас дээш насны ахмад настнууд байна.
Сэтгэгдэл ( 0 )