Монголыг гэрлийн хурдаар хөгжүүлэх гарц

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

-Төр бизнес эрхлэгчдэд 1300 төрлийн тусгай зөвшөөрөл олгодог. Тэр болгоныг авлига хээл хахууль дагаж байгаа-

 

Монгол Улс хилээ чангалав. Шүдэнз ховордов. Зөвхөн хөдөө гэлтгүй XXI зууны метрополис хот Улаанбаатарын гэр хороололд гал ноцоон дулаацдаг өрхүүд гал алдах шинжтэй. Үр дүнд нь шүдэнз тэргүүтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дор хаяж 50 хувиар өсөв. Үүнийг социализмын үед байгуулсан 1000 шахуу үйлдвэр, үйлчилгээний газраа 1990 оноос хойш нураасны нэг нь шүдэнзний аж ахуй байсан зэрэг уртаас урт түүхүүд дагав. Харин түүнээс хойшхи 30 жилийн хугацаанд яагаад, хэн ч шүдэнзний ЖДҮ эрхэлсэнгүй вэ. Иргэд ихээр хэрэглэдэг энэ эдийг дотооддоосоо хангах нөхцөлийг төр яагаад бий болгосонгүй вэ. Үр дагавар нь л импортын шүдэнзний нэмэгдэл 100 төгрөг болохоос үүний ужиг шалтгааныг засаж залруулалгүй 30 жил болсон гэдэг өөрөө Монголын бизнесийн орчны өнөөгийн төрх юм. Өнгөрсөн хугацаанд төр дотоодын бизнест хэт олон гараар дарамт шахалт учруулж, өсөж бойжих нөхцөл олгосонгүй. Тусгай зөвшөөрөл гэж нэрлэдэг төрийн хүнд суртал дагасан авлига хээл хахууль, татвар хураамжийг тойрсон бизнес эрхлэгчдэд гаднаас бэлэн бараа зөөж зарах нь хялбар тусаад байгаа юм. Монголчууд гал ноцоох шүдэнзээ үйлдвэр­лэдэггүйн шалтгаан ердөө энэ. Хил хааснаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого дутагдаж ирсэн нь илүү тодорч байгаа хэрэг. Эдийн засгийн хямрал үйлдвэрлэгч бус хэрэглэгч улсад илүү хүнд тусдагийн илрэл, Монгол Улс хөгжиж, монголчуудын орлого нэмэгдэхгүй байгаагийн цаад шалтгаан тэр.

Дэлхийн хөгжингүй орнуудыг аваад үзвэл, бүгд үйлдвэрлэгч. Баялаг бүтээгчдээ манайхаас илүү дэмждэг гэсэн үг.  Гэтэл өнөөдөр бид хөгжлийн жишээг холоос хайхад нэгэнт хол хоцорсон. Бүр нийгэм шилжихэд нэг гараанаас гарсан ижил төрлийн улсуудаас аж үйлдвэрийн хэд хэдэн үеэр хоцорсон шүү. Казахстан улс уран баяжуулж байхад, бид шүдэнзгүй сууж байгааг дурдахад л хангалттай. Ганц шүдэнз ч биш банз нийлүүлэх хадаасаа хүртэл үйлдвэрлэж чадахгүй улс үндэстэн технологийн эрний үед өрсөлдөх чадвар ярих өөрөө тэнэг хэрэг. Ийм бизнесийн хөрсөн дээр 30 жилийн дараа дэлхийн аз жаргалтай 10 улсын нэг болно гэх мэт өөрсдөдөө томдсон төлөвлөгөө гаргах ч хэцүү. Бусадтай өрдсөлдөөд муугаар манлайлснаас, сайнаар тэргүүлсэн удаа үгүй. Хамгийн сүүлд дэлхийн 180 улсыг авлигаар нь жагсаахад Монгол Улс өнгөрсөн оноос  олон байр ухарч 111 дүгээр байранд жагслаа. Төрийн авлига ашиг сонирхлын нөлөөллөөр Дэлхийн банкнаас гаргадаг бизнес орчны жагсаалтад Монгол Улс мөн л олон байр ухарсан дүнгээр өнгөрсөн 2020 оныг үдсэн. “Бизнес эрхлэлт 2020” судалгаанаас харахад Монгол улс “Бизнес хийхэд хялбар байдлын үзүүлэлт”-ээр 190 улсаас 81 дугаарт жагссан. Үүн дотор Монгол Улс Зүүн Азийн орнуудтай харьцуулахад төрийн хяналт шалгалт, зөвшөөрлийн систем дээр хоцрогдолтой гэдгийг онцолсон байна билээ. Монголын бизнесийн орчин өнөөдөр дэлхийд үнэхээр ийм муугаар үнэлэгдэж байгаа. Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийг ямар хэмжээний авлига дагалддаг болсон нь ч нууц биш болсон. Тиймээс эхний ээлжид дотооддоо бизнесийн өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Үүнийг бий болгох гарц нь төрийн зохицуулалт буюу тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулах юм. Бүр зарим салбарт тусгай зөвшөөрөл гэдэг зүйл огт хэрэггүй. Ямар сайндаа л сайд дарга нар нэгнийхээ эхнэрийн архи зарах зөвшөөрлийг 10 жил ганцаар атгасан хэмээн шүүмжилж суух вэ дээ. Түүн шиг хэдэн ч эхнэр энэ төрд байгаа юм билээ.  

Өнөөдөр Монголд үйлдвэрлэл эрхлэхийн тулд дор хаяж, төрийн 10-аад байгууллагын хаалга татах шаардлагатай. Тэр олон хаалганы цаана суугаа 20-30  хүний гарын үсэг шаарддаг гэх. Төрийн зөвшөөрөл гээч нь тэр нэгэн албан тушаалтанд таалагдах юм шүү дээ. Төрөөс ийм замаар олгодог зөвшөөрлийн тоо 2001 оноос хойш үржигдсээр өнөөдөр 1300 хүржээ. Төрөөс нийт 54 салбарын 914 тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд нутгийн ИТХ-ын шийдвэр, төрийн захиргааны байгууллагуудын журмаар 400 гаруй зөвшөөрөл нэмэгдэнэ. Уг нь УИХ  анх 2001 онд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийг батлахдаа 112 зөвшөөрөл бий болно гэж тооцсон гэдэг. Тэгэхээр авлига өсөж, бизнесийн орчин улам дордсон зэргийг төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоо 130 хувиар өссөнтэй шууд холбон ойлгохоос өөр аргагүй. Өнгөрсөн хэд хоногт бизнесийнхнийг байлдан дагуулсан “Төр оролцсоноор Монгол залуусын мөрөөдөл алга болсон” гэх хатуу боловч үнэн үг үүнийг л онилсон. Монголын хөгжлийг өнгөрсөн хугацаанд хойш татаж ирсэн гол буруутан нь Монголын төр өөрөө гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс ч өөр гарцгүй. Тиймээс дахин хэлэхэд, өнөөдрийн нөхцөл Монголыг гэрлийн хурдаар хөгжүүлэх гарц нь төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог  бууруулах замаар бизнес дэх төрийн оролцоог бууруулах юм аа.  Дашрамд дуулгахад, УИХ дээр яг энэ цаг мөчид ажлын хэсэг байгуулагдан Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн өөрчлөлтөөр төрөөс олгодог 1300 тусгай зөвшөөрөл 400 гаруй болж хумигдах юм билээ. Эрх баригч МАН ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрөөс олгож буй тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин бууруулах замаар төрийн хүнд суртал, авлигыг хумина гэж тусгасан. УИХ-ын 60 гишүүний энэхүү амлалт хууль болж хэрэгжсэн тохиолдолд том дэвшил авчирч мэдэх юм. Шүдэнз биш асаагуурын үйлдвэр төрийн оролцоогүйгээр бий болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хугацаа(66.181.182.54) 2021 оны 02 сарын 13

Ард түмний амьдрал яг л 90 ээд оны үед ямар байсан тэр чигээрээ үлдэж дээ. Цөөнхи харин баяжжээ.

1  |  0
Зочин(192.82.73.88) 2021 оны 02 сарын 13

Элбэгдорж Еронхий сайд байхдаа 100-200 тусгай зовшоорлийг таазан дээр зогсож байгаад урж хаяж байсныг санаж байна туунээс хойшлуулаад нэг ч Еронхий сайд ийм уйлдэл хийгээгуй улам л нэмсэн байх даа.

1  |  0
Ганаа(66.181.161.126) 2021 оны 02 сарын 13

ЮУ Ч ХИИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХАА БСН ЭНЭТХЭГЭЭС ҮНТЭЙ ХӨРГҮҮРТ ХАДГАЛДАГ ВАКЦИНЫГ МӨН ӨНДӨР ҮНЭЭР АВНА ГЭНЭ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДАЛ ЯМАР БИЛЭЭ? ГЭТЭЛ ХАЯАНД БАЙГАА ОРСУУД МААНЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ВЦН-АА ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ ТАРИАД ДУУСЧИХСАН БНА ТЭМБҮҮ МЭТ ХАЛВДАРТ ӨВЧИНӨӨС ХЭН САЛГАЖ ӨГЛӨӨ ОЛОН ОРОНД ЗУУ ЗУУН САЯ ИРГЭДЭЭ ВЦН-ЖУУЛААД БНА МОНГОЛЧУУД Л БАХЬ БАЙДГААРАА ОРСЫН ЭЛЧИН АВААЧ ГЭЭД ГУЙГААД БАЙХАД ХАРИУ ӨГДӨГГҮЙ ТЭГСЭНЭЭ БАДАР БАРЬСАН ГУЙЛГАЧИН БОЛЦСОН БАЙЖ ТЭР ХОЛООС АВНА ГЭЖ ЦАМААН ЗАГНАНА СӨХӨРСӨН ИРГЭД ХУРДАН БОСОЖ АЖИЛ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХ НЬ МӨНГТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДЭД ПАДГҮЙ БОЛОЛТОЙ

1  |  0
Уншишч(90.188.54.82) 2021 оны 02 сарын 13

Төрийн нэрээр авилгачид юм юманд оролцож ирсний бодит үнэнийг бичжээ.30 жилд ямар үйлдвэр барьж улсын хөгжилд нэмэр болсон бэ гээд асуухад юу ч байхгүй. Тийм байж хөгжил ярьсан том том хоосон толгойтнууд төрд олон жил буг боллоо.Одоо ч мөн адил нэг л их эрт ажил эхлэх тухай гэнэт сэрсэн юм шиг яриад эхэллээ.

1  |  0
(66.181.168.131) 2021 оны 02 сарын 09

Uildveree bariachee humuusee ajiltai buteegch bolgoochee

0  |  0
бор(66.181.180.85) 2021 оны 02 сарын 13

Төрд ажилдаг хүмүүс тэр тусмаа ерөнхийлөгч .ерөнхий сайд .дэд сайд . Төрийн нарийн бичиг . Төрийн өмчийн үйлдвэр. газар . Нийслэл хот дүүрэг аймаг засаг даргаГэх мэтэд жил тутам аудит оруулаж ололт амжилт байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах хэрэгтэй .. ийм хяналт байхгүй улмаас хэдэн хүний хуйвалдаан болж мөнгө угааж идэж ... 30 жилд хэдэн удаа зам .явган зам.гэрэлтүүлэг . Байшингын хана будах .шинэ тавилга авах .шинэ засвар тохижилт хийх .шинэ машин авах хуралд гадаад дотоодод явах нэг нэгнийгээ шагнах гэх мэт аар саар юмаар маш их мөнгө үрэн таран хийж байна ...

2  |  0
Зочин(202.126.89.161) 2021 оны 02 сарын 13

Юу үнэн , энэ л үнэн. Ер нь ганц тусгай зөвшөөрөл ч биш бүх л төрлийн хянах шалгах байгууллагын дарамт шахалт бизнесийг хөгжүүлэх замыг хааж, устгаж байгаа нь үнэн.

1  |  0
Зочин(66.181.185.31) 2021 оны 02 сарын 09

Ардчилал хувьчлал нэрийн дор бүгдийг хамж баяжаад бүгдийг үгүй хийсэн ардчилагчид Ард тумэн үйлдвэр бөөний баазууд гээд л бүх өнгөтэй өөдтэйг нь авч газрууд байруувыг нь бүгдийг авцгаасан даа Одоо энэ хүмүүст монголын чүдэнзний уйлдвэр гутлын үйлдвэр сонин биш болчихсон

0  |  0
Иргэн(202.9.46.12) 2021 оны 02 сарын 13

ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ИЧИЖ АМЬДАРЦГАА

3  |  0
Бат(202.9.46.179) 2021 оны 02 сарын 13

Төрийн нүсэр алба байгаа хийдэг ажил нь хүнд суртал зөөлрүүлэх арга авилага Бид энгэж л хоног өнгөрөөж байгаа төр үйлдэрлэгчдийн ажилд л их оролцох тусам ажиллахад бэрхшээл учирдаг

2  |  0
Зочин(202.21.107.68) 2021 оны 02 сарын 13

Өнөөдөр Монголд үйлдвэрлэл эрхлэхийн тулд дор хаяж, төрийн 10-аад байгууллагын хаалга татах шаардлагатай. Тэр олон хаалганы цаана суугаа 20-30 хүний гарын үсэг шаарддаг гэх. Төрийн зөвшөөрөл гээч нь тэр нэгэн албан тушаалтанд таалагдах юм шүү дээ. Төрөөс ийм замаар олгодог зөвшөөрлийн тоо 2001 оноос хойш үржигдсээр өнөөдөр 1300 хүржээ.

5  |  1
Top