Сүүлийн үед Байгаль, Хөвсгөл нуурын бүсээр газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдэж байна. Хөвсгөлийн том газар хөдлөлтийн дараа ОХУ-ын Эрхүү, Буриад, Тувад олон барилгад хагарал үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.
Тувагийн уулчдын холбооноос Кызыл хотын захиргаанд хандаж, газар хөдлөлтөөр эвдэрсэн, хана нь хагарсан барилгыг илрүүлэхэд хамтран ажиллах санал гаргажээ.
Тус улсын уулчин Маадыр-оол Ховалыг “Энэ сарын 12-нд Монголд болсон 7,1 баллын хүчтэй газар хөдлөлт Тувад мэдрэгдсэн. Олон барилгад ан цав гарсан мэдээ бий. Цаашдаа ч газар хөдлөлт, чичирхийлэл болно гэж эрдэмтэд үзэж байна. Өндөр байшин барилгын эвдрэлийг одоо судлаж тогтоохгүй бол дахин газар хөдлөхөд нурах аюултай” гэж сэтгүүлчэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
vvnd anhaardag zasag tor meddeg mergejilten baina uu anhaaraachee yadaj ard irgeddee nvdeer harj medeelel ogvvleechee