Эрдэмтэд коронавирусний бодит өнгийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Эрдэмтэд корнавирусний молекул ямар болох талаар мэдээлжээ. “Le Parisien” хэвлэлд бичсэнээр, корнавирусний бодит өнгө нь хар, цагаан байдаг гэж Францын Нийгмийн шинжлэх ухааны дээд сургуулийн профессор Андрэ Гютер тайлбарлажээ. Гэхдээ энэ нь нөхцөлт байдал гэнэ. Учир нь SARS-CoV-2 коронавирусний молекулын хэмжээ нь гэрлийн долгионы уртаас бага аж.

Шинжээчийн хэлснээр, коронавирус хэлбэрээрээ бөмбөлгүүдийн бөөгнөрөлтэй төстэй гэнэ.

Улаан, шар, цэнхэр эсвэл ягаан өнгийг жижиг хэсгүүдийг тодруулж, ялгахын тулд ашигладаг байна. Гурван хэмжээст дүрсэнд ч мөн эдгээр өнгийн хэрэглэдэг гэж Гютер онцолжээ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий дахинд коронаврусний халдвар авсан хүний тоо 109 саяыг давж, 2.4 сая хүн нас бараад байна. Халдварын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, ОХУ тэргүүлж байна.

 

Top