Хятадын Засгийн газраас ирэх сарын 12-нд болох Цагаан сарын баярыг ард түмэн хэт өргөн тэмдэглэхээс сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авахаа зарлалаа. Юуны өмнө газар нутгаа халдвар тархах эрсдэлээр нь хэд хэд хуваасан.
Эрсдэл өндөртэй хот, мужуудад иргэдийг амьдарч байгаа газраасаа гарч явахыг хориглолоо. Хатуу хөл хорио тогтооно.
Халдаврын эрсдэл дунд зэрэг хот, мужийн иргэд өөр хот, аймагт зорчихын тулд орон нутгийн Онцгой байдлын газар, Эрүүлийг хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Мэдээж шинжилгээ өгнө.
Эрсдэл бага нутгийн иргэд зорчиж болох ч аюулгүй байдлын улмаас тэднийг сайн дураар Цагаан сараар аялахгүй байхыг уриалжээ.
Хөл хорио тогтоосон газруудад хүнс, эрчим хүчийг саадгүй нийлүүлж байхыг холбогдох албанд даалгалаа. Цагаан сарын баярын үеэр ажиллах хамгаалалт, эмнэлгийн салбарын төрийн албан хаагчдад илүү цагийн мөнгө, нэммэлт цалин олгохыг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл ( 3 )
Олон мянгал жил уламжилж ирсэн сууль фелософтой,иргэншилтэй улс манай нүүдэлчин ард түмэнтэй адилгүй ээ. Хятададын ард түмэнд сахилга нь ч ,ухасар нь ч, захиргаадалт нь ч бий. Хамгийн ггол нь ухамсар,сахилаг,захиргаадалт 3-ыг эн тэнцүү үлэн коммунис нам ,засаг нь удирдаад байгаад юм. үҮнд гайхаад нэг их ухаан зараад байх юмгүй.барууны гүтэглэгийн дагаж 2 хөршөө муулах хэрэг байхгүй. Бид чинь ахуйгаан дагаад сэтгэхүй нь хүртэл тэнүүлч ойж буусан араншинтай юм . Ямар ч улсад өөрийн гэсэн эрх ашиг ч бий,Сайн,муу аль аль нь байдаг алаг хорвоо. баруун бол сайны туйл гэж туйлширч болохгүй ээ
Ноднин Хятадын цагаан сар коронаг дэмжиж халдвар эрчимтэй тархсан. Энэ жил нам гүм байх болно. Сахилга бат уу, захиргаадалт уу, ухамсар уу мэдэхгүй. Коммунист засаглалтай чөлөөт эдийн засагтай улс. Монголыг өрөнд оруулж байгаад алсдаа гэсэн бологотой байхыг үгүйсгэж болохгүй.100 жилийн дараа гээд хайрцаглачихсан ч байж болно.
Шууд хуулчихмаар ажил байна