Үнэгүй маск тараагч ухаалаг машин

2021 оны 01 сарын 27

БНХАУ-ын Хүнань мужийн Чанша хотын захиргаанаас хотынхоо метроны 23 өртөөнд үнэгүй маск тараагч ухаалаг машиныг энэ сарын 24-нд суурилууллаа.

Метрогоор зорчигчид өдөр бүр хүн болгон нэг ширхэг маск үнэгүй авч болох юм. Зорчигчид гар утсаар QR кодыг уншуулан маскаа авах юм байна. Удахгүй бусад шугамын метроны өртөө ч  үнэгүй маск тараагч ухаалаг машиныг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top