Буриадад ахмадуудынхаа төлөө тэдэнтэй золгохгүй байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 31

Буриадын Мэргэжлийн хяналтын газрын тэргүүн Сергей Ханхареев ард иргэддээ хандан, удахгүй болох Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриаллаа.

Тэрээр “Буриадад өдөр бүр 150 орчим шинэ халдвар илэрч байна. Одоо 900 хүн коронавирус тусан, эмчлүүлж байгаагийн 80 хүний биеийн байдал маш хүнд байгаа. Ойрын хавьтлын 3000 хүн тусгаарлалтад байна. Байдал хэцүү байгааг та бүхэн харж байгаа. Амны хаалтны дэглэмээ сайн сахиж, гадуур явахгүй байгаарай. Цагаан сараар ахмадуудынхаа төлөө тэдэнтэй золгохгүй, уулзахгүй байх хэрэгтэй. Ахмадуудаа хайрлаж байвал бүү золго” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.65) 2021 оны 02 сарын 01

Яадын золгоно гэрээ зараад ч хамаагүй цагаан сараа хийнэ.

0  |  0
Эрдэнэ(66.181.180.215) 2021 оны 02 сарын 01

манай маанагууд золгоно гээд т1 тээд байгаа ахмадуудаа хайрлаж байгаа бол цагаан сараар тэнэхгүы л байл даа

3  |  1
Top