Энэтхэгт фермер, тариачдын эсэргүүцлийн жагсаал хоёр дахь сардаа үргэлжилж байна.
Гэхдээ энэ жагсаал цар тахалтай ямар ч холбоогүй.
Хөдөө аж ахуй, тариалангийн салбарын шинэ хуулийг эсэргүүцэж байгаа юм.
Шинэ хуулиар одоогийн гурил, үр тариаг баталгаатай үнээр борлуулах систем задарч, жижиг аж ахуйнууд том корпорац, компаниудад “залгиулна” гэж тариачид айж байна.
Засгийн газраас эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчидтай хэд хэдэн уулзалт хийсэн ч үр дүнд хүрсэнгүй.
Саяхан болсон Энэтхэгийн Үндэсний баяраар трактортой жагсаал боллоо.
Цагдаагийн хамгаалалтыг трактороор сэтлэх гэсэн нэгэн тариачин амиа алджээ.
Сэтгэгдэл ( 1 )