Цар тахлын өнөө цаг үед хүмүүсийн өдөр тутмын хамгаалалалтын хэрэгсэл нь амны хаалт болоод байгаа. Коронавирусний халдвар дэлгэрсэн өнгөрсөн жилийн өвөл, хавар амны хаалтны хомсдол дэлхий даяар үүсэхэд л амны хаалтны ихэнх хувийг Хятадад үйлдвэрлэдэг байсныг дэлхий мэдсэн юм.
БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Цянь Кэмин “Өнгөрсөн жил Хятад улс 220 тэрбум амны хаалт гадаадад экспортолсон. Дэлхийн 200 гаруй улс, бүс нутаг худалдан авсан. Мөн 1 тэрбум шинжилгээний аппарат худалдаалсан байна. Манай улс цар тахлын эсрэг ариутгалын хэрэгсэл нийлүүлдэг хамгийн том орон” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 2020 онд Хятад улсын эдийн засаг уналттай байсан ч нийт дүнгээр 2,3% өссөн. Харин энэ хугацаанд АНУ-ын ДНБ 3,5%, ОХУ-ын ДНБ 4% буурсан ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Баахан хуванцрын хаягдлаа тонн тонноор маск болгоод зарчихсан
Өмхий данжаадууд баярлаж бахираад удахгүй чадрав.
өвчин гаргаж байгаад овоо экспорт шаасан байна шүү