Коронавируст цар тахлын өндөр эрсдэлтэй байгаа энэ үед зарим аймгуудад өвөлжилт хүндэрч, зуд болсны улмаас мал олноороо хорогдож буй нь нийгэм, эдийн засагт хавсарсан хүндрэлийг дагуулж болзошгүй байна.
Цар тахлаас хамааран экспорт саарч, ДНБ өндөр хувиар унасан сүүлийн нэг жилд хамгийн тогтвортой байсан хөдөө аж ахуй тэрдундаа мал аж ахуйн салбараа дэмжих хэрэгцээ шаардлага өнөөдөр их байгааг тодотгоё.
Тухайлбал, Баянхонгор аймаг гэхэд нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тул зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогдсон гэх мэдээ байгаа юм.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг өнгөрсөн оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илгээж байсан.
Өмнө нь Засгийн газар, Онцгой комисст биечлэн хүсэлт тавьснаар 480 тн өвс, 450 тн тэжээлээр тус аймгийн иргэдэд тусалсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХАА-н байгууллага зэрэг олон улсын, хүмүүнлэгийн байгууллагаас мөн тусламж дэмжлэг үзүүлж байна. Өвлийн хүнд нөхцөл байдлыг давсан ч хахир хавар малчид, малын хувьд хатуу сорилт байдаг. Тиймээс тусламж, дэмжлэг цаашид ч хэрэгтэй байгаа нь нөхцөл байдлаас харагдаж буй.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар зудын нөхцөлд байгаа Баянхонгор аймгийн малчид, иргэдэд аж ахуйн нэгжүүдээс цугласан 400 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийг энэ сарын 3-ны өдөр өөрийн биеэр хүлээлгэн өглөө.
Түүнийг малчид, иргэдэд тусламж хүргэж явааг сошиал орчинд шүүмжлэгсэд байгаа. Ер нь бол дэлгэцийн араас шүүмжлэх амархан. Бодит байдалтай газар дээр нь танилцаж, хүндээ хүрч тус дэм болно гэдэг нэг өөр хэрэг.
300 үхэртэй айлын 250 үхэр үхэж 50 нь үлдсэн байхад өөр нэг малчны 120 богийн 90 нь үхэж 30 нь л үлдсэн харамсалтай дүр зураг Баянхонгорт байна. Хүнд хэцүү цаг үед монгол малчны хот харлаж үлдэх нь Монгол Улсын хувьд муу мэдээ. Тиймээс малчдынхаа үлдсэн малыг хахир хавар хорогдуулчихгүйн тулд боломж л байвал туслах ёстой байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллахдаа PCR шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж, цагийн хатууд зүдэрч буй орон нутгийн малчдадаа тусламж, дэмжлэг үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 15 )
Ulsiin mal gej baina uu. 60 70 saya mal bna. Mahnii une tengert hadsan. Olon maliin hereg bna uu.
Зохистой тоо хэмжээгээр нь амьдаар нь экспортлооч ээ
Бэлчээрийн даац хэтрээд байна. 50 саяас хэтрүүлэх хэрэггүй. \n
Hohi ni ee zslhuu novshnuud
Ашиг шим багатай 300 үхэр гэдэг бол зүгээр л цөлжилтийн шалтгаан юм. Үүнийг л ойлгож шалтгааныг арилгах арга зам бодох хэрэгтэй мянгат нэг зуднаар гэдэг нь шүү дээ
Ашиг шим багатай 300 үхэр гэдэг бол зүгээр л цөлжилтийн шалтгаан юм. Үүнийг л ойлгож шалтгааныг арилгах арга зам бодох хэрэгтэй мянгат нэг зуднаар гэдэг нь шүү дээ
Малчид зун намартааа өвс тэжээл,хашаа хороогоо сайн бэлдээд сурчихвал ямар ч хүнд хэцүү цагийг айх аюулгүй туулдөг эрт дээр үеийн монгол уламжлал байна.Малчид өвс, тэжээл, нэмэлт тэжээл ер бэлдэхгүй байгаа нь маш муу үр дагавартай
Malaa niigemchij negdel aj ahuigaa sergeehgui bl zasgiin tejeever malchid olshij bndaa!!!
Хэтэрхий тооны хойноос хөөцөлдөөд байхаар арга уу
Байгалийн шалгарал .Бурхан тэнгэр эсвэл Занданшатар мэдэж дээ.
зуны өнөтэй цагаар очихдоо хадлан авах талаар ажил зохиосон бол энэ тусламж хэрэггүйсэн. Хангай нутгаас хадлан нөөцлөх ажлыг хийх дарга хаанаас ч төрөхгүй олон жил өнгөрсөөр ,,,,,Малчид нь миний мал үхлээ.туслаач гэсээр хэдэн жилийг ардаа үдэх бол ???
За болио, наад хэдэн үхсэн малын үнийн дүнгээс илүү хохирсон, хохирч байгаа хотын иргэд зөндөө л бн.
hotiinhond yaj tuslav tegeed
Мал цөөрвөл бэлчээр нөхөн сэргэх бололцоотой болно.\n\n
Малчидад туслаад яах Юм бугд хувийн мал улсын мал нэг ч байхгуй тэдэнд туслаад тэд хотын бидэнд тусалж махаа хямд огдоггуй Хар амиа бодсон новшнууд байдаг ш дэ ажилгуй найр наадам хэсээд овлийн бэлтгэлээ базаахгуй тэнэгтчихээд улс тэдэнд ортэй юу