Оросын үйлдвэрийн тахианы махны савлагаанаас КОВИД-19 илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

ОХУ-ын “Черкизово” үйлдвэрээс Хятад улсад импортолсон тахианы махны савлагаанаас коронавирусний генийн материал илэрсэн тул тус үйлдвэрээс бүтээгдэхүүн нийлүүлэх захиалга хүлээн авахыг энэ сарын 3-наас хойш зогсоогоод байна гэж ОХУ-ын Амьтан, ургамлын ариун цэврийн хяналтын Россельхознадзор холбооны алба мэдээлжээ.

Хятадын тал энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүний импортыг дөрвөн долоо хоногоор зогсоогоод байгаа бол коронавирус илэрсэн бүтээгдэхүүнийг устгал оруулах эсвэл буцаан өгөх гэнэ.

Сүүлийн үед Оросын бүтээгдэхүүнд КОВИД-19 ген илрэх нь нэмэгдсэн нь Хятадын эрх баригчдын зүгээс импортын бүтээгдэхүүнд тавьдаг хяналт, шалгалтаа чангатгаж буйтай холбоотой байх талтай гэж Россельхознадзор онцолжээ.

Тус албаны лаборатори бүтээгдэхүүн болон савлагаан дээр коронавирус бий эсэхийг тодорхойлох техникийн бүрэн хүчин чадалтай гэнэ.

 

 

Top