Хятадын Шаньдун мужийн Хушан алтны уурхайд энэ сарын 10-нд дэлбэрэлт болсны улмаас газрын гүнд 22 уурхайчин гарч чадалгүй үлдсэн билээ.

Өчигдөр буюу 24-нд ослоос 14 хоногийн дараа 11 уурхайчныг аварч чадсан. Үлдсэн 11 хүнийг эрэн хайж байсан ч өнөөдөр 10 уурхайчны цогцсыг олж гаргажээ. Олдоогүй нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )